өрсөлдөөн гэж юу вэ

Бизнес эрхлэгчид өрсөлд­сөнөөр үйлдвэрлэл, үйлчил­гээгээ өргөтгөх, өртөг зард­лаа бууруу­лах, бүтээгдэхүүн үйлчилгээ­нийхээ чанарыг дээшлүүлэх, эцсийн бүлэгт улс орны эдийн засгийг хөг­жүүлэх хөдөлгөгч хүч, зохи­цуулагчийн хувьд өрсөлдөөн нь зайлшгүй байх ёстой зүйл.

Ийм болохоор нь их эрдэмтэн Адам Смит өрсөлдөөнийг эдийн засгийг зохицуулагч “далд гар” гэж нэр­лэсэн. Хэрэглээ, технологи, чө­лөөт үнэ гэх мэт өөр “далд гар” ч байна. Манай эдийн засагт чөлөөт өрсөлдөөн бараг бай­даггүй, бай­вал саармаг байдаг нь:

-Манай эдийн засаг, зах зээл жижиг, бүтэц муутай (нэг салбарт нэг· төрлийн том дунд аж ахуйн нэгж цөөхөн, зарим салбарт ганц нэг байдаг).
-Хэрэглээний зах зээл гадаа­даас хараат байдалтай, зөөврийн бараа· хэрэглэдэг. Бараа борлог­дохгүй бол үнээ хямдруулдаггүй, борлуулал­таа (зөөврөө) багасга­даг, зогсоодог.
-Үйлдвэрлэл, үйлчил­гээ­ний нэгжүүд өөр хоорондоо хол зайтай оршдог, тархай бутархай.
-Бизнес эрхлэгчид ахиу­хан үйлдвэрлэж, үйлчилж үнээ хямд­руулж ахиухан· борлуулалт хийж ашиг орло­гоо нэмэгдүүлж өрсөл­дөх сэтгэлгээгүй гэх мэттэй хол­боотой.

Хэдийгээр байдал ийм байгаа ч үүрэн телефоны компа­ниуд гэх мэт өөр хоорондоо өрсөлддөг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд манайд бий.

Өргөн түгээмэл (чөлөөт) өр­сөлдөөнгүй, хагас саармаг өр­сөлдөөнтэй эдийн засаг нь хөгж­лийн хөдөлгөгч хүчгүй, зохицуулах язгуур механизм­гүй, тахир дутуу эдийн засаг юм.

Өрсөлдөөнийг үгүйсгэгч (устгагч) хүчин зүйлст:
-Аж ахуйн нэгжийн үйл ажилла­гаанд төрөөс шууд ба шууд бус замаар· оролцдог (зах зээлийн зарчимд ний­цэхгүй хууль тогтоол, дүрэм журам мөрдүүлэх, албан гаалийн татвар төлбөрөөр дарамт­лах, хүнд суртал гар­гах гэх мэт) ялангуяа төрийн өмч дагнасан, давамгайлсан компаниудын ажилд төр маш их оролцдог.
-Ижил төрлийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэдэг, ижил төрлийн үйл­чилгээ· хийдэг аж ахуйн нэгжүүд хуйвалдаж зах зээлээ хуваарьтай эзэмших, ижил үнэ тарифаар бараа үйлчилгээгээ борлуулах, нэ­гэн зэрэг үнэ тарифаа нэ­мэгдүүлдэг.
-Төрөлх монополь гэх мэт багтаж байна.

Төрөлх (естественная) монополь гэж юуг хэлдэг вэ?
Бүтээгдэхүүн үйлдвэр­лэх газар зүйн байршлын нөхцөл, байгаль цаг уурын хүчин зүйлтэй холбоотой давуу талыг эдийн засагчид төрөлх (естественная) моно­поль гэж нэрлэдэг. Жишээл­бэл, төрөлх монополь бүтээг­дэхүүнд:

-Бразилаас өөр оронд дээд зэргийн чанартай кофе ур­гадаггүй, Францын· тодорхой нутгаас өөр газар сайн чана­рын оргилуун дарс­ны усан үзэм ургадаггүй, Энэтхэг, Египетээс өөр оронд хөвөн­гийн сайн чанарын сорт ур­гадаггүйгээс төрөлх моно­поль гарсан байх.
-Монголын бэлчээрийн малын мах, ямааны ноолуур, гүүний айраг, ингэний· сүү нь манай­хаас өөр оронд бай­даггүй, төрөлх монополь бүтээгдэ­хүүн юм. Ха­рамсал­тай нь бид эдгээр бүтээг­дэхүүндээ ча­нарын нарийн шин­жилгээ хийлгэж, стандарт тогтоож, дэлхийн зах зээл дээр моно­польт өндөр үнээр борлуу­лахгүй өнөөг хүрлээ. Жараад оны үед ийм шин­жилгээ хийж өгөхийг орос ах нараас гуйсан боловч, тэдний эрх ашиг хөндөгдөх гээд тэд хийж өгөөгүй.
-Шинэ техник, технологи бү­хий үйлдвэрлэл үйлчилгээ хүчин чадлаар· ажиллаж их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ хийж чад­вал эхний үед (тодорхой хуга­цаанд) төрөлх монополийн үүрэг гүйцэтгэдэг.
-Салбартаа ганц үйлдвэр, ганц үйлчилгээний нэгж тө­рөлх моно­поль· байдаг. Жи­шээлбэл, Улаан­баатар төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр.

Монополийг хязгаарлах, өрсөлдөөнийг дэмжих арга зам
-Эдийн засгийн салбар бүрт хэд хэдэн том дунд үйлдвэр­лэл· үйл­чилгээний нэгжтэй болж, өөрийгөө ханга­даг ха­раат байдлаас гарсан цагт Монголд өрсөлдөөний хөрс суурь буй болно.
-Гадаад дотоод зах зээл дээр төрөлх монополь үйлд­вэ­рүүд, бүтээгдэхүүнээ ал­бан ба гаалийн татвараар дэмжих
-Өртөг зардлын үндэс­лэлгүй, бүтээгдэхүүний чана­рын дээш­лэл­гүйгээр· импор­толсон бараа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйл­чилгээний үнэ, тарифаа нэмэг­дүүлсний орлогын зөрүүг төсөвт ху­раадаг болох. Хэрэв энэ ар­гыг хэрэглэвэл, нүүрс, ца­хилгаан дулаан, нийтийн тээв­­­рийн үнэ тарифыг чөлөө­лөх хэрэгтэй.
-Хэрэглээг нь хязгаар­лаж ба­гасгах зорилго бүхий архи там­хи, спирт· шар айраг­ны өрсөлдөө­нийг дэмжих аливаа арга механизм байж болохгүй, хатуу дэг журам байх ёстой.
-Бизнес эрхлэгчдийг өр­сөл­дөөнд сургах, өрсөлдөх сэтгэлгээ­тэй болгох талаар оновчтой ажил хийх
-Өрсөлдөөн бол зайлшгүй байх ёстой нийгэм, эдийн засгийн хө­дөлгөгч· хүч, зо­хицуулагч учраас түүнийг зөвхөн эдийн засагт бус, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хэ­рэг­жүүлэх арга замыг са­наачлах.

Бодит байдлаас бодлого, шийдвэр урган гардаг
Нэр томъёоноос эхэлье. Шу­дар­га ба шударга бус өрсөлдөөн гэж хоёр өрсөл­дөөн байдаггүй. Нэг л өрсөл­дөөн байна. Шударга бус өрсөлдөөн гэж өрсөлдөхгүй хуй­валдахыг хэлээд байгаа юм уу?

Иймд бодит байдалд ний­цүүлэн “Шударга бус өрсөл­дөө­нийг хянан зохицуулах газар” гэхийн оронд “хуй­валдаан, моно­полийг хяз­гаарлах, өрсөлдөөнийг дэм­жих газар” гэж нэрлэвэл оно­сон нэр гэж үзнэ.

Бас нэг зүйл. “Зүй ёсны моно­поль”, “Давуу эрхийн монополь” гэж юу ч хэлээд байгаа нь ойл­гогдохгүй байна.

Шударга бус өрсөлдөө­нийг хянан зохицуулах газ­рынхан олон нийтийн санал асууж, бодлогоо боловс­руулж, хуулиа өөрчилнө гэж байна. Миний бодлоор бол мэд­лэггүй хүмүүсээс мэдэх­гүй юмыг нь асууж хэлбэр­дэхийн оронд бодит нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд сайн судалж дүгнэж, түү­нээсээ ургуулан бодож бод­лого, хуулиа боловсруулах нь үр дүнтэй болно. Боловс­руулсан материалаа сэтгэдэг хэдэн хүнээр уншуулж, санал зөвлөгөөг нь авах нь дээр байх.

Монгол Улсын эдийн за­саг, нийгмийн салбарт хич­нээн аж ахуйн нэгж, бай­гууллага байдгийн жагсаалтыг салбар тус бүрээр гаргаж өрсөлдөх боломжтойг нь тог­тоох хэрэгтэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал