Барилгын шилэн фасадыг ОХУ-ын “СИАЛ”, “ALCOTEK”, Турк улсын “Technowood”, БНХАУ-ын “Shanghai jixiang” үйлдвэрүүдийн өвөлд хөлдөхгүй, галд тэсвэртэй материалаар гүйцэтгэж байна.
Утас: 7722-0282
Тендерийн урилга
Шинээр үйлчилгээний зориулалтай зочид буудлын барилга (Зоорьтой) 25 давхар барилгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтанд та бүхнийг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй
Бүх төрлийн өндрийн засвар үйлчилгээ
Барилгын гадна фасад цэвэрлэгээ
Хаяг тогтоох
Цонх цэвэрлэгээ
Дэлгэрэнгүй
Facebook хаяг: Дабль ди фасад ххк
Утас: 7722-0172
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Шилэн фасад. Бүтээгдэхүүний стандарт – MNS EN13830: 2019
Нэр томьёо, тодорхойлолт
Тодорхойлолт
Энэ стандартад EN 1279-1, EN 13022-1, EN 13022-2, MNS EN 13119, EN 15434-д
заасан нэр томьёо, тодорхойлолтуудыг хэрэглэнэ. Үүнд:
Шилэн фасад
Хөдөлгөөнгүй эсвэл онгойлгох боломжтой дотор, гадна хана түүний бүрэлдэхүүн
хэсгүүдийн бүх шаардлага, үзүүлэлтүүдийг хангасан, харин барилгын бүтээцийн
тогтворжилт болон даацад нөлөөлдөггүй хэсгүүдийг хүрээлсэн босоо, хэвтээ
чиглэлдээ хоорондоо холбогдож, бэхлэгдсэн даацын арагт бүтээцийн хэсэг. Фасад
нь өөрөө өөрийгөө даах зориулалттай хийц бөгөөд тогтмол болон хэт ачаалал,
хүрээлэн буй орчны (салхи, цас гэх мэт), мөн газар хөдлөлтийн ачааллыг
барилгын үндсэн бүтээцэд шилжүүлж байх үүрэгтэй.
Шилэн фасадны иж бүрдэл
Барилгын суурин дээр хана хэлбэрээр босгож тогтоосон буюу угсарч бэлдсэн
хэсгийг байрлуулсан шилэн фасадны цогц иж бүрдэлүүд
давхар шилэн фасад
голдоо агаарын хөндий бүхий дотор, гадна шилнээс бүрдсэн шилэн фасадны
төрөл, үүнийг бүхэлд нь тооцоолж, төсөллөсөн байх ба шилэн фасад нь хашлага
бүтээцийн үүрэг гүйцэтгэх иж бүрэн систем. Шилэн фасадны систем
Барилгын каркасын дагуу дараалуулан суулгахад зориулж хийсэн шилэн
фасадны иж бүрдэлийг угсрах, бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтцийг тодорхойлсон
багц. Энэ нь нэг буюу хэд хэдэн өөр иж бүрдэл үүсгэх боломжтой.
Ижил төстэй дизайн бүхий шилэн фасадны иж бүрдэл
Бүтээгдэхүүний ангилалд сөргөөр нөлөөлөхгүй, мөн зарласан үнэ цэнэ,
гүйцэтгэлийн шинж чанарыг өөрчлөхгүйгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг солих (жишээ
нь. шил, тоноглол, жийргэвч болон чигжээс), ба/эсвэл материалын техникийн
үзүүлэлтийн өөрчлөлт ба босоо багана, хөндөлүүдийг болон хайрцаглалтын
хэсгийг хэмжээний өөрчлөлтөд оруулах зэрэг угсрах арга ажиллагааг багтаасан
шилэн фасадны иж бүрдэл
Тогтсон арга бүхий шиллэгээний иж бүрдэл
Тогтсон арга бүхий шилэлгээний иж бүрдэл нь ихэнх тохиолдолд агаарын
битүүмжлэлгүй, салхи нэвтрүүлэх онгойх зурвас бүхий агааржуулалтын
системтэй хоѐр өнцөг дээр угсрагдсан шилэлгээ
Ханын фасадны иж бүрдэлийн налуу хэсэг
Босоо шугамнаас 15 ° -аас дээш хазайсан фасадны хайрцагласан хэсэг