1. Intermed Hospital Mongolia
Интермед эмнэлгийн Лаборатори, MRI, Компьютер томограф, Рентген болон Яаралтай тусламж өдөр бүр 24 цагийн турш ажиллаж байна.
Утас: 7701 1111 (мэдээллийн ажилтан), 7700 0103 (яаралтай тусламжийн тасаг)
2. Баянзүрх Эмнэлэг Нэгдсэн Лаборатори / 24цаг /
Манай лаборатори 24 цагийн турш үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн нян судлалын шинжилгээ хийгдэж эхэлсэн.
Хэрэв та даатгал төлдөг, өндөр настан, хүүхэд бол ажлын цагаар даатгалд хамрагддаг шинжилгээг даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой болсон байгаа шүү.
Хаяг: БЗД 22-р хороо Өлгийн гудам Баянзүрх Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн 2 давхарт 208 тоот
Утас: 8886 4055
3. bonavita-laboratory
- Нотолгоонд суурилсан дэвшилтэд техник технологитой бүрэн автоматжсан тоног төхөөрөмжтэй,
- Австрали, Англи, Герман улсын чанарын гадаад хяналтанд хамрагдаж, гадаад дотоод хяналтыг тогтмол явуулдаг,
- Эх орондоо өртөг зардал багатайгаар нэг дор бүх төрлийн шинжилгээг хийлгэх, лабораторийн цогц тусламж үйлчилгээг бүрэн авах нөхцлийг бүрдүүлсэн,
- Үйлчлүүлэгч нь энгийн болон VIP өрөөнөөс сонголт хийх боломжтой 24 цагийн үйлчилгээтэй,
- Шинжилгээний хариу түргэн шуурхай гарна,
- Лаборитори хоорондын цахим сүлжээний нэгдсэн системтэй
- Хувь хүн, гэр бүл, албан байгууллага нь өөрсдийн өвөрмөц хэрэгцээ шаардлагад тохирсон урьдчилан сэргийлэх шинжилгээний багцаас сонгох боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH төв 5-н давхар
Утас: 7010 4433, 7010 4477
4. Мөнгөн гүүр эмнэлэг
Хаяг: 1-р хороолол, Саппорогийн хойд талд
Утас: 7708 0303
5.ЧА эрүүл мэндийн төв
Илсан Ча эмнэлгийн оношлогоо, лабораторийн тасаг нь өвчтнөөс авсан цус юмуу шээс зэргийн шинжилгээний биетийг ашиглан төрөл бүрийн шинжилгээг хийж, түүний тайлбарыг гаргах мэргэжлийн үзлэг эмчилгээний салбар бөгөөд өвчин эмгэгийн онош болон ялгаа, хүндийн зэрэглэл гэх мэт явцыг тогтоож эмчилгээний чиглэлд шийдвэр гаргах болон цаашдийн шийдвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг болно.
6. Оношмед эмнэлзүйн нэгдсэн лаборатори
“Оношмед” ХХК нь 2004 оноос эхлэн клиник оношлогооны лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны хувийн лабораториудын нэг юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан мэргэшсэн баг хамт олны бүрэлдэхүүнтэй оношлогоо шинжилгээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, талархлыг хүлээсэн үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Манай лаборатори биохими, гематологи, иммунологи, молекул биологи, цитологийн шинжилгээг түргэн шуурхай, найдвартай хийж үйлчилж байна.
