ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийсэн жишээ

Эрт оношилж, хэт хүндрүүлэхээс нь өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх нь
нэгэнт хохирсон эрүүл мэндийг улам муудахаас, цаашлаад амь насыг аврахад чухал нөлөөтэй. Дахин
давтагдсан, бага хэмжээгээр аюулд өртөж байгаа процесс долоо хоногоор, сараар, жилээр үргэлжилж
байгаа бүгдийг анхааран авч үзэх хэрэгтэй. Дараах жишээ байж болно:
→ Хортон устгагч (шавьж устгагч, мөөгөнцөр устгагч, зэрлэг устгагч, гэх мэт) химийн бодист
хордох. Нэн даруй нөлөө үзүүлж “хурц” хордлогод орохоос гадна, зарим хортон устгагч
нь 20 ба түүнээс дээш жилийн дараа илэрдэг хорт хавдар үүсгэдэг байх жишээтэй. Ийм үр
нөлөө нь ихэвчлэн бага хэмжээгээр боловч байнга хордсоных байдаг.
→ Îрганик ургац эсвэл амьтны тоосонцорын нөлөө нь олон жилийн хугацаанд бий болдог
багтраа /астма/ үүсгэж болно. Энэ нь мөн л урт хугацаанд давтагдсан нөлөөллөөс үүдэлтэй
бөгөөд дахин дахин сэдэрдэг урт хугацааны өвчин болон “багтраа сэдрэх” гэж нэршсэн хурц
хэлбэрийн өвчлөлд хүргэж болзошгүй.
Ажлын стресс: Эрсдэлийн үнэлгээнд стрессийн нөлөөг мөн анхааран авч үзэх хэрэгтэй. Стресс
байгаа үгүйг тодорхойлоход амар биш бөгөөд мөн л урт хугацаанд хүний эрүүл мэндэд нөлөө
үзүүлдэг. стресс нь “нийгэм-сэтгэл зүйн аюул” -ын төрөлд багтана.

Кофе тариалдаг талбайд хортон устгагч цацах жишээ
Менежер кофе тариалдаг талбайд хортон устгагч ашигласнаас хорддог асуудалд шийдэл олоход
туслахаар ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээ хийж байна. Хортон устгагч цацах үеэр төлөвлөснөөс хол очиж
байгаа тул ажилчид тухайн бодист өртөж байгаа, мөн ажилчид өөрсдөө хортон устгагч цацсан хэсэгт
эргэж орж болох цагийн хуваарийг зөрчиж болоогүй байхад нь орсноос хорддог байна. Îдоогоор
талбайд ажилладаг ажилчид харьцангуй сул хордсон шинж тэмдэг илэрсэн хүсээгүй үр дүнгүүд
хэд хэд гарсан байгаа. Эдгээр тохиолдлуудыг төрийн байгууллагуудад тайлагнасан ба байгууллагын
эзэн болон менежер аюулгүй байдал, эрүүл мэндийн гүйцэтгэлийг энэ тал дээр сайжруулах хэрэгтэй
байгааг ухамсарлаж байгаа.
Алхам 1: Аюулыг илрүүлэх
Аюул нь хортой шавьж устгагчийг мотортой агаар үлээгч төхөөрөмжөөр дамжуулан цацахад
төлөвлөөгүй хол зайд хүрдэг тул ажилчид тухайн бодисыг амьсгалахад хүргэдэг гэдэг нь тогтоогдсон.
Хоёр дахь аюул нь ажилчид хор цацсан орчинд эргэн орж ажиллаж болох хугацаанаас өмнө орж,
химийн бодист өртдөг явдал.
Алхам 2: Хэн хэрхэн эрсдэлд байна вэ?
Талбайд ажилладаг 28 ажилтан хортой шавьж устгагчийг цацах үеэр өртөх эрсдэлтэй (хордуулсан
агаараар амьсгалах) ба хор цацсан бүст цагаасаа өмнө эргэн орсноор мөн хордох (хортон устгагч
арьсанд нэвчих) аюултай. Ажилчдын 10 нь насанд хүрсэн эмэгтэй, 8 нь насанд хүрсэн эрэгтэй,
зургаа нь залуу эмэгтэй ажилчин (18-аас доош насны) ба 4 нь залуу эрэгтэй ажилчин (18-аас доош
насны).
Алхам 3: Эрсдэлийг үнэлэх – эрсдэлийг бууруулах ямар арга хэмжээ шаардлагатай вэ
3.A: Одоогоор юу хийж байгаа вэ?
Менежер хортон цацах систем нь талбайд ажиллаж буй ажилтнуудад хэт ойр байгаа гэдгийг хүлээн
зөвшөөрч байгаа. Энэ нь ургацын талбай дахь ажлын зохион байгуулалт ба дүрэм журам мөрдөх
байдал тааруу байгаагаас үүдэлтэй бөгөөд ялангуяа хор цацах ажил хийхдээ ажилтнуудад сануулга
өгдөггүй байна.
Мөн хор цацсан бүст эргэж орохыг зөвшөөрсөн цагийг ажилтнууд баримталдаггүй болохыг хүлээн
зөвшөөрсөн бөгөөд тэрээр хортон устгагчийн савлагаан дээр сануулан бичсэн эргэж ороход аюулгүй
гэж үзэж болох хугацааг зөрчин, ажилчдыг орж ажиллах зөвшөөрлийг өөрөө өгдөг байна.
3.Б: Цаашид юу хийх шаардлагатай вэ – Эрсдэлийг бууруулах арга хэмжээ
Îдоо менежер нь эрсдэлийг хянах арга хэмжээг боломжийн хэрээр системтэйгээр хэрэгжүүлэх
хэрэгтэй. Тодорхой эрсдэлийг хянах арга хэмжээг сонгож, тухайн нэг асуудалд ашиглаж болно гэж
үзсэн бол товч тайлбартайгаар санал болгох хэрэгтэй.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 1: Аюулыг устгах буюу орлуулах. Энэ бол үргэлж хамгийн сайн
шийдэл. Гэхдээ, энэ кейст тариалангийн талбайн эзэн органик фермингийн аргыг хэрэглэдэггүй.
ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээний үр дүнд аюулыг устгана гэж сонгож болохооргүй байгаа тул өөр арга
хэмжээ авах ёстой гэж дүгнэгдсэн. Îрлуулах арга нь мөн л энэ тохиолдолд ашиглаж болохгүй ба
учир нь тариалангийн талбайн эзэн химийн бодисоор шавьж устгах ажлаа үргэлжлүүлэн хортон
амьтныг устгахаар шийдсэн байгаа.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 2: Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи, инженерчлэл.
Хортон устгагчийг цацаж буй моторжуулсан агаар үлээгч нь сайн ажиллагаатай бөгөөд хамрах
ёстой хүрээнээсээ хальж хордуулж байгаагийн шалтгаан бус. Харин энэ нь салхитай цаг агаараас
хамаарч байгаа бөгөөд цацаж эхлэхэд салхины хурдаас хамааран зарим тохиолдолд маш хол газар
хүрдэг байна.

Эрсдэлийг хянах арга хэмжээ 3: Аюулгүй ажиллагааны арга, туршлага, зохион байгуулалт,
мэдээлэл ба сургалт. Менежер нь хор цацдаг ажилчид болон талбайд ажилладаг ажилтнуудтай
зөвлөлдөн, химийн бодист хордохгүй байх хамгийн сайн арга нь аюулгүй ажиллагааны туршлагыг
нэвтрүүлж, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, үүнийг мэдээлэл ба сургалттай хослуулах гэж
тодорхойлжээ. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн:
Салхитай үед хор цацах ажил хийхгүй (Шийдвэрийг хор цацах багийн ахлах ажилтан гаргана).
→ Хор цацах багийн ахлах ажилтан талбайн ажилчдыг хариуцсан супервайзорт хэзээ, хаана хор
цацах талаар тогтмол мэдээлэл өгнө. Мөн тэрээр талбайн эзэн ба менежерт энэ талаараа бичгэн
хувилбарыг илгээж байх болно. Энэ нь талбайн супервайзор хор цацах үеэр ажилчдаа химийн
бодист хордох аюулаас бүрэн хамгаалж чадна.
→ Хор цацах хэсгийн ахлагч нь ажилтнууддаа хор цацаж байх үеэр талбайд аль нэг талбайн
ажилтан харагдвал ажлаа яаралтай зогсоож, энэ талаар өөрт нь мэдэгдэж байхыг зааварлана.
Ингэснээр, тэрээр талбайн ажилчдыг аюулгүй зайд холдуулна. Энэхүү аюулгүй байдлын арга
хэмжээг хортон устгадаг багийн гишүүдэд сургалтаар дамжуулан танилцуулна.
→ Талбайн ажилчид өөрсдийг нь ажиллаж байх үеэр хортон цацдаг баг ойр ажиллаж байгааг
харвал өөрсдийн ахлахтаа яаралтай мэдээлнэ. Ингэснээр тэд хор цацаж буй орчноос аюулгүй
зайд холдоно.
→ Хор цацдаг баг болон талбайд ажилладаг багийн ажилчид, ахлагчид хортон устгагчийг
үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчээс өгсөн мэдээлэлд үндэслэн хор цацсан орчинд эргэн орохыг
зөвшөөрсөн цаг хугацааг баримтална. Эргэн орох аюулгүй цагийн талаарх бичгэн мэдэгдлийг
талбайн менежерийн оффист хүргүүлнэ. Энгийн анхааруулах тэмдэг, үүн дотор гавлын ясны
болон зөрүүлсэн ясны зурагтай хорыг анхааруулсан тэмдгүүдийг, хор цацаж буй бүст зохих
зайнд байршуулна.
→ Аливаа өвчлөл үүсэх магадлалын талаар тариалалтын үеэрх осол ба өвчний бүртгэлийн номд
бүртгэнэ.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 4: Эрүүл ахуй ба сайн сайхан байдал. Ажилчдын хувийн эд хэрэгсэл
ба хоол хүнсийг хийх түгжээтэй сав, мөн угаалгын өрөөг төв оффист ойр байрлуулах, тэр нь хор
цацах бүсээс хангалттай хол байх. Энд өөр арга хэмжээ авах хэрэггүй.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 5: Хүнийг хамгаалах хэрэгсэл. Ажлын шинэ журмууд ажилчдыг
төлөвлөөгүй хол цацагдсан хоронд өртөхгүй байх, хор цацсан бүст зөвшөөрөгдсөн цагаас өмнө
эргэж орохгүй байх нөхцлийг хангаж, хортон устгагчийн үйлдвэрлэгчээс өгсөн аюулгүй байдлын
зөвлөгөөг ягштал баримтална. Тиймээс хүнийг хамгаалах хэрэгсэл ба хувцас ядаж хортон устгагчид
өртөхөөс хамгаалах зорилгоор хэрэглэгдэх шаардлагагүй.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 6: Эрүүл мэндийн/Эмчийн үзлэг хяналт. Энэ нь эрсдэлийг хянах шууд
арга хэмжээ биш боловч тодорхойлолтын дагуу хортон устгагч нь хортой химийн бодис тул ажилчид
үүнд өртөх суурь эрсдэл байсаар байгаа. Иймд (18-аас доош насны) залуу ажилчид хөдөлмөрийн
эрүүл мэндийг хянах зорилгоор нийслэлд саяхан байгуулагдсан олон улсын төслийн хүрээнд цусны
шинжилгээнд хамрагдана.
Дүгнэлт
Ажлын журам, харилцан мэдээлэл солилцох, сургалт өгөх, мэдээлэл өгөх арга хэмжээг сайжруулна
гэдэг нь тариалангийн талбайн эзэн ба менежер цаашид супервайзорууд болон ажилчдад хортон
устгагчийг аюулгүй цацах талаар тодорхой заавар өгнө гэсэн үг юм. Ингэснээр тариалангийн
ажил сайн зохион байгуулалттайгаар явагдах бөгөөд супервайзор ба ажилтнууд аюулгүй ажиллах
журмын талаар сайтар сургагдана. Түүнчлэн, удирдлагууд эрсдэлийг хянах арга хэмжээ тогтвортой
хэрэгжиж, осол гэмтэл ба өвчлөлөөс зохих ёсоор сэргийлж байгаа эсэхийг тогтмол хянаж байх юм

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал