Халуун рашаанууд

1. Цагаан сүмийн рашаан
Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км-т оршдог Цагаан сүмийн рашаан нь 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН 8.85, ЕН–10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм.
2. Хадатын рашаан
 Архангайн Тариат сумын төвөөс зүүн тийш 40км, Цэцэрлэг хотоос 220км–т оршдог.
Тус рашаан нь шаварлаг ба натри, карбонат, төмрийн усархаг ислүүд, манганы усархаг ислүүд, сульфатын болон хлорид, хлоридын бүлэг эрдсүүд, кальц, кали, магни зэрэг нь хадны завсраар шүүгдэн, уулсын даралтаар оргилон гардаг рашаан юм.
Иймдээ ч шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.
3. Цагаан голын рашаан
“Эмгэн булаг”-ийн рашаан. Энэ рашаан нь хол, ойрынхонд Цагаан голын рашаан хэмээн алдаршжээ. Энэ рашаан нь өвөл, зуны ямар ч үед +5 хэм байдаг.
Уг рашааны яг дэргэд нь нүд, түүнээс дээш 250 метрийн зайд ходоодны рашаан байдаг. Хүмүүс цагаан голын рашааныг уухын зэрэгцээ түүний чөмөг хага ташим хүйтэн цүнхэлд орж биеэ чийрэгжүүлдэг байна.
холбоо барих утас:9950 3800
4. Нүдний рашаан
Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд орших Бага газрын чулуу бол урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал.
Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий.
Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан нүдний рашаан гэж нэрлэдэг.
5.Түшээ гүний рашаан
Улаанбаатар хотоос 73км засмал замаар яваад Төв аймгийн Батсүмбэр сум, Батсүмбэрээс 6км шороон замаар яваад Мандал овоо, Сөгнөгөрийн гол, 18км шороон замаар яваад Баян гол, Түшээт гүн хайрханы бэлд орших хөл хөдөлгөөн тасардаггүй Сахарын рашаан гэх үзэсгэлэнт байгальтай газар бий.
6. Ерөөгийн халуун рашаан
Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ар илчлэхийн голын дунд хэсэгт 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан юм. Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан болно.
-Монгол улсын хамгийн том сум болох Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв хүртэл 190 км.
-Зүүнхараагаас Хонин нуга – өвөл гол хөлдсөн үед голоор явах эсвэл Уртын даваа, Хатангийн даваа – Ерөө гол – Шарлангийн голын гарам – Шарлангийн гол – Арижлахийн гол – 50 км явж рашаанд хүрнэ. Нийт замын урт хотоос нэг талдаа 300 км юм.
7. Шивэртийн халуун рашаан
Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35км-ийн зайд Шивэртийн халуун рашаан байдаг. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан бөгөөд мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн юм. Дэргэд нь аймгийн ХХҮГ-ын харьяа ахмадын амралт-сувилал /70333009/, “Хасу Шивэрт” рашаан сувилал /98007314/, “Их улаан шивэрт” жуулчны бааз /99199897/ бий.
Хасу Шивэрт Рашаан сувилал
Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог.
8. Мухар хужиртын рашаан
Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 210км, Цэцэрлэг сумын төвөөс 18км-т Мухар хужиртын рашаан байдаг.
Рашаан хүйтэн атлаа халуун чанартай, уухад хөөрдөг. Уг рашааныг эхлээд уухад шилэн хүзүү сэрвэгшинэ, гүйдэл гүйнэ, тархи толгой өвдөнө, нүдний болрын цагаан улайж, нүүр мэнэрдэг. Мөн хоолой өвддөг. Үүнээс гадна биеийн аль нэг хэсэгт туурна, артерын даралт ихэсдэг.
Зарим хүний буйл хавдаж, шүд нь суларч, толгойн оройны хуйх хүртэл хөөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дараагийн хэд хэдэн уултаас аажимдаа зүгээр болно.
холбоо барих утас: 9556 6402
9. Естийн рашаан
Тус рашаан нь Төв аймгийн Эрдэнэ сумын 2 р багийн нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Естийн голын хөндийд орших гидрокарбонэт, карбонат нэтри, хvхэрт устєрєгчийн найрлагатай нэмэх 34 хэмийн халуун рашаан юм.
10. Цэнхэрийн халуун рашаан
Архангайн төвөөс 30 км-ын зайд байрлах Цэнхэрийн халуун рашаан Монголдоо халуунаараа хоёрдугаарт ордог. Секундэд 10 литр рашаан оргилдог бөгөөд хөрсний устай холилдолгүй гардаг онцлогтой.
Улаанбаатар – Цэцэрлэг 480 км, Цэцэрлэгээс баруун урагшаа явсан замаар явбал 29 км зайтай бөгөөд замдаа жижиг гол гаталдаг тул хур тунадас ихтэй үед суудлын тэргээр явахад хүндрэлтэй. Цэцэрлэгээс зүүн урагш чиглэсэн замаар (30 гаруй км) явахад гол гатлахгүй очдог.
11. Баянзүрхийн рашаан сувилал
Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог.
Утас: 98184711, 94064466
12. Цагаан дэвийн рашаан
Цагаан дэвийн рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байх ба өмнө нь Лянхуа булаг гэдэг байсан гэдэг.
13. Чулуутын халуун рашаан
Чулуут сумын төвөөс зүүн хойш 25 километрт, Халуун ус багийн нутагт умарт өргөргийн 47 градус 5 минут, дорнод уртрагийн 100 градус 5 минутын солбицолд далайн мандлаас дээш 2190 метрийн түвшинд халуун рашаан байрлана
Хүмүүс халуун рашаанд гол төлөв орохын зэрэгцээ арьсаа шавших, угаах, амны хөндий, шүд хоолой зайлах, мөн рашаанаар төлжсөн шавар /замаг/-ыг эмчилгээнд хослон хэрэглэж байна.
14. Хульжийн рашаан
Хульжийн рашаан сувилал нь Булган аймгийн Могод сумын нутагт, Улаанбаатар хотоос 330 км, Булган аймгийн төвөөс 130 км зайтай оршдог. Хульжийн рашаан нь Отгонтэнгэр, Шаргалжуут, Хүрэмт, Шивэрт, Хужиртын рашаантай ижил төсөөтэй эмчилгээний үр нөлөөтэй.
15. Хар тэрмэсийн рашаан сувилал
Увс нуурын ай сав газар дахь Байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг #Хяргас нуурын хөвөөний баруун хойд талд нуураас 500 м-т оршдог.
Улаанбаатараас 1250 км зайнд, Увс аймгийн төв Улаангом хотоос 135 км, Малчин сумаас 50 км, Наранбулаг сумаас 45 км зайнд оршино.
Нуурын хөвөөнд тэрэм хадтай өндөр уулын энгэрээс урсан гарах
Олон жил эмчилгээ, сувилгаанд ашиглан үр дүнгээ өгч олонд танигдсан рашаан сувилалын газар юм.
16. Үүртийн тохой рашаан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайд буюу Улаанбаатараас сумын төв орох замд Орхон голын өндөр тохойд Үүртийн рашаан байдаг.
Рашаан Үүртийн тохойн эргийн доод хэсэгт, голынхоо захад ойрхон байдаг учраас өндөр эргээс доош доош бууж хүрэхэд нэлээд бэрх.
Энэхүү рашаанд эмчилгээний чухал хүчин зүйл болох радон, цахиур, бор зэрэг химийн нэгдэлтэй. Мөн рашааныг савлан эмчилгээнээс гадна унданд хэрэглэхэд ч зохимжтой.
17. Галтын халуун рашаан
Халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт сумын төвөөс урагш 25км, Мөрөн хотоос 165км Улаанбаатар хотоос 965 км зайд байрлана.
Галтын халуун рашаан онцлог, хүний биед ашигтай эерэг нөлөөлөл
18. Цоорхойн рашаан
Чойрын Богд уулаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар дотор эрхтэнд сайн Цоорхойн рашаан байдаг. Тус рашаан нь өвөл зунгүй урсан гарч байдаг бөгөөд дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэйгээ оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхээн алд яваад л газартаа шургачихна.
Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээдэг.
19. Гурван нуурын рашаан
Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.
Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй
Холбоо барих утас: 99117578, 98887578, 98987578, 99566962
20. Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас урагш 16 км зайтай Бор бургастай буюу Гэгээнтний рашаан гэж байдаг юм байна.
21. Уст чацрангийн рашаан
Рашааны химийн найрлагаас үзэхэд уусмалын орчин хэвийн хэмжээнд байна. Гидрокарбонат Хлори С ульфатын ион харилцан адилгүй байна. #Уст #чацрангийн рашааны химийн найрлагаас үзэхэд Гидрокарбонат ион 158.6 мл/г/экв байхад Кальци 49.9, Магни 18.5 байгаагаас үзвэл химийн найрлагын хувьд чанартай сайн ус болохыг харуулж байна.
Чандмань сумд Найтаастын, Хужир сүүжийн, загастайн рашаанууд байхад Жаргалан сумын Хүнхэр зуслан, Халиун сумын Уст чацран, Хөхморьт сумдад Аргалантын рашаанууд байдаг. Чандмань сумын Найтаастын рашаан нь, Чандмань уулын орой дээр байрласан нь рашааны үндсэн шаардлагаас зөрүү байгаа юм. Рашаан уулын орой дээр биш, бэл, ёроолоос нь гардаг жам жаягтай байдагтай зөрчилдөж байна.
22. Хужиртын рашаан
Манай сувиллын брэнд эмчилгээ бол Хужиртын “Хөх сувд” хэмээх халуун рашаан, “Хар сувд” хэмээх эмчилгээний шавар болно.
Дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалагийн эргэлт, хий цусны гүйдлийг сайжруулах, булчин шөрмөсийг сулруулах, шар усны гэмийг арилгана
Лавлах утас: 7711-5858
23. Өхэгийн рашаан
Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн гутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг. Амралтын газар нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдсан байна.
Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай.
Утас: 99311112, 98117112, 88242468
24. Ар жанчивлан рашаан сувилал
Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт , Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог. нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм.
Утас: 99267061
25. Дулаан бүлээний рашаан
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас баруун тийш 22км-т баруун хойш урссан Дулааны голын эх хойт энгэрт модтой гүн жалгын зүүн талын уруу хажуу дээрээс 2 ижил булаг оргилно. Өвөл нь харзалдаг. Нутгийнхан дотрын өвчинд сайн гэж жилийн 7-р сард хүн их ирж, уудаг байна.
Рашааны хими физикийн чанар найрлагыг 1960 онд тусгайлан судалж гидрокарбонат кальци магнитай, сул хүчиллэг бүхий, бага эрдэсжсэн рашаан гэж тодорхойлсон энэ рашааныг дотрын төрөл бүрийн өвчинд ууж хэрэглэнэ.
26. Өргөөтийн рашаан
Баянхонгор аймгаас 75 км, Галуут сумаас 35 км зайтай Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино. Уг рашаан нь Хангайн гол их нурууны өврөөс ундран гарсан бөгөөд Бүрэн хайрхан, Донойн, Өлтийн гэх мэт нуруудаар хүрээлэгддэг.
27. Лэнгийн рашаан
Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байх ба Химийн эмчилгээнд ашигладаг, “бор”-ийн найрлагатай рашаан юм. Хавдрын эмчилгээний дараах сувилгаа, ясны сүрьеэ, ходоодны шарх зэрэгт уудаг.
Сумаас баруун хойш 30 км зайд байрладаг.
28. Нэвтийн рашаан
Нэвтийн рашаан булаг бүр нь төмөрлөгийн эртний герциний үеийн бүдүүн ширхэгт ухаа цайвар боржин, диорит, сэвхэт чулуу, нэн их хувирсан хар хөх занар зэрэг чулууны судлаар ориглох гүнээс гардагаараа өвөрмөц юм.
Энд одоогоор 10-д төрлийн рашаан оргилон гарч байгаагаас гадна өөр өөрийн нэр, зориулалттай.
29. Зартын рашаан
Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байдаг. Улаанбаатараас 773 км, аймгийн төвөөс 250 км, Их-Уул сумаас 55 км зайд оршдог. Аялал жуулчлал рашаан сувилал, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 24 ш булаг рашаан гардаг бөгөөд үүнээс 15 нь судлагдан ашиглагддаг.
Холбоо барих: 88114413, 94064466
30. Өвөр жанчивлан
Төв аймгийн нутаг Улаанбаатараас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд байх “Өвөр Жанчивлан” рашаан сувилал нь Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд бий.
холбоо барих утас: 80850888, 88001511, 11322075
31. Шар булгийн рашаан
Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын заагт Галтай булнайн хөндийд орших алдарт Шар булгийн рашаан. Тус рашаан нь хүхэрлэг, өндөг шиг амттай.
Зун, намрын улиралд тус рашааныг зоригсодын тоо элбэг. Харин өвлийн улиралд залж уухад нэн тохиромжтой. Учир нь рашааны чанар өндөр байдаг. Ходоодны шархтай болон архаг эмгэгтэй иргэд ихээр уухад тохиромжгүй.
32. Хунтын рашаан
Булган аймгийн Сайхан сумын нутагт ХӨ:48.467352, ЗУ:102.566720 солбицолд оршдог. Улаанбаатар хотоос 395 км, Дархан хотоос 366 км, Эрдэнэт хотоос 186 км, Булган хотоос 136 км, Сайхан сумын төвөөс 25 км тус тус зайтай, үүний 85 км нь шороон авто замаар явж хүрдэг.
Энд эмчилгээний хар шаврын ордтой ба амрагч, аялагчид харшлын зэрэг өвчинд тустай хэмээн биедээ түрхэж сувилуулдаг байна.
33. Улаан хаалгын рашаан
Улаанхаалгын рашаан нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт УБ хотоос 1000км-т, аймгийн төвөөс 50км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газар далайн түвшнээс дээш 2100 метрт оршдог. Халуун, хүйтэн чанартай рашаан.
Холбоо барих: 96066908, 881144103
34. Халзан Уул рашаан сувилал
Халзан-Уул рашаан сувилал нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас 50 км, Говьсүмбэр аймгийн Шивээ-овоо сум, Төмөр замын 22-р зөрлөгөөс 35 км зайд Их нартын тусгай хамгаалалттай газрын орчим байрладаг. Энэ рашаан нь нүүрсхүчлийн хийтэй, газрын гүнээс өрөмдөж гаргасан хүйтэн рашаан юм.
Рашааны үзүүлэлт нь 10.8 г\л эрдэсжилттэй хлорид-гидрокарбонат-натри-кальцийн найрлагатай, нүүрсхүчлийн хий, радонтой. Т=150С. Хоногийн нөөц 125 м3 , Тус рашаан улсын бүртгэлд бүртгэгдсэн 8 рашааны нэг юм..
холбоо барих утас: 9509 3041
35. Хүнхэр зуслангийн рашаан
Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог..
36. Аварга тосон рашаан
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм.
Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
37.Хэнтий аймгийн Баян овоо сум ГҮРМИЙН нуур
УБ хотоос 460 км Баян овоо сумаас 4км
Эргэн тойрондоо бүхэлдээ эрдэсжсэн элсээр хүрээлэгдсэн Гүрмийн нуурын эрэг нь зун, намартаа нарны эгц тусгалтай хослон эрүүлжүүлэх, витамин Д, кальцийн дутагдлыг нөхөх ач холбогдолтой наран шарлагын газар болдог.
Нуурын ус нь содлаг учир маш зөөлөн биеийг тайвшруулж амраах увьдастай олон зүйлийн жижиг хануур хорхойтой. Энэхүү хануур хорхой нь хүний биеээс элдэв хорыг ханаж өгдөг чухал ач тустай.
38. Ажнайн рашаан
Баян уул сумын хуучин 7-р багийн нутгаас хойш чиглэн урссан Ажнайн горхины баруун хөвөөнд, Дунд уулын ар х.ө 48 градус 54 минут, з.у 112 градус 20 минутын солбицолд далайн түвшнээс дээш 950 м өргөгдсөн өндөр газарт оршино.
Баян уул сумаас баруун тийш 35 км, Хэнтийн Норовлин сумаас зүүн тийш 40 км зайтай газар энэ 2 сумын хоорондох засмал замаас урагших 6 км-т Дунд уулын араар зүүн баруун тийш чиглэсэн Чингисийн хэрмэн замаас хойш 6 км зайтай орших рашаан.
39. Нарийний рашаан
Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийний рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно байдаг. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг байна.
Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярьдаг аж.
40. Хондын рашаан
Хондын рашаан нь Улаанбаатар хотоос 360 км зайтай, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 40 км, Алтанбулаг сумаас 18 км зайтай оршдог хүйтэн рашаан юм.
41. Оргил рашаан сувилал
Нийслэл хотын өмнөд, Туул голын хойд хэсэгт усны хайгуулынхан 1932-1933 онд газар өрөмдөхөд 90 метрийн гүнээс исгэлэн ус ундарч гарснаар рашааны ордыг анх илрүүлжээ.
холбоо барих утас: 7710 1144
42. Хүрэмтийн халуун рашаан
Хүрэмтийн халуун рашаан нь Арвайхээрийн төвөөс баруун хойш 30 км, Тарагт сумын төвөөс урагш 5 км зайтай байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт оршдог. Энэ рашаан химийн найрлага шинж чанараараа Хульж, Хужирт, Эмт зэрэг олон халуун халуун рашаантай ижил төстэй карбонат-гидрокарбонат, сульфат-натр рашаан юм.
Энэ рашаан нь өнгөн хөрсөн дээрээ 58-60 хэмийн халуунтай, гүндээ градус нь улам нэмэгддэг байна. Энд 10 гаруй төрлийн рашаанууд байдаг.
холбоо брих утас:  99187576
43. Шаргалжуут рашаан сувилал
Баянхонгорын төвөөс зүүн хойд зүгт 60км зайд орших Шаргалжуут рашаан нь анх 1690-ээд оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд рашаан дээр судалгаа хийн, хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахаар анхаарч эхэлжээ.
Хожим Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залж судлуулсан бөгөөд тэр хүн тус рашаан дээр 3-н жил даян хийж 64-н үндсэн өвчнийг анагаах 108-н төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон байдаг.
холбоо барих утас: 7743 7777
44.  Булнайн халуун рашаан
Аймгийн төвөөс энэ рашаанд хүрэхэд 220 км юм. Чандмань-Өндөр сумын төвөөс хойш 40-өөд км зайтай байдаг. Хөвсгөл нуурын зүүн тийш Үүрийн тэгш өндөрлөгт Халхан голын эх хавьд 1600 м өндөрт орших эл рашаан халуунаараа алдартай. Эл рашааныг Булнайн буюу халхан голын рашаан гэдэг.
Рашаан нь хар модон ой, боржин чулуулгаас тогтсон их уулсын дунд байдаг. Гүнээс ундрах олон булагтай. Халуун нь 27-45 хэмд хүрдэг.
45. Уньтын Сахарын Рашаан
Булган аймаг  хутаг өндөр сумд байдаг.
холбоо барих утас: 9909 0221

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал