Уул уурхайн компаниудын жагсаалт

    1. “Алтайн хүдэр” ХХК
      “Алтайн Хүдэр” ХХК нь 2006 онд 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгууллагдсан үндсэний компани бөгөөд Монгол улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын анхдагчдын нэг юм.
      Манай компаний хувьд бүс нутгийн хөгжилд доривтой хувь нэмэр оруулж, улс орны экспортын салбарын хөгжилийг хурдасгах зорилгыг тээн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн хүдэр олборлож, баяжуулан экспортлох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
      Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин Сайдын яамны байр.
      Утас:7011 7991
      7011-ХХХХ
    2. “Энержи ресурс” ХХК
      Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн.Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.
      Хаяг: Сэнтрал Тауэр 16 давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол Улс
      Утас:7012 2279, 7013 2279
      7012-ХХХХ
    3. Цайрт минерал” ХХК / Tsairt Mineral LLC
      Монгол-Хятадын хамтарсан компани юм. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Төмөртийн овооны орд газарт үйл ажиллагаа явуулж цайрын баяжмал гаргадаг.
      Улаанбаатар хот дахь салбар:
      Монгол улс, Улаанбаатар-48, Сүхбаатар дүүрэг. 8-р хороо, Оюутнь гудамж 16/3, G&D төв, 2 давхар, 202 тоот.

Утас:11 325342
1132-ХХХХ

    1. Болдтөмөр Ерөө гол ХХК / Bold Tumur Eruu Gol LLC
      1994 онд байгуулагдсан. Төмрийн хүдэр, төмөр замын тээвэр, ачих, буулгах, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компани. Монгол Улсын анхны хувийн төмөр замтай компани юм.
      Төв оффис:  Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбэ – 20.

Утас:329360, 318088
3293-ХХХХ

    1. “Монголын алт (МАК)” ХХК
      МАК нь уул уурхай, барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэгч байгууллага юм. Компани нь анх 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялагийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх замаар нийгмийн баялагийг арвижуулах, урт хугацааны туршид Монгол Улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч юм.
      Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес центр 9-р давхар

Утас:11-321927
1132-ХХХХ

    1. “Монголросцветмет” ТӨҮГ
      45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм.
      Үйлдвэрийн газар нь:
      – Хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт;
      – Төмрийн хүдэр олборлолт, баяжуулалт;
      – Алт олборлолт, баяжуулалт
      – Хайрга, дайрга, элс үйлдвэрлэл
      – Геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулан, жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.
      Хаяг: Монгол улс, 13341, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-98, “Монголросцветмет”  ТӨҮГ

Утас:11-458380
1145-ХХХХ

    1. Редпаф ХХК/ Redpath Mongolia LLC
      “Редпаф Монгол” ХХК нь Канадын уул уурхайн салбарт 60-аад жилийн арвин түүхтэй уурхайн гэрээлэгч Редпаф группт харьяалагддаг. Тэдний 6000 гаруй ажиллагсад нь дэлхий даяар тархан байрлаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, босоо амны нэвтрэлт, чиглүүлэх өрөмдлөг, өгсөх өрөмдлөгө, хэвтээ малталт, инженерийн болон техникийн үйлчилгээ зэрэг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэдэг. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Редпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, тухайн бүс нутагт суурилсан ажлын туршлага болон байгууллагын соёлыг хөгжүүлэн хэвшүүлэх өргөн хэмжээний мэдлэг, туршлага бас чадвартай юм.
      Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хар тохой барилга
      Утас:11 31 0709
      1131-ХХХХ
    2. “МоЭнКо” ХХК
      МоЭнКо ХХК нь Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд (МЕК) компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
      Хөшөөтийн уурхайг ашиглах төсөл нь Монголын баруун бүс нутаг, тэр дундаа олон үндэстний өлгий нутаг Ховд аймгийн хэмжээнд уул уурхайн томоохон төсөл болон өргөжиж, Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна.
      Компани хариуцлагатай уул уурхайн тэргүүн туршлага, аюулгүй ажиллагааны стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлэн, улмаар олон улсын коксжих нүүрсний зах зээлд бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөхүйц бөгөөд салбартаа тэргүүлэх компани болохыг эрхэм зорилгоо болгодог.
      Хаяг: Монгол улс, Улаанбаатар – 14250, Сүхбаатар дүүрэг, 4 -р хороо, Сөүлийн гудамж -23, Түшиг төв, 3-р давхар

Утас:7711 0567
7711-ХХХХ

    1. “Бүрдэл Майнинг ” ХХК
      “БҮРДЭЛ МАЙНИНГ ” ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани бөгөөд одоогоор алтны шороон орд нээн илрүүлсэн бөгөөд энэхүү ордыг бид жишиг уурхай болгон хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
      Хаяг: Монгол улс, Төв аймаг, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг 1-р хороо Сүхбаатарын талбай-2 Централ Тауэр, 12-р давхар

Утас:7722 2282
7722-ХХХХ

  1. “Чинхуа-МАК-Нарийнсухайт” ХХК
    “Чинхуа-МАК-Нарийнсухайт” ХХК нь 2002 онд Монгол Улсын хуулийн этгээд “Монголын Алт /МАК/ ХХК-ийн 50%, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чинхуа группын 50%-ийн хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийнсухайтын орд газарт
    1. Нүүрс олборлолт, экспорт
    2. Цахилгаан эрчим хүч импорт түгээлт
    3. Олон улсын ачаа тээвэр
    4. Хатуу хучилттай авто замын засвар үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Хаяг: Монгол улс, Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо баг Утас:7505 1005, 9914 1591
      7505-ХХХХ

 

 

 

 

top100

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал