Ажлын ярилцлагын түгээмэл асуултууд

Ажлын ярилцлага бүрт дагаж мөрддөг асуултын ямар нэг формат байхгүй ч гэсэн таниас асууж болох дараах хэдэн асуултууд бий. Гэхдээ ихэнхи компаниуд түгээмэл асуултуудаа л асуудаг. Glassdoor судалгааны агентлаг 50 түгээмэл асуултуудыг тодорхойлон гаргажээ.

  1. Таны давуу тал юу вэ?
  2. Таны сул тал юу вэ?
  3. Та яагаад манай компанид ажиллахыг хүсч байна вэ?
  4. Та өөрийгөө 5, 10 жилийн дараа ямар байна гэж төсөөлж байна вэ?
  5. Өмнөх ажлаасаа яагаад гарсан бэ?
  6. Та яагаад урт хугацаанд ажил хийгээгүй вэ?
  7. Чи манайд орсноор бусдын чадахгүй ямар ажил хийж чадах вэ?
  8. Өмнөх удирдлага чинь чамайг ямар чадваруудаа хөгжүүлэхийг зөвлөдөг байсан бэ?
  9. Чи мэргэжлийн чиглэлээ өөрчлөхийг хүсдэг үү?
  10. Чи гадаадад сурч, амьдрахыг хүсдэг үү?
  11. Өөрийн хамгийн бахархдаг төгс гүйцэтгэлтэй төслийнхээ тухай яриач
  12. Өөрийн гаргаж байсан алдааны тухай яриач
  13. Чиний мөрөөдлийн ажил юу вэ?
  14. Энэ ажлын байрны тухай хаанаас сонссон бэ?
  15. Энэ ажилд орсноор эхний 30/60/90 хоногт юу хийж гүйцэтгэнэ гэж бодож байна вэ?
  16. Өөрийн CV-ийг танилцуулна уу
  17. Өөрийн боловсролын тухай танилцуулна уу
  18. Өөрийнхөө тухай танилцуулна уу
  19. Хүнд нөхцөлд орохоороо хэрхэн зохицуулдаг вэ?
  20. Бид яагаад чамайг ажилд авах ёстой вэ?
  21. Чи яагаад шинэ ажил хайж байгаа вэ?
  22. Амралтын өдрүүдэд ажиллах боломжтой юу?
  23. Ууртай, бухимдалтай хэрэглэгчтэй хэрхэн учраа олох вэ?
  24. Чиний цалингийн хүлээлт?
  25. Ажлын хүлээлтээс илүү гарсан болон хүрч чадаагүй туршлагаасаа хуваалцаач
  26. Бидний өрсөлдөгч хэн бэ?
  27. Чиний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа юу байсан бэ?
  28. Чамайг юу хөшүүрэгдэж, мотивац өгдөг вэ?
  29. Чи хэзээ ажилдаа орж чадах вэ?
  30. Чамд үлгэрлэн дуурайдаг хүн бий юу?
  31. Чи даргатайгаа санал зөрөлдөж байсан үе байдаг уу?
  32. Ажлын дарамт шахалтыг хэрхэн хүлээж авдаг вэ?
  33. Манай гүйцэтгэх захирлын нэрийг хэн гэдэг вэ?
  34. Өөрийнхөө карьер төлөвлөгөөг хуваалцаач
  35. Өглөө яаж босдог вэ?
  36. Чиний шууд удирдлага чамайг юу гэж дүгнэдэг вэ?
  37. Чиний даргын давуу болон сул тал юу байсан бэ?
  38. Би яг одоо чиний өмнөх даргыг дуудаад чиний ямар сул талыг хөгжүүлэх хэрэгтэй вэ гэж асуувал тэр юу гэж хариулах бол?
  39. Чи лидер үү, гүйцэтгэгч үү?
  40. Чи хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
  41. Хамтран ажиллагсдынхаа ямар зан чанар нь чамд таалагддаггүй вэ?
  42. Чиний хобби юу вэ?
  43. Чиний орох дуртай вэбсайт?
  44. Чамайг юу тухгүй болгодог вэ?
  45. Чи бусдыг удирдан манлайлж байсан туршлагаасаа хуваалцана уу
  46. Чи хэн нэгнийг халах бол яаж түүнд хэлэх вэ?
  47. Чи манай салбарт ажиллахад хамгийн дуртай болон дургүй зүйлээ нэрлэнэ үү
  48. Чи 7 хоногт 40-өөс дээш цаг ажиллаж чадах уу?
  49. Чамаас асуугаагүй үлдээсэн зүйл байна уу?
  50. Надаас асуух зүйл байна уу?

    Өөрийнхөө тухай ярина уу?
     – Энэ бол ихэнхдээ хамгийн эхэнд тавигддаг асуулт бөгөөд анхны сэтгэгдэл хамгийн чухал. Өөрийнхөө хариултыг 5 минутанд багтаан хамгийн сайн ур чадвар, хийж гүйцэтгэж байсан ажлынхаа талаар яриарай. Мөн өөрийнхөө Сиви-ний бүтцийн дагуу ярьж болох ба хүрсэн ололт амжилт, олж эзэмшсэн ур чадваруудаа жишээ баримтаар дурдаж ярих хэрэгтэй. Ярилцлага авч байгаа хүн магадгүй таны тухай тэмдэгдлэл хөтөлж, таниас өөр бусад асуулт асууж магадгүй учир хэтэрхий дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Хэрэв та сургуулиа төгсөөд анхны ажилд орох ярилцлагад орж байгаа бол хамгийн дуртай байсан хичээл болон тухайн ажиллахыг хүсч байгаа ажлын байрыг сонгоход хэрхэн нөлөөлсөн талаар яриарай.

    Таны давуу тал юу вэ?
     – Тухайн ажлын байранд таныг аваачиж болох хамгийн сайн тохирох 3 шинж чанараа дурдан ажлын нөхцөл байдалд тэдгээрийг хэрхэн ашиглаж байснаа дурдаарай. Тодорхой нэг компьютерийн хэл гэх мэт бодит ур чадвар, хүмүүсийг сайн удирдаж чаддаг гэх мэт бодит бус ур чадварууд байж болно. Хэрэв та хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол тухайн ажлын байрны тайлбарыг хар. Тухайн ажлын байрны тайлбарт ихэвчлэн ажил олгогч нарын ажил хайгчдад тавидаг шаардлагуудыг дурдсан байдаг бөгөөд түүнээс санаа авч болно.Таны сул тал юу вэ? – Хэдийгээр аймшигтай асуулт боловч ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр ашигласан тухайгаа ярих хэрэгтэй. Жишээ нь: Таны IT-гийн мэдлэг ур чадвар доогуур түвшинд байгаа бол ярилцаж байгаа хүндээ тухайн ур чадвараа дээшлүүлэхийн тулд ажлаас гадуур сургалтанд сууж, тодорхой цаг зарцуулсан тухайгаа ярих хэрэгтэй. Таны санаачлагатай байдал давуу тал болж харагдах болно. “Надад сул тал байхгүй” гэж битгий хэлээрэй. Ингэж яривал ярилцагч тань таньд итгэхгүй. Эсвэл “Би хэт их шургуу ажиллах гээд байдаг” гэх мэтээр тухайн асуултаас бултаж болох юм.

    Яагаад бид таныг ажилд авах хэрэгтэй вэ?
     Эсвэл  Бусад ажил хайгчдын хийж чадахгүй ямар зүйлийг та хийж чадах вэ? – Таныг юу онцгой болгож, давуу талаа хаана ашигладаг вэ? Та тухайн ажлын байрны тодорхойлолтоос тухайн ажил олгогч яг юу хүсээд байгааг олж мэдэх чадвартай байх хэрэгтэй. “Би техникийн болон харилцагч, түншүүдийн урт удаан харилцаа холбоог бий болгох хосолсон ур чадвартай” гэх мэт өгүүлбэрээр эхлэх нь таны албан тушаалдаа хийж гүйцэтгэсэн тодорхой жишээг дурдахад чиглүүлж өгнө. Хамгийн том ололт амжилтаа дурдаад “Өгөгдсөн нөхцөл байдалд би танай компанид амжилт авчрах болно” гэх мэт тухайн бизнест нь ашиг авчрах үгээр төгсгөөрэй.

    Таны зорилго юу вэ?
     Эсвэл 5 жилийн дараа гэхэд та юу хийж бүтээсэн байх вэ? –  Энэ бол богино ба урт хугацааны зорилгыг хоёуланг нь ярихад хамгийн сайн тохирсон асуулт юм. Тухайн ярилцлаганд орж,хийхийг хүсч байгаа ажил, түүнд хүрэхэд шаардагдах янз бүрийн алхмуудыг дурдаарай. Ажил олгогчид амбицтай бас хаана хүрэхийн тулд ямар ямар алхмуудыг хийхээ тодорхойлсон гэдгээ харуулах хэрэгтэй.

    Та яагаад энд ажиллахыг хүсч байна вэ? 
    –Ярилцлага авч байгаа хүн энэ талаар таниас зарим нэг хариулт хүлээж байдаг. Хэрэв та ярилцлагандаа сайн бэлдсэн бол компаний үнэ цэнэ, эрхэм зорилго, хөгжүүлэлт, бүтээгдэхүүнийх нь талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Эдгээр мэдээллийг таны зорилго болон амбиц компаний онцлог шинжтэй хэрхэн нийцэж байгааг тодорхойлоход ашиглаж, тухайн компанид ажиллах боломжоо нэмэгдүүлж болно. “Надад ажил хэрэгтэй байна” гэж хэтэрхий царайчилсан байдлаар хэзээ ч битгий яриарай.Таны тухай өмнөх удирдлага чинь хэлж болох хамгийн сүүлд хийсэн эерэг гурван зүйлс чинь юу вэ? – Энэ бол хэн нэгний үгээр өөрөөрөө сайрхаж бахархах сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд шаардагдах таны ур чадвар, таны үүрэг даалгавар, багийн дотор орж ажиллахад та сайн хүн гэдгийг харуулж чадах нэг нэг зүйлийн талаар ярих хэрэгтэй. Жишээ нь “Манай дарга надад “чи бол миний мэдэхийн хамгийн сайн дизайнер” гэж хэлсэн. Тэр надад үргэлж итгэж болно гэдгээ мэддэг. Тэр миний хошин шогийн мэдрэмжинд дуртай” гэх мэтээр ярьж болно.

    Ямар цалин авахыг хүсч байна вэ? нь хэмжээг асууж мэдэж болно.  Тухайн мөчид ямар нэг тусгай тоон дүнг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Дараа нь ярилцаж хэлэлцсэнээсээ доогуур албан тушаалд таныг томилж мэдэх юм. Хэрэв та тухайн ажилд томилогдох хүртэл цалингийн талаар хэлэлцэхгүй байхыг хүсч байгаа бол ярилцлага авч байгаа хүн таныг ойлгох болно. Хэрэв тухайн ажлын байрны тодорхойлолтонд цалингийн хэмжээг дурдсан бол та энэ талаар дурдаж, таны хайж байгаа цалингийн хэмжээ гэдгийг хэлэх хэрэгтэй.

    Хэрэв та ямар нэг амьтан байсан бол ямар амьтан байх байсан бэ? – Хэрэв та хурдан сэтгэж чадах юм бол ярилцлага авч байгаа хүмүүс сэтгэлзүйн энэ төрлийн асуултыг ашигладгийг мэдэх болно. Хэрэв та “туулай” гэж хариулбал та уян зөөлөн хүн гэсэн сөрөг сэтгэгдэл төрүүлэх болно. Хэрэв “арслан” гэж хариулбал түрэмгий, эрчимтэй хүн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Тухайн ажлыг хийхэд ямар төрлийн зан чанар хэрэгтэй вэ? Гэдгийг бодож үзээрэй.

    Та тухайн ажлыг байрыг сонирхож байна гэдгээ батлан харуулахын тулд үргэлж асуух асуулттай байгаарай. Тухайн ажлын байрны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон тухайн компаний соёл болон зорилгын талаар гүн гүнзгий мэдээлэл авч болох 5-аас доошгүй асуулт бэлдээрэй. Өмнөх ажиллаж байсан байгууллага, дарга, хамт олныхоо тухай сөрөг үг битгий ярь. Сөрөг яриа тэдний тухай биш чиний тунгаан бодох чадварын тухай дүгнэлтийг бий болгодог. 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал