Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ УРЬДАЛ БЭЛТГЭЛ:
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ҮНЭН ЗӨВ ГАРАХ ЭСЭХ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ШИНЖИЛГЭЭНИЙ УРЬДАЛ БЭЛТГЭЛИЙГ ХИР ХАНГАСНААС ИХЭЭХЭН ХАМААРНА. ИЙМЭЭС ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ГЭЖ БУЙ ХҮН БҮР ТУХАЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМААРАХ УРЬДАЛ БЭЛТГЭЛИЙГ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлдэг байна. Иймд тухайн хүнд ямар өвчний шинж тэмдэг буйг мэдэхийн тулд эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг.
Шээсний ерөнхий шинжилгээний хариугаар илэрхий эмгэг илрээгүй ч лейкоцитууд ба эритроцитууд нь бага зэрэг өндөр гарсан, өөрөөр хэлбэл ямар нэг эмгэг байж болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тохиолдолд Нечипоренкогийн аргаар шээсний шинжилгээ өгнө. Үүний тулд шээсний дээжийг дундаас нь авдаг.
Өөрөөр хэлбэл шээж эхэлсний дараа саванд дээж аваад шээж дуусахаас өмнө дээжийг авч дуусгадаг. Ингэж авсан шээснээс лабораторид 1 мл хэмжээтэйгээр аваад доторх эритроцитууд /хэвийн үед 1000-аас илүүгүй/ ба лейкоцитуудыг /2000-аас ихгүй/, цилиндрүүдийг /20-оос ихгүй/ тоолно. Хэрэв эдгээрийн нэг, эсвэл түүнээс олон үзүүлэлт нь өндөр байгаа бол эмгэг явц явагдаж байгааг илтгэнэ.
Бөөрний үрэвсэл, эсвэл бөөрний дутагдал явагдаж байсан гэсэн болгоомжлол төрсөн үед Зимницкийн аргаар шээсний шинжилгээ өгдөг. Үүний тулд хоногийн турш 6 саванд шээсний дээжийг цуглуулна.
Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл 4 цаг тутамд нэг саванд шээж дээж авна гэсэн үг. Лабораторид дээжийн нийт хэмжээ, хувийн жинг нь тодорхойлж улмаар нарийн тооцоо хийгддэг байна.
Тухайлбал, шээсний нягт нь 1010-1012 байгаа бол нягт нь цусны плазмтай адил байна. Ийм байдал нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусан, эсвэл хурц үеэс гарсан пиелонефриттэй, эсвэл бөөрний дутагдлын үед ажиглагддаг.
Харин шээсний нягт нь 1002-1008 байгаа бол нягт нь цусны плазмынхаас бага байна. Энэ нь хүнд хэлбэрийн пиелонефрит байгааг илтгэдэг. Мөн шээсний нягт нь 1025-аас их байгаа нь цус ихээхэн өтгөрсөн үед буюу усгүйжсэн үед болон хүүхдүүдэд сүүн хүчлийн диатезийн үед ажиглагддаг.
Шинжилгээ өгөхөд өглөөд авсан 100-200 мл шээс хангалттай. Шээс авах жижиг савыг сайтар угааж цэвэрлээд буцалмаг усаар зайлна. Хариу андуу ташаа гарахаас сэргийлэн бэлэг эрхтний ариун цэврийг сайтар сахина. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ шээсний шинжилгээ өгч болохгүй.
Мөн бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлэх ёстой. Учир нь зарим эм бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг. Хоолны тусгай дэглэм барих хэрэггүй ч шээсний шинжилгээ өгөхийн өмнө рашаан ууж болохгүй. Рашаан, эрдэстэй ус нь шээсний раекцийг өөрчилдөг аж.