Хүндэтгэл талархлын үгс

Ээжээ таньдаа баярлалаа
Энх мөнхөд хайртай шүү Та энгүй их аз жаргалыг, Энэ биеээсээ надад өгсөн Ээжээ таньдаа баярлалаа

Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ээжээ таньдаа баярлалаа.
Энх мөнхөд хайртай шүү
Та энгүй их аз жаргалыг,
Энэ биеээсээ надад өгсөн
Ээжээ таньдаа баярлалаа.

Хүндэтгэлийн цэцэгт мэндчилгээг энд дарж харна уу

Аз жаргал баяр баясгалан
Танаас эхтэй шүү ааваа
Амьдралын гэгээлэг бүхэн
Ааваа гэж дуудахаас эхтэй
Сайхан аавдаа хайртай шүү

Өөдөө тэмүүлэн өндийж, босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь

Гэмшил баярын хорвоод унаж алдахын минь тавилан Гэрэлтэй сүүдэртэй орчлонгийн гэмшил ухаарлыг таниулсан Түмний хүндлэл хүлээж хүмүүн заяагаа өргөсөн Түвшин буурал аавтай болохоор өдий зэрэгтэй явна аа хүү/охин

Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдагийм ээжээ
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдагийм ааваа
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдагийм ээжээ
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг ийм ааваа

Сүлдтэй монголд төрсөн болохоор хүү тань хийморлог явнаа, ээжээ Сүүтэй энгэрээс унасан болохоор охин тань уяхан явнаа ааваа Сүнстэй биеийг олж төрсөн болохоор хүү тань ухаалаг явнаа, ээжээ Сүүдэртэй орчлонд мэндэлсэн болохоор охин тань одтой явнаа ааваа

Бурхан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Буянтан гэж байдаг бол ижийгээ л гэж хэлнэ
Ачтан гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ
Аз жаргал гэж байдаг бол ээжийгээ л гэж хэлнэ Үртэй хүн жаргадаг гэдгээр
Үргэлж та минь инээмсэглэж яваарай

Цэцэг хүргэлтийн газруудын мэдээллийг эндээс

Миний ээж мөнгөн сарнайн дэлбээ
Миний ээж мөнх тэнгэрийн хатан Бүүвэйн дууныхаа зөөлөн аялгуунд
Бүтэн нойртой хонож үзээгүй
Бүлээн сүүгээ амлуулж өсгөсөн
Бууралхан ээждээ би хайртай

Би таны он цагийн үргэлжлэл Би таны бидний төлөө орхисон биелээгүй хүслийн үргэлжлэл… Би таны хүүхэд насны үргэлжлэл Би таны хүсээд хүрч амжаагүй хүслийн бодит үргэлжлэл Би таны хатаагүй нулимсны үргэлжлэл Би таны инээж дуусаагүй жаргалын үргэлжлэл Би ээжийнхээ он цагийн үргэлжлэл

Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурханаас илүү
Халуун хэвлийнд тань амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй юм
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очино
Өдийн том болчихоод байхад
Өхөөрдөж ирээд л үнсдэг юм
Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч
Өвөр дээр нь эрхэлмээр болох юм

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ

Алтан дэлхийд тээж төрүүлсэн
Ачит ээж минь таньдаа би хайртай
Хатуутай зөөлөнтэй амьдралын нугачаа бүрт
Хажууд минь байдаг таньдаа баярладаг Баяр жаргал минь таныг л байхад илүү дүүрч
Бахдам амжилт минь таныг л байхад илүү өндөрсөж
Од хийморь минь таныг л байхад илүү гялалзаж
Орчлон ертөнц таныг л байхад илүү сайхан байдаг шүү

Уужим сэтгэлтэй та минь байгаа болохоор
Учрах саад бүхэн намхан санагддаг аа ээж ээ
Бурхан заяатай та минь байгаа болохоор
Бэрхшээл бүхнээс айхгүй байна аа ээж ээ Таныхаа дэргэд нялхран эрхэлж
Таныхаа дэргэд тайван унтаж
Таныхаа дэргэд сэтгэл уужирч
Таныхаа дэргэд би сайхан байдаг аа

Төрсөн өдрийн мэндчилгээний 4 мөрт харах

хүндэтгэл талархлын үгс

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал