Байгууллагын сэтгэл зүйн сургалт

1. IAP Corporate- Байгууллагын сэтгэл зүй

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн (IAP) нь олон салбарт үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Байгууллагын сэтгэл зүй” юм. Байгууллагын сэтгэл зүйн баг нь мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай хамт олноос бүтсэн ба сэтгэл судлаачийн ёс зүйг баримтлан нууцыг хадгалж, дэлхийн стандартад нийцсэн сэтгэл зүйн өрөө танхимд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид албан байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн мэргэжилтэнгүүд, ажил эрхлэгч хэн бүгдтэй хамран ажиллаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн практикт хэрэглэгддэг сонгодог арга аргачлал, оношилгооны багаж төхөөрөмж дээр шинжлэх ухааны үндэстэй оношилгоо явуулж, хүний бодит нөөц боломж, сэтгэл зүйн онцлог, авъяас чадвар зэргийг тодорхойлон, зөвлөгөө өгч хөгжүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, манлайлал, урам зориг, сэдэл гэх мэт олон төрлийн сургалт, тренинг зохион байгуулдаг.

Манай байгууллагын сэтгэл зүйн баг нь сургалт, судалгаа, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Утас: 97151615

2. CareerTo Code
СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
Ажлын байрны стресс, хамт олны дундах үл ойлголцол, ажилтан хувь хүний аз жаргалгүй болон өөртөө итгэлгүй байдал зэрэг нь ажлын бүтээмжийг ихээхэн доош татдаг. Тэгвэл манай сургалтаар дамжуулж стресс бухимдлыг шинжлэх ухааны үндэстэй зөв аргаар тайлах, хамт олонтойгоо ойлголцох, хувийн аз жаргалын мэдрэмжээ дээшлүүлэх, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хамт олны уур амьсгал сайжирна. Тус сургалтыг багц байдлаар системтэй авснаар илүү үр дүнтэй байдаг.

1-р сэдэв: АЗ ЖАРГАЛЫН МЭДРЭМЖЭЭ ӨСГӨХ НЬ
2-р сэдэв: ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ УДИРДАХ НЬ
3-р сэдэв: АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ

Утас: 88028241

 

 

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал