Хабэа өдөр тутмын зааварчилгаа / Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351
Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351

Хабэа өдөр тутмын зааварчилгаа

MNS 4969:2000 стандартад “үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна” гээд зааварчилгааг дараахь байдлаар өгч байхыг заасан байна. Үүнд:

1.Урьдчилсан зааварчилга

2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга

3.Давтан зааварчилга

-Урьдчилсан зааварчилга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөгц онцлог, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг асуудлыг хамарна. Урьдчилсан зааварчилгыг ХАБЭА-н танхимд уг асуудлыг хариуцсан ХАБЭА-н ажилтан өгнө.

-Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгад тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэхмашин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод анхан шатны тусламж зэрэг болно. Энэ зааварчилгыг ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.

-Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө. Давтан зааварчилгаа нь 3 хэлбэртэй байна. Үүнд:

1.ээлжит

2.ээлжит бус

3.ажлын байран дахь өдөр тутмын

Ээлжит бус зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж багаж, хэрэгсэл  нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, ХААЭА-н дүрэм завар шинэчлэгдэж өөрчлөгдөх үед  давтан зааварчилгаа өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө.

Эх сурвалж : mongolia.gov.mn

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал