Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062

Аудитын тайлан хэнд хэрэгтэй вэ?

  • Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд
  • Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт
  • Тендер, худалдан авах ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагад
  • Шинээр зээл, хөрөнгө оруулалт авах гэж буй аж ахуйн нэгж байгууллагад
  • Өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад

Аудит хийлгэх нь ямар ашигтай вэ?

  • Нягтлан бодох бүртгэлийн алдааг олох боломж
  • Санхүүгийн тайлагналын материаллаг алдааг залруулах боломж

Аудит баталгаажуулах үйлчилгээний багийн Партнер, менежер, аудитор, санхүүгийн мэргэжилтнүүд нь санхүүгийн тайлагналыг үнэн зөв эсэхийг олон арга замаар нарийвчлан судлахад бэлтгэгдсэн байдаг учир аудитын эрсдэлээс мэргэжлийн шийдлийн дагуу зайлсхийх боломжийг олж харж чаддаг.

Аудитын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

Аудитын олон улсын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулах;

Хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийх;

Харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах;

Шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үүний тулд үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэхээргүй бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх;

Аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах.

Аудитын үйл ажиллагааны хараат бус байдал

 

Аудитор нь үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд, мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байна.

Аудитын хуулийн этгээдийн удирдлага болон аудитор нь ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд хараат бус байх шаардлагыг хангахын тулд дараах нөхцөл бүрдсэн байна:

Аудитор нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.8, 3.1.9-д заасан хандив, бэлэг аваагүй, авах тухай ямар нэг тохиролцоо хийгээгүй байх;

Аудитын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн байдал, аудитын дүгнэлтийн шинж чанараас хамааруулан тогтоогоогүй байх;

Үйлчлүүлэгчтэй Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

Аудитын үйлчилгээний төлбөр болон бусад шийдвэрлэгдээгүй асуудалгүй байх;

Аудитын багийн гишүүд нь үйлчлүүлэгчийн эрх бүхий аль нэг албан тушаалтан болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэй садан төрөл, худ ургийн холбоо хамааралгүй байх;

Аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд үйлчлүүлэгч байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн тав буюу түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг аливаа хэлбэрээр хийгээгүй байх.

Аудитын хуулийн этгээд аудитын үйл ажиллагааны горим, дотоод хяналтын журамтай байна.

Үйлчлүүлэгч байгууллагын санхүүгийн болон удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломжтой эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч;

Үйлчлүүлэгчийн толгой болон охин компанийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч.

Энэ хуульд заасан хараат бус байх зарчмыг зөрчсөн гэж үзвэл аудитлагдсан санхүүгийн тайланг хэрэглэгч этгээд санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй.

Аудитын үйлчилгээг хязгаарлах

Аль нэг аудитын хуулийн этгээд нь нэг аж ахуйн нэгж, байгууллагад дараалсан таван жилээс илүү хугацаанд энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3-т заасан аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

Энэ хуульд заасны дагуу таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд нь солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүлэгч байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

Энэ хуулийн заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.

Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:

  • санхүүгийн тайлангийн аудит
  • санхүүгийн тайланг нягтлах ажил;
  • бусад баталгаажуулах ажил;
  • санхүүгийн холбогдох үйлчилгээ.

Аудитын хуулийн этгээд холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж болно.

Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно.

Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Аудитын хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно.

Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх

Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ:

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага;

Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;

Өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;

Иргэний хуулийн 36.2-т заасан сан;

Хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.

Энэ хуулийн 10.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн аудитыг дараах хугацаанд хийлгэсэн байна:

Хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө;

Өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө;

Банк жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор;

Бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайланг дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор.

Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийх хугацааны асуудлыг Төсвийн тухай болон бусад хуулиар зохицуулна.

Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно.

Аудитын хуулийн этгээд нь аудитын дүгнэлтийн талаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ.

Санхүүгийн тайланг нягтлах болон бусад баталгаажуулах ажил

Төрийн эрх бүхий хяналт зохицуулалтын байгууллага, банк санхүүгийн байгууллагын хүсэлтээр аж ахуйн нэгж, байгууллагаас завсрын санхүүгийн тайландаа энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.4-т заасан ажил үйлчилгээг хийлгэж болно.

Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачилгаар энэ хуулийн 9.1.1-д заасан ажил үйлчилгээ хийлгэж болно.

Бусад баталгаажуулах ажилд дараах ажил үйлчилгээ болон санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэх ажиллагаа хамаарна:

Үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргах;

Аудитын олон улсын стандартад заасан бусад баталгаажуулах ажил;

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргах.

Аудитын ажлын баримт, түүний хадгалалт

Аудитын дүгнэлт нь үнэн, зөв нотлох баримтад үндэслэх бөгөөд аудитын үйл ажиллагааны явцад аудиторын өөрөө цуглуулсан ажлын баримт нь цаас, хальс, цахим болон бусад хэрэгсэл дээр хадгалсан мэдээлэл хэлбэртэй байна.

Аудитын баг, эсхүл аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох зүйлс болох ажлын баримтыг цуглуулж, тэдгээрт судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Аудитын баг, эсхүл аудитор гүйцэтгэсэн ажлын баримтад тэмдэглэл хөтөлж, дүгнэлтээ баримтжуулна.

Аудитын ажлын баримт нь Аудитын олон улсын стандартад заасан ажлын баримтад тавих шаардлагыг хангасан байна.

Аудитын ажлын баримт нь аудитын хуулийн этгээдийн өмч бөгөөд ажлын баримтыг 10 жил хадгална.

Гэрээ

Аудитын үйлчилгээ үзүүлэх талаар үйлчлүүлэгч болон аудитын хуулийн этгээд бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Гэрээнд аудитын үйл ажиллагаатай холбогдуулж харилцан хүлээх үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох журмыг заасан байна.

Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

Үйлчлүүлэгч дараах эрх эдэлнэ:

Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аудитын байгууллагыг сонгох;

Аудитын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах;

Аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах;

Аудитын шалгалт, нягтлах ажил, бусад баталгаажуулах ажил хийлгэх, санхүүгийн үйлчилгээ авах, хуулийн дагуу заавал магадлан шинжилгээ, баталгаажуулалт хийх тохиолдолд энэ хуульд заасан үндэслэл байвал томилогдсон аудитороос татгалзах саналыг аудитын хуулийн этгээдэд гаргах.

Үйлчлүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

Холбогдох олон улсын стандартад нийцүүлэн гаргасан санхүүгийн тайланг аудиторт шалгуулахаар хүлээлгэн өгөх;

Худитын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах;

Аудиторын шаардсан баримт, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;

Байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэл, тайланд стандартын дагуу зөв тусгасан тухай, мөн эдгээртэй холбогдох баримт, материал, тайлбарыг бүрэн танилцуулсан, энэ талаар үүсч болох хариуцлагыг хүлээх тухайгаа нотолсон тодорхойлолтыг аудиторт гаргаж өгөх;

Шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах;

Байгууллагын удирдлагын зүгээс аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх;

Аудиторын хүссэн шаардлагатай нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргуулж өгөх.

Аудиторт гаргаж танилцуулсан санхүүгийн тайланг холбогдох олон улсын стандарт болон эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм журамд нийцүүлэн гаргасан эсэхийг болон бусад баримт, мэдээллийн үнэн зөв, бодитой байх хариуцлагыг үйлчлүүлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодох бүртгэлийн удирдах ажилтан хүлээнэ.

Аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө.

Төсвийн байгууллагын хувьд энэ хуулийн 14.1.1 дэх заалт хамаарахгүй.

Аудиторын эрх, үүрэг

Аудитор дараах эрхтэй байна:

Үйлчлүүлэгч байгууллага, түүний гүйцэтгэх удирдлага, нягтлан бодох бүртгэлийн удирдах ажилтан, аудитын хорооны дарга, дотоод аудитын нэгжийн ажилтан, санхүү, бүртгэлийн болон бусад ажилтнаас аудитын үйл ажиллагааны гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдсон баримт, мэдээллийг гаргуулж авах, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт хийх;

Үйлчлүүлэгч байгууллагад өмнө нь хийсэн аудитын ажлын баримт, мэдээлэлтэй танилцах;

Аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой баримт, мэдээллийг харилцагч банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах;

Аудитын үйл ажиллагааны горим, стандарт, мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэгч байгууллага болон аудитын багийн хооронд үл ойлголцол гарсан тохиолдолд Стандартын хорооноос зөвлөгөө авах.

Аудитор дараах үүрэгтэй байна:

Аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, холбогдох олон улсын стандартын дагуу явуулах;

Аудит хийж болохооргүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд аудит хийхээс татгалзах, эсхүл бусад мэргэжилтнийг татан оролцуулах, шаардлага гарвал энэ тухай өөрийн болон үйлчлүүлэгч байгууллагад мэдэгдэх;

Аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах;

Үйлчлүүлэгч хүсвэл дүгнэлтийнхээ үндэслэлийг бичгээр болон амаар тайлбарлах;

Энэ хуулийн 15.1.2-т заасны дагуу бусад аудитын хуулийн этгээд аудиторын шаардсан ажлын баримтыг аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр танилцуулах;

Энэ хуулийн 17.1-д заасан мэдээллийг энэ хуулийн 17.2-т заасан эрх бүхий этгээдэд мэдээлэх;

Бусад аудиторын нэр хүндийг гутаах үйлдэл хийхгүй байх.

Энэ хуулийн 15.2.3-т заасан шаардлага аудиторын үүрэг гүйцэтгэхээ зогсоосноос хойш нэгэн адил тавигдана.

Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн

Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн аудитаас бусад үйлчилгээ үзүүлсэн бол холбогдох стандартаар шаардсан тайлангууд байна. Аудитын олон улсын стандартын дагуу дотоод хяналтын ноцтой асуудлын талаар аудитын хороо, уг хороо байхгүй бол төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ба энэ нь зөвлөмж хэлбэртэй байж болно.

Аудитын үйл ажиллагааны явцад аудиторын анхааралд өртсөн их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх мэт онцгой үйл явдлын талаар тэмдэглэсэн тодруулга, тэмдэглэл нь аудитлагдсан болон нягтлан баталгаажуулсан санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг байна.

Аудиторын дүгнэлтэд захирал, эсхүл партнер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Санхүүгийн тайланд алдаа байгаа тухай аудитын хуулийн этгээдийн дүгнэлтийг үйлчлүүлэгч байгууллага хүлээн зөвшөөрвөл уг алдааг залруулсан байна. Санхүүгийн тайлангийн алдааг хүлээн зөвшөөрөх, залруулах асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг шийдвэрлэж чадаагүй бол Стандартын хороонд хандан мэргэжлийн дүгнэлт гаргуулж болно.

Аудитын дүгнэлтээр санхүүгийн тайланд гарсан алдааны залруулгыг аудитын үйл ажиллагаа хамарсан санхүүгийн жилийн тайланд тусгана.

Аудитын талаарх эзэмшигчийн эрх

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон хувьцаа эзэмшигч нь санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хөдөлгөөн, сонирхлын зөрчил бүхий хэлцэл болон бусад ажил, гүйлгээ, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнтэй холбогдсон дүгнэлтийг гэрээний үндсэн дээр аудитороос шаардан гаргуулах эрхтэй.

Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг дараах этгээд эдэлнэ:

Нээлттэй хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;

Нөхөрлөл, хоршооны гишүүн;

Хаалттай хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч;

Төрийн бус байгууллагын нийт гишүүдийн 10 буюу түүнээс дээш хувьтай тэнцэх тооны гишүүд.

Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдээр нэмэлт баталгаажуулах ажил хийлгэх шаардлага гарсан тохиолдолд уг ажлыг захиалсан этгээдтэй гэрээ байгуулна.

Энэ хуулийн 17.2-т заасан эрх бүхий этгээд нь гэрээт аудитын хуулийн этгээд болон ахлах аудиторын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдийн талаар мэдээлэл шаардан гаргуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх удирдлага нь энэ мэдээллийг шаардсан тухайд нь гаргаж өгнө.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал