Хаягдлын далан гэж юу вэ?

Далан

Даланlevée (англи хэлэнд: dikedykeembankmentfloodbank эсвэл stopbank) нь байгалийн хүчин зүйлээр бий болсон эсвэл хүний гараар баригдсан хана маягийн барилга байгууламж, нурууг хэлэх ба ихэнхдээ усны түвшинг тохируулах зорилгоор баригддаг. Далангийн хэрэглээ их байх ба ихэвчлэн газар нутгийг ус, үерээс хамгаалах зориулттай учир голын урсгалын чиглэл, далайн эргийн шугам гэх мэт обьектдоо тэнхлэгийн хувьд параллел чиглэлтэй, ихэвчлэн ул хөрсөөр баригддаг.

Далан – Levee

Далан буюу levee нь Франц үг levée-ээс гаралтай ба (түвшин өсөх гэсэн утгатай) ихэвчлэн Америк англи хэлэнд хэрэглэгддэг. 1718 онд Шинэ Орлеонд хот байгуулсаны дараа тэнд оршин суудаг байсан англичууд анх одооны утгаар нь хэрэглэжээ. Нэрний үндсэн гарал нь гол ба голын татмаас хяр нь өндөр түвшинд байрлах дэнж, түүний онцлогоос үүдсэн гэж үздэг.

Далан – Dike

Орчин үеийн бас нэг нэр болох dike эсвэл dyke нь Голланд хэлний “dijk” гэсэн үгнээс гаралтай ба 12-р зуунд Присиагийн даланг (одоогоор Нидерланд ба Германы хэсэгт байдаг) барьж түүнийгээ Frisia dike гэж нэрлэсэнээр эхэлсэн гэж үздэг. Дараа нь 126 kilometres (78 mi) урттай Westfriese Omringdijk даланг 1250 онд хуучин байсан Присиагийн далантай холбож барьж дууссан гэдэг. Ромын он тооллын бичиг хөтлөгч Такитус (МЭ 70) үймээн дэгдээгч Батави омгийнхон тэдний гэр орон, газар нутгаа үерээс хамгаалахын тулд хэсэг хэсэг далан барьлаа гэж тэмдэглэсэн байдаг.Энэхүү dijk гэдэг үг нь шуудуу ба дэнж гэсэн үгнүүдтэй ойролцоо утгыг илэрхийлдэг. Дуудлага ойролцоо англи үгээр to dig (ухах) гэж илэрхийлэгдэж болно.

Хог хаягдлын далан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны 5 дугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Энэ нь хаягдлын сангийн 19 дэх далан юм. 4М далан 1,5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал