Хүний гараар бүтээсэн далангуудын нийтлэг хэрэглээ нь эдэлбэр, аж ахуйн газрыг үерийн уснаас хамгаалах, гол мөрний сав газарт оршин суух хот тосгоныг хамгаалах, далайн эрэг, усан замын зөрлөгийн өөрчлөлтийг бага байлгах, чиглүүлэх гэх мэт юм; мөн даланг голын урсгалыг чиглүүлэх, голдирол өөрчлөх, голын урсгалын хурдыг тохируулах зорилгоор барьж болно. Газрын гадаргын хотгор гүдгэрийг тохиромжтой налуутай трассын дагуу даван туулахын тулд засмал болон сайжруулсан авто замын дор даланг барьж ашигладаг. Авто замын далангийн барилгын технологи нь үер усны далангийн технологиос ангид байна. Мөн далайн эрэг, эх газрын өргөтгөл полдоруудад даланг харж болох ба энд хэрэглэгдэх далангийн хяр нь мөлгөр хөтөл хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл мөрөн болон далайд эргийн өргөтгөл хийхэд даланг эх газрыг хүрээлж хамгаалалт байдлаар барьдаг. Мөн даланг дайны үед талбайн хязгаар, шуудууг хүрээлж бэхлэлт байдлаар барьж ашигладаг байжээ. Устай үл харьцах даланг ерөнхийд нь dry-stone wall эсвэл dry-levee буюу хуурай далан гэж нэрлэдэг.
Далан нь бат бөх шороон байгууламж байх, мөн барьж байх үед үерийн эрсдэл тохиолдох магадлал өндөр байдаг тул тусгай технологиор орон бүрт харилцан адилгүй барьж байгуулдаг. Ихэвчлэн гэнэтийн үерийн үед шуудаатай элсээр эхний бэхлэлтийг хийж улмаар өргөтгөн ул хөрсөөр хучиж тогтвортой даланг бий болгож болно.
Эртний далангуудын нэг нь МЭӨ2600 оны үед Харраппен тариаланч хүмүүс барьсан байж магадгүй гэсэн таамагтай Пакистан болон Энэтхэгийн хойт хэсэгт ул мөр нь байдаг. Даланг мөн л 3000 жилийн өмнө Эртний Египетэд барьсан ба энд Нил мөрний зүүн эргээр системчилэн 970км орчим урттай үргэлжилж Газар дундын тэнгисын эрэг дээрх Нил делтагаас эхлэн орчин үеийн Авсан хүртэл өргөтгөгдсөн байна. Месопотамийн иргэншил болон Эртний Хятадад томоохон хэмжээний далангийн систем баригдаж байсан. Эртний иргэншлийн хувьд усны хаалтанд ганц хүчтэй сул тал байсан нь усны хаалтын өндөр ба түүний барилгын стандарт уртынхаа дагууд нэгэн ижил байх ёстой гэсэн шаардлага байсан юм. Нөгөө талаас энэ шаардлагаар баригдсан усны хаалтуудын хувьд тухайн үеийн бүтээгчид болон барьж буй иргэдийг удирдах засгийн үйлчлэл хэр байсанийг харуулдаг.
Далан нь ихэвчлэн сайтар бэхжсэн суурь дээр нягтруулгатай шороон овоолгоор баригдана. Суурь нь өргөн, хяраасаа доош конус хэлбэртэй /ихэвчлэн урвуу трапец/ байх ба их бие нь шороон боловч түр хүчитгэлийн элсэн уутнууд байдаг. Учир нь усны хаалтыг барьж байх үед голын хөндлөн огтлолын багасалтын нөлөөгөөр усны түвшин голын эрэг тус бүрд хурдан нэмэгдэж, голын ёроол дахь шаврын хуримтлал нэмэгдэж буурь тогтворгүй болох зэргээс хамаарч түр хүчитгэлийг хэрэглэдэг. Голын эргээс хоёр тийш үерийн татмыг үлдээж усны хаалтыг барих ба ихээхэн үертэй бүс нутагт усны хаалтын задралаас сэргийлж хэд хэдэн үе, зурвас усны хаалтын системийг босгодог. Буурь ширгэрхэг ул хөрстэй бол бул чулуугаар усны хаалтын тэхлэгийн чиглэлд мөр хийж тогтворийг сайжруулах ба үүнийг шүд гэж нэрлэдэг.
Далангийн төсөл болон барилгын технологи нь инженерчлэлийн ур ухааныг нарийн шаарддаг. Усны хаалтын дээд ба доод налуу нь элэгдлээс хамгаалагдсан байх ёстой ба хамгийн тохиромжит арга нь тогтвортой налууг өгч үндэсэрхэг өвс тарих арга юм. Өндөр усны хаалтын хамгаалагдсан газар талын налуу буюу доод налууд элэгдэлийн эсрэг дэвсэг, трассуудыг гаргаж өгдөг. Голын хэсгийн налуу буюу дээд налууд усны давалгаа, угаагдлаас сэргийлэхийн тулд усны хаалтын тогтворшилтоос илүү нарийн шийдэл хэрэгтэй байдаг. Дээд налууг хамгаалахын тулд бетон өнгөлгөө, чулуун хаялага, өрлөг, ус үл хүрэх хэсэгт таримал ургамал тарих зэрэг арга хэмжээг авна. Дээд хашицаар эсвэл бууриар шүүрэн орж ирэх усны урсгалыг хааж гидростатик даралт үүсгэхгүйн тулд тусгай шүүрүүлийн элемент, сувгийг барьж өгнө.
Голын үерээс хамгаалах
Нилээд ач холбогдол бүхий үеийн усны хаалтууд дэлхий даяар том голуудын хоёр талаар баригдсан байдаг ба эдгээрийн жишээ нь Америкийн Нэгдсэн Улсын Миссиссиппи болон Сакраменто голын эрэг, Европт ихэнх голуудад тухайлбал Нидерландад Счелдд голын эргийн усны хаалтууд юм.
Миссиссиппи голын усны хаалтын систем нь дэлхий дээрх хамгийн том усны хаалтын систем юм. Энэ нь Миссуригээс Миссиссиппи делта хүртэл 6000км гаруй урт үргэлжилдэг. Энэ усны хаалтын систем нь Нью-Орлеанс хотыг хамгаалахын тулд 18-р зуунаас эхлэн баригдсан ба анх Лоуисиана дахь франц суурьшигчид эхлүүлсэн байдаг. Анхны Лоусиана усны хаалт 0.91м өндөртэй 80км урттайгаар голын эргээр баригдсан байна. АНУ-ын Инженерийн армийн корпус Миссиссиппи голын коммисстой хамтран усны хаалтын өргөтгөлийн ажлыг 1882 оноос эхлүүлж Иллиниосын Каирогоос Миссиссиппи делтагийн ам хүртэл барьж дуусгажээ. 1980 оны дунд үе гэхэд, усны хаалтын одоогийн байгаа уртад хүргэж усны хаалтын өндөрийг 7.3м, зарим хэсэгт 15м хүртэл өндөртэй болгосон байна. Миссиссиппигийн усны хаалт нь дэлхийд хамгийн их хэсэгчилсэн усны хаалтуудаас бүрддэг. Ийм хэсэгчилсэн хамгийн урт хэсэг нь Арканзасд 610км-ын урттайгаар байрладаг.
Хүчитгэсэн хөрс ба усны хаалтын хамгаалалт – АНУ-ын Инженерийн армийн корпусийн (USACE) санаачлагчид болон хайрцаглаэн тусгаарлах технологийг (geocells-геонүд) практик туршилтын үедээ боловсруулжээ. энэ технологийг нэврүүлсэнээр усны хаалтын тогтворшилт, налуугын бэхэлгээний асуудлыг цогцоор нь шийдэх боломж олгосон юм. Геонүдээр хүчитгэгдсэн хөрс нь тогтворгүй байдлыг эсэргүүцэх сунах хүчдэлийг бий болгодог.