Хэрхэн охин компани байгуулах вэ?

Компани хэрхэн байгуулах вэ?

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

  • Үүсгэн байгуулагч /аль нэг нь байж болно/
  • Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдээс итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд

1. Нэрээ авах

Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас 5-6 нэр бодож очихыг зөвлөе. Нэрний мөнгө болох 800 төгрөгийг улсын бүртгэлийн газрын урд орших Голомт банкинд тушаана. Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэсэгт очиж нэрээ давхардаж байгаа эсэхийг тодруулна. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Компани бол галигаар нэр авч болно, ТББ бол зөвхөн Монгол үгээр нэр авна.Баталгаажуулалт хийлгэх үед таньд нэр баталгаажуулсан хуудас өгнө.

2. Түр данс нээлгэх

Сонгосон банкин дээрээ нэрний хуудас болон үүсгэн байгуулагч нь өөрийн биеэрээ бичиг баримттайгаа олон үүсгэн байгуулагчтай бол захирлаар ажиллахаар шийдвэрлэгдсэн хүн очно. Эсвэл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно.

Нэг л нээлгэж байгаа юм чин долларынх хэрэгтэй бол бас цугт нь нээлгээрэй. ГХО компани бол төгрөгийнхийг цугт нь нээлгээрэй. Үгүй бол дараа нь дахиад дахин бөөн гэрээ хийж байж данс нээлгэнэ шүү. Нэгмөсөн хийсэн нь цаг хэмнэнэ. Таны дансы дугаарыг бичиж өгнө. Бас түр гэрээ гээд нэг хуудас цаас өгнө. Энэ банк бүрт ялгаатай. Энэ дансанд одоо мөнгө хийж болно. Харин авч болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бол одоо мөнгөө оруулж ирэх хэрэгтэй.

Эхлээд дансаа нээлгэх үед хамгийн бага үлдэгдэл нь ХХБ бол 20 доллар, Голомт бол 50 доллар хийх хэрэгтэй. Төгрөг бол 20 000 төгрөг юм байна. 1 сая төгрөг хэрэггүй.

3. Тэмдэгтийн хураамж

Банкин дээр нэгэнт очсоных тэмдэгтийн хураамжаа төлчих хэрэгтэй. ГХО Компани бол 750 000 төг, Монгол бол 44 000 төгрөг. Хас банкинд л төлөх боломжтой юм байна. Энэ баримтаа Улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана.
За одоо Улсын бүртгэлд өгөх материал маань бүрдлээ л гэсэн үг дээ.

4. Одоо юу юу таньд хэдэн хувь бэлэн байх ёстой вэ гэвэл:

  1. Нэрийн баталгаажуулалтын хуудас. Үүнийг банкинд хураалгаж болохгүй шүү. Түр данс нээх үед Банкинд ямарч хэрэггүй мөртлөө хураах гээд байдаг юм.
  2. Тэмдэгтийн хураамж төлсөн мөнгөний баримт /44000 төг/
  3. ГХО Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах өргөдөл, Монголынх бол хуулийн этгээдийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гэсэн маягтыг 1 хувь гараар бөглөнө. Маягтыг дээрх сайтаас юм уу УБ-ийн газрын ресепшнээс авч болно.
  4. Итгэмжлэлээр байгуулсан бол итгэмжлэлээ 2 хувь хувилуулна. Эх хувиа өөртөө авч хоцорвол сайн.
  5. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол компанийхаа гэрчилгээний 1 хуулбар хувийг УБ-ийн газарт өгнө.
  6. Үүсгэн байгуулагч нь хувь хүн бол гадаад гадаад паспортын хуулбар, монгол хүн бол иргэний үнэмлэхний хуулбар. тус бүр 1 хувь.
  7. Үүсгэн байгуулах хурлын тогтоол юм уу, үүсгэн байгуулах шийдвэрийн аль нэг нь 1 хувь байх хэрэгтэй.
  8. Гүйцэтгэх захиралыг шийдвэр юм уу хурлын тогтоол дотроо томилсныг нь багтаагаад хийгээрэй. Гүйцэтгэх захирлын хувийн бичиг баримтыг 2 хувь хувилуулна.
  9. Боловсруулсан дүрмээ 2 хувь хийнэ. Дээрх сайтаас татаж авсан загварыг бөглөнө.
  10. ГХО Компани бол өөрийн байрны гэрчилгээг хавсаргах юм уу, түрээсэлж байгаа бол түрээсинй гэрээний хуулбар 2 хувь байх хэрэгтэй. ТББ болон Монгол компани бол үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар байж болно.

Зарим зүйлийг илүү хувилуулсанд бүү гайхаарай. Дараа нь татварын албанд бүртгүүлэхэд хэрэг болдог юм.

3 зүйл анхаарах хэрэгтэй. Итгэмжлэлээр байгуулж байгаа бол тэрийг төлөөлж тэр гэж гарын үсгээ зурах хэрэгтэй. Дүрэм шийдвэр ийн доор гарын үсэг зурахдаа гэсэн үг.
Дүрэм бас шийдвэр дээр мөнгөний хэмжээгээ бичихдээ дансанд мөнгө хийснийхээ хэмжээг л бичнэ гэсэн үг. Үйл ажиллагааны чиглэлийг бичихдээ хамаагүй бичиж болохгүй. Тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх бол бичиж болохгүй. Гэрчилгээн дээр шууд бичигдэх үйл ажиллагааны чиглэл гэж байдаг юм. Хэрэгтэй бол холбогдоод аваарай.

Бүх бичиг баримтаа нэг цэнхэр хавтсанд хийнэ. Архивын шаардлага хангасан хавтас гэж хэлдэг юм билээ. 2 нүх гаргаад хийчихдэг хавтас. Урд талынх нь соёмбо тамга дотор 1500 төгрөг гээд зарж байгаа.
Энэ бүгдийг та бүрдүүлээд өгөнгүүт болсон бол ажлын 2 хоногийн дараа тэдэн цагаас ирж гэрчилгээгээ аваарай гэж нэг хуудас өгнө. Бүртгэгч материалыг тань шалгах үед ойлгомжгүй болон буруу зүйл бага байвал утсаар ярьж лавлаад засаад ирээрэй гэж хэлдэг юм билээ. Утсаа сайн чагнаж байх хэрэгтэй шүү.

За цаг нь болвол гэрчилгээ тань гараад ирнэ дээ. Нэг хувь хувилуулж Улсын Бүртгэлийн газарт үлдээгээд гэрчилгээгээ болон өөрт тань үлдээж байгаа баталгаажсан нэг хувь дүрмээ аваад л улсын бүртгэлийн газраас гарна даа. Энэ 2 бичиг баримтыг маш сайн хадгалах хэрэгтэй. Тусгай шинэ хавтас худалдаж аваад хийгээрэй.

5. Дараа нь тамгаа захиалах хэрэгтэй.

Тамга Соёмбо тамгаас лав 30 минутын дотор гарна. Бас авч явахад авсаархан хэлбэртэйгээр захиалж болно. Бага зэрэг илүү үнэтэй л болно. Хүрээнийх нь хээг болон тойрог юм уу дөрвөлжин гэдгээ, улаанаар уу хөхөөр дарагдах уу гэдгийг сонгож болно. Энгийн тамга 45000 төгрөг байна.
Тамгаа очиж авна. Тос ихтэй учраас зөөлөн дарах хэрэгтэй.

6. Одоо банк орж дансаа баталгаажуулна. 

Компани анх байгуулах үедээ дансаа нээлгэх үед бол компаний аль нэг ажилтан ирээд нээлгэсэн ч болно. Энэ данснаас гүйлгээ гарах боломжгүй юм. Гэрчилгээ гарч тамга тэмдэгээ авсны дараа дансаа баталгаажуулах үед компани байгуулах шийдвэрээр томилогдсон хүн буюу гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн тамгатайгаа ирээд гарын үсгээ баталгаажуулаад гэрээгээ байгуулдаг юм. Энэ үед 1-р гарын үсэг, 2 гарын үсэг гэж баталгаажуулдаг юм. Тэр үедээ зөвхөн нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийгдэх үү, 2 –уулаа хамт зурж байж гүйлгээ хийгдэх үү, аль нэг нь байхад л гүйлгээ хийж болохоор эрх мэдэлтэй байх уу гэдгийг шийдээд гэрээгээ хийдэг.
Ирэхдээ

  1. Гэрчилгээгээний хуулбар
  2. Дүрэмний хуулбар
  3. Гарын үсэг болон тамгыг нотариатаар баталгаажуулсан байна. Түр гэрээ хийхдээ банкнаас загварыг авна. Тал бичгийн цаас байна. Банк бүр өөрийн гэсэн маягттай.
  4. Гарын үсэг зурах хүнд тухайн дансыг захиран зарцуулах гарын үсэг зурах эрх олгож байгаа тухай шийдвэр /Гишүүд бүгд гарын үсэг зурсан байх/тамгаа дарж гарын үсэг зурж баталгаажуулсан байх.
  5. Данс нээж өгнө үү гэсэн албан бичиг.
  6. Иргэний үнэмлэх гишүүн бүрийнх, гадаад хүн бол гадаад пасспорт болон монголд оршин суух эрхийн үнэмлэх байна. Гүйцэтгэх захиралынх мөн хэрэгтэй.
  7. Гэрээ банкнаас өгнө.
  8. Гүйцэтгэх захирал томилж байгаа бол албан бичиг дээрээ гүйцэтгэх захирал нь байгууллагын мөнгийг захиран зарцуулах эрхийг олгож байгаа тухайгаа заавал тусгана.
  9. Интернет банкны үйлчилгээгээ нээлгэхээ мартаж болохгүй.

Интернет банкны үйлчилгээг гэрээгээ хийх үедээ нээлгэж болно. Үүнийг нээлгэх юм бол интернетээр хэзээ ч гэсэн дансаа удирдаж гүйлгээ хийж болох юм. Энэ нь янз бүрийн хязгаартай байдаг юм байна. Өдөрт 10 000 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх эрхтэй, 500 000 000 төгрөгний гүйлгээ хийх өндөр хэмжээтэй гүйлгээний эрх ч бас авч болно.
Интернет банк нээлгэх үед төхөөрөмж нь Нэг бүр нь 50 000 төгрөгийн үнэтэй. Жилийн хураамж нь 10 000 төгрөг юм байна.

8. Данс эзэмшихэд

Харилцах данс буюу компанийн данс бол 1 сард 1000 төгрөгийн шимтгэлтэй байдаг. Долларын данс бол таны данснаас сар бүр 1000 төгрөгтэй тэнцэх хэмжээний цент хасагдах болно гэсэн үг.

Компаний данснаасаа бэлнээр гүйлгээ хийх буюу бэлэн доллар авах үед 0.25 хувийн шимтгэлтэй байдаг юм байна. Бэлнээр авсаар байгаад дуусгах юм бол та 100 000 долларынхоо 0.25 хувийг энэ банкинд үлдээнэ гэсэн утгатай. Данс руу шилжүүлэх үед бол шилжүүлгийн шимтгэлээ авдаг юм байна. Энэ шимтгэл нь долларын данснаас долларын данс руу болон төгрөгийн данс руу шилжүүлэхэд 50 центийн шимтгэлтэй, Банк хооронд гүйлгээ хийх үед дээр заасан дүн дээр 1500 төгрөг нэмэгдэх болно. Цахим банк ашиглаж байгаа бол 100 төгрөг нэмэгдэх болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал