Хулмас арилгах хамгийн шилдэг арга

Гэрийн аргаар хулмаснаас салах үр дүнтэй аргууд

Суганы эвгүй үнэр буюу хулмасыг гэртээ, энгийн аргаар арилгах аргуудыг хүргэж байна.

1. Ойр ойрхон суганыхаа үсийг хусахаа болих 

Суганыхаа үсийг хусахдаа түрхдэг түрхлэг болон чийгшүүлэгч бүтээгдэхүүн зэрэг нь суганы арьсыг маш их гэмтээж эмзэг болгодог. Суганы үс нэгэн талаар суганы хамгаалалт болдог учраас суганыхаа үсийг ойр ойрхон хусахаас зайлхийх хэрэгтэй.

2. Алимны цуу 

Бага зэрэг нимбэгний шүүс, ус болон алимны цууг холиод цацдаг саванд хий. Хувцсаа өмсөхөөсөө өмнө өглөө суга руугаа бэлтгэсэн шингэнээ цац. Мөн хүсвэл өдрийн цагаар ч цацаж болно. Уг цацлага таны суганд эвгүй үнэр үүсгэдэг нян үржихээс хамгаална.

3. Органик саван 

Хулмаснаас хагацах хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол элдэв химийн найрлагагүй аль болох органик найрлагатай савангаар бүх биеэ угаадаг болох юм. Мөн өглөө бүр ийм саван болон хүйтэн усаар сугаа савандаж угааж гарах нь суганы ариун цэвэр болон эвгүй үнэр үүсгэдэг бактери үржихээс сэргийлнэ.

4. Хүнсний сода 

Хувцсанд шингэсэн эвгүй үнэр болон хөргөгчний үнэрийг арилгахын тулд хүмүүс хүнсний сода ашигладаг. Үүнийг суганы эвгүй үнэр арилгахад ч бас ашиглаж болно. Бага зэрэг эрдэнэ шишийн цардуулыг хүнсний содатай холиод сугандаа түрх. Бүхэл өдрийн турш таны сугыг хуурай, цэвэрхэн байлгах болно

5. Алкохоль 

Алкохоль буюу спиртийн төрлийн зүйлс ямар ч зүйлийн гадаргуугаас эвгүй үнэрийг гайхалтай арилгадаг. Өглөө хувцасаа өмсөхөөсөө өмнө бага зэрэг алкохоль суга руугаа цацаарай. Бүхэл өдрийн турш бактери хуримтлагдаж, эвгүй үнэр гарахаас хамгаална.

6. Цайны бутны тос 

Цайны бутны тосны зөөлөн найрлагыг хэдэн зуун жилийн туршид бактери арилгах, эвгүй үнэрийг дарахад хэрэглэгдсээр ирсэн билээ. Хэдэн дусал бутны тосыг, бага зэрэг сарнайн устай холиод суга руугаа цацаарай.

7. Устөрөгчийн хэт исэл 

Устөрөгчийн хэт исэл магадгүй хамгийн үр дүнтэй аргад тооцогдох байх. Сарнайн ус эсвэл цэвэршүүлсэн усыг ус төрөгчийн хэт исэлтэй холиод сугандаа түрх.

8. Нимбэг 

Ямар нэг хувин савны дотрыг өнгөлөхдөө лимон ашигладагтай адил, лимон хулмас болон өнгөр арилгах хамгийн үр дүнтэй арга мөн. Нэг зүсэм нимбэгийг сугандаа 15 минут байлгаад, сайтар угаагаарай. Эсвэл лимоны шүүсийг устай хольж сугаа тогтмол арчих нь зүйтэй.

9. Лайм 

 

Лаймын шүүс ямар ч бактерийг 99 хувь хүртэл арилгаж, сайхан үнэртэй болгодог ид шидтэй. Тийм учраас нэг зүсэм лаймаар сугаа арчвал бактери нэн даруй устах болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал