Шинэ жилийн шүлгэн мэндчилгээ

Хайртай дотны хүмүүстээ шинэ жилийн мэндчилгээ хүргэхийг хүсч байвал доорх мэндчилгээнээс жишээ болгон аваарай.

Шинэ оноо сайхан угтаарай.

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе

Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе

Амсаад л бялхам жаргал бэлэглэе

Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!

Дуулж баясч угтаарай, шинэ оноо

Дурлаж, дурлуулж яваарай, шинэ ондоо

Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна

Дутагдлаа засаад амьдраарай, нас байна

Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ

Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ

Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ

Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

х          х          х

Євлийн євгєн аав болбол:

Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэг татуулан

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй модноос дээгүүр

Цалин цагаан морио унаад

Цасан охидоо дагуулан бүжсээр

Цадиг түүхийн өлгий болсон

Цал буурал өвгөн аав нь,

Амжилт бүтээлийн эзэд

Алдар гавъяаны ирээдүй

Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад

Урамтай байна, баяртай байна

х          х          х

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж

Цасан одод дээрээс будрах тэр л үед

Халуун үнсэлт мэт дарсаа тулган

Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай

х          х          х

Нас нэмж ухаан тэлсэн

Цас бударч өнгө нэмсэн

Дарс оргилж баяр нэмсэн

Шинэ оны мэнд хүргэе!

х          х          х

Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай

Сэтгэл дүүрэн итгэл

Нүд дүүрэн инээмсэглэл

Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай.

Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд

Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад

Айлчлан ирж буй шинээ оноо

Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг

Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй

Болор хундаганы жингэнэх чимээтэй

Буурал сахалт өвлийн өвгөнтэй

Бүжин наадах цасан охидтой

Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year!

х          х          х

Угтах ондоо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Гэгээн гэрлээр гэр тань гийж

Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

х          х          х

Мөрөөдөл биелэх мөч ойртож

Мөнгөн шөнөөр шинэ он айсуй

Будар, будар цаснаар буурал дэлхий хучигдаж

Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон

Баяр баярын дээд шинэ жил ирлээ

Бүлээрээ бүжин, бүжин баярлаарай

Хотлоороо хонон өнжин баярлаарай

Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.

Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?

Та хүрч чадна. Өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!

х          х          х

Аз жаргал шидлээ шүү

Алгаа тосоод аваарай

Алсаас хундага тулгалаа шүү

Хундагаа бариад тосоорой

Ажлын амжилт шидлээ шүү

Алтаар өлгийдөөд аваарай

Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ

Ариухан уруулаа дэвсээд аваарай

Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

х          х          х

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан

Аз жаргалын мөнгөн жимээр

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн

Угтах он айлчлан ирлээ.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оноо

Од хийморьтой угтаарай.

Орчлонд аз жаргал гэж байдаг бол

Оргилд нь хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн

Шинэ жилээ угтаарай.

Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй

Гар утас дүүрэн нэгжтэй

Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн

Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж

Шинэ оноо угтаарай.

х          х          х

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж

Өдөр бүр хүний сайнтай учирч

Зүрх сэтгэл чинь баяр гийж

Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж

Зөрж өнгөрөх хоёр оны заагаар

Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй.

х          х          х

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд

Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас

Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос

Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

Их хайр, жаргал баярын дуутай

Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж

Хаан цэнгэл вальсын аялгуу дундаас

Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.

х          х          х

Шүхэр, шүхэр цас газар дэлхийгээ гоёод

Шүр сувдан зүүлт энхрийн чамайг минь гоёод

Шинэ жилийн тэнгэр одоороо сүлж гоёод

Шөнийн аниргүйн дунд хослон гоёноо бид

Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ

Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ

Будар будар цасан дэлхийг цайртал чимээд

Булга минжин гоёл хонгор чамайг чимээд

Буцах оны тэнгэр одоороо бүжиж гуниглаад

Буйд аниргүй шөнө хослон алханаа бид

Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ

Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ

Цав цагаахан цас дэлхийгээ хучиж гоёод

Цал буурал уулс гацуураа чимэглэн гоёод

Ирэх оны тэнгэр одоороо ирмэж гоёод

Шинэ жилийн шөнөөр хослон бүжинээ бид

Жил жилийн шинэ жил учрал даллан ирлээ

Жил жилийн шинэ жил уярал хайлан ирлээ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал