Хаалганы электрон цоож авахдаа юу анхаарах вэ?

МЕТРО СМАРТ ЦООЖ
Хамгийн сүүлийн үеийн, өндөр чанартай электрон цоожнууд манайд ирлээ.
🔸 Та дахин түлхүүр авч явах шаардлагагүй
🔸 Үнэгүй суурилуулалт
🔸 5 хүртэлх төрлөөр онгойлгох боломжтой
🔸 Камертай тул гар утсаараа хянах боломжтой.
🔸 Та захиалга өгөхөд болно. Бусдыг нь бид хийе.
Дэлгэрэнгүй
УТАС: 7740-2566

Электрон цоож нь их нарийн технологитой бүтээгдэхүүн юм. Та өдөр болгон л хаалгаа түгжиж, онгойлгодог ч түгжээ цоожоо солих талаар хэзээ ч бодож байгаагүй байх. Тэгвэл танд санал болгох ухаалаг электрон цоожны мэдээг бид танд бэлтгэн хүргэж байна.

Та ухаалаг утсаа ашиглан гэрт ирэх засварчин эсвэл зочид магадгүй гэрийн гадаа түлхүүрээ мартсан хэн нэгэн зогсож байвал та аппликейшний тусламжтайгаар заавал очих шаардлагагүйгээр онгойлгож эсвэл хянах боломжтой юм. Электрон цоож нь зүгээр л нэг гэрлийн чийдэн солих эсвэл ухаалаг ямар нэгэн төхөөрөмжийг байршуулж тавихтай ижил амархан зүйл биш юм.Суурилуулт нь арай илүү практик мэдлэг болон дотоод функцүүд нь энгийн цоожноос маш их ялгаатай байдаг. Мөн та эдгээр зүйлс хямдхан биш гэдгийг юуны өмнө мэдэх шаардлагатай юм. Магадгүй хамгийн хямдхан нь 300’000₮ -өөс эхлэх байх. Авах гэж яаралгүй тухлан сууж бидний бэлтгэсэн электрон цоож авахаас өмнө санах ёстой зүйлсийг уншаарай.

Электрон цоож буюу ухаалаг цоожны төрлүүд

Ухаалаг цоожны олон төрлүүдийг мэдэх нь таны хэрэгцээнд тохирсон ухаалаг түгжээг сонгоход тусална. Өнөөдөр хамгийн түгээмэл ухаалаг цоожны талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

Ухаалаг товчтэй түгжээ

Энэ нь та нэвтрэхийн тулд товч ашиглан түлхүүр кодыг оруулахыг хэлэх түгжээ юм. Ихэвчлэн бариултай эсвэл хөшүүрэг бариултай түгжээнд байх юм. Тус цоож нь тогон залгуур шаардлагагүй, цаг агаарын нөлөөнд автахгүй, LED гэрэлтүүлэгч бүхий дизайнтай байна.

Картаар ажиллах ухаалаг цоож

Томоохон зочид буудлуудын өрөөний түлхүүрүүдийн нэгэн адил та түлхүүр картыг товших агшинд хаалга онгойж нэвтэрч болох боломжийг олгох цоож юм. Энэ нь таныг хаалгатай ойр үед автоматаар онгойх эсвэл ямар нэгэн илүү төхөөрөмжийн тусламжтайгаар алсын зайнаас мэдрэн автоматаар онгойж болох төрлийг хэлэх юм.

Биометрийн ухаалаг цоож

Тус түгжээг бид өдөр бүр ухаалаг утас эсвэл ажлын цаг бүртгүүлэхдээ ашигладаг хурууны хээний системийг ашиглах боломжтой гэсэн үг юм. Энэ нь урьдчилан хадгалсан таних утгыг ашиглан таны хурууны хээг бүртгэж, хадгалдаг тул бусад хүмүүст хурууны хээгээр хаалганы түгжээг тайлах боломжийг танд олгоно.

Түлхүүргүй, утасгүй ухаалаг сүлжээ

Түлхүүргүй, утасгүй ухаалаг түгжээг нээхэд Bluetooth холболт шаардлагатай. Эдгээр ухаалаг түгжээ нь утасны аппликейшнтэй хамт ирэх бөгөөд эсвэл Apple HomeKit зэрэг ухаалаг гэрийн системд холбогдож дуу хоолойгоор эсвэл хуваарийн дагуу түгжээгээ хянах боломжтой.

Dealmaster: Eufy's smartest door lock is now on sale | Ars Technica

Электрон цоожны гол онцлогууд

Хэрэв та өөрөөсөө ямар ухаалаг түгжээ худалдаж авах ёстой вэ гэж асууж байгаа бол ухаалаг цоожны хэд хэдэн чухал функцийг авч үзэх цаг болжээ.

Алсын зайн холболт

Та гэрээсээ хол байхдаа ухаалаг түгжээгээ хянах боломжтой гэдгээ мэдэх үү? Худалдан авсан ухаалаг түгжээ тань гэрийн үйлчлэгч, зочин эсвэл СӨХ-н ажилтан зэрэг хүмүүст зочлох боломжийг олгодог эсэхийг шалгаарай.

Ухаалаг гэрийн нийлэмж

Хэрэв танд бусад ухаалаг гэрийн өөр төхөөрөмж байгаа бол электрон цоож нь нэмэлт бас нэгэн сайхан сонголт байж болох юм. Төхөөрөмжүүдээ холбож өгснөөр та дуу авиагаар комманд тохируулах боломжтой ба ирж, очих, цагийг тохируулах зэрэг хэд хэдэн ажлыг гүйцэтгэх боломжтой гэдгийг санаарай.

Автоматаар түгжих, тайлах

Та өмнө нь хаалгаа түгжиж гарсан эсэхдээ санаа зовж байсан бол электрон цоожны тусламжтайгаар дахин санаа зовох шаардлагагүй болох юм. Та ердөө хаалга руу ойртох төдийд хаалга онгойж, гарсны дараа шууд түгжих боломжтой тул та абтомат тайлах, түгжих функцтэй нэгийг аваарай.

Ухаалаг утасны холбоо

Та ухаалаг гар утсаа ашиглан түгжээгээ хянах эсвэл нэвтрэх эрх зэргийг хүсч болно. Худалдан авахаасаа өмнө ухаалаг түгжээ нь таны төхөөрөмжтэй холбогдох эсэхийг шалгаарай.

Олон үйлдэлтэй цоож

Дээр дурьдсанчлан ухаалаг цоожийг тайлах олон аргууд байгааг бид мэдлээ. Тиймээс та ухаалаг цоожтой болох тухай бодож байвал олон үйлдлээр онгойх боломжтой цоожийг сонгохыг бид танд зөвлөж байна. Энэ нь таныг мэдрэгчтэй цоож, утас, түлхүүрийн карт, дуу хоолой болон биет байдлаар түгжээг тайлж нэвтрэх боломжийг олгодог хаалгыг сонгож авахыг зөвлөж байна.

Электрон цоожны үнэ 

Үнийн хувьд тухайн бүтээгдэхүүний гаднах дизайн, брэнд, хийц материалаасаа хамаараад янз бүрийн үнэтэй байна. Бага үйлдэлтэй хямд түгжээ нь 350’000₮-өөс эхлэх бол олон үйлдэлтэй, хийц чанарын хувьд сайн, алдартай брэндийн цоож байвал 1’500’000₮-н хооронд хэлбэлздэг гэдгийг анхаараарай.

Sebelum Beli, Ketahui Kelebihan dan Kekurangan Smart Door Lock Halaman all - Kompas.com

Хаалганы ухаалаг цоож худалдаалдаг газрууд

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал