Финлянд:
Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иддэг. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Хэрэв гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.
Өмнөд Солонгос:
Сеоллал гэх уламжлалт үндэсний баярыг нар сарны тооллын эхний өдөр тэмдэглэдэг. Энэ бол Солонгос үндэстний хамгийн чухал уламжлалт баяруудын нэг бөгөөд Хойд Солонгос, Өмнөд Солонгос болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа солонгосчууд тэмдэглэдэг. Солонгосын шинэ жил бол гэр бүлийн баяр юм. Гурван өдрийн амралтаараа төрөлх нутаг руугаа буцаж, эцэг эх, төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар ашигладаг бөгөөд тэндээ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зан үйлийг хийдэг бол Хойд Солонгосчууд удирдагчдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд шинэ жилийн үдэш гэр бүлээрээ цуглардаг байна. Өмнөд Солонгосын шинэ жилийн баяраар иддэг гол хоол нь ттэокгук буюу үхрийн махны шөл болон ихэвчлэн нимгэн хэрчсэн өндөгөөр чимэглэдэг цагаан будааны бялуу (tteok) юм.
Япон улс:
Шинэ жил бол Японы хамгийн чухал баяр юм. Шогацү хэмээх уламжлалт ёслол болдог бөгөөд ёслолын үеэр бунхан эсвэл сүмд зочлодог байна. Он солигдх мөчид сүм хийдийн том хонх дуугарахыг үзэхээр маш. Шинэ онд бэлтгэж гэр, орцны хаалгыг нарс, хулс, чавга модоор чимэглэн хувцас хунар, байшингаа цэвэрлэн жилийн эцэс гэхэд бүх ажлаа дуусгадаг байна. Хуучин оныхоо санаа зоволт, зовлон зүдгүүрийг ардаа орхих зорилгоор “жил мартдаг үдэшлэг”-үүд болдог. Шинэ оны эхний өдөр анхны нар мандахыг харахаас эхлээд хамгийн сайн сайхан өдөр хэмээдэг бөгөөд бүтэн жилийн төлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс энэ өдөр баяр баясгалан, стресс, уур уцааргүй байх ёстой ба бүх зүйл цэвэрхэн, ажил хийхгүй байх ёстой. Ихэнх компаниуд 3 хоногийн амралт өгдөг бөгөөд гэр бүлээрээ цугларч хамтдаа өдрийг өнгөрөөх нь элбэг байна.
Энэтхэг:
Үндэсний хувцас өмсөж, бүс нутгийн баярын хоол хийж, ариун сүмүүдэд зочилж, цугларалт, гудамжны жагсаал, бүжгийн хөтөлбөр зохион байгуулж, гэр орноо тохижуулан шинэ оныг хамтдаа угтдаг. Энэтхэг шиг өвөрмөц, олон талт үндэстэнд баяр наадам нь хүмүүсийг хооронд нь холбодог хүчтэй хүчин зүйлүүдийн нэг бөгөөд ихэвчлэн ургац хураах үеэр шинэ жилээ тэмдэглэдэг байна.
Хятад:
Хятадад шинэ жилээр мянган дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.
Шотланд:
Он солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Энэ үеэр гэр бүлийн өрхийн тэргүүн буюу хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог.Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.
Унгар:
Унгарчууд шинэ жилд зориулсан баярын ширээн дээр шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор энэ нь шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.