Байшингийн дотор дулаалгыг хэрхэн зөв хийх вэ?

Чингүүн Хат ХХК
Барилгын дотоод интерер засвар зураг, гадна зам талбай цутгалт гэх мэт бүх төрлийн барилга, зам талбайн ажил хийнэ. Айл өрх, албан байгууллагуудтай хамтарч ажиллана.
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0568

Идэр есийн жавар эхэлж буй  энэ цагт та бүхэндээ зориулж байшингийн дотор талыг хэрхэн дулаалах талаар зөвлөмжийг хүргэж байна. 

Байшингийн дотор талын дулаалгын ашигтай талууд:

  •        Зардал багатай
  •        Хувь хүн өөрөө хийх боломжтой
  •        Цаг агаарын нөлөөлөлд өртөхгүй
  •        Дотор дулаалгатай өрөө маш амархан халдаг
  •        Хүссэн үедээ, хэсэгчлэн хийж болдог

Байшингийн дотор талыг дулаалахад анхаарах зүйл гэвэл, өрөөний доторх хэмжээ багасаж, цахилгааны угсралтыг өөрчлөх, шинэчлэн угсрах зэрэг нилээд хэдэн нэмэлтажил гарах ба дулаалгатай хананд юм тогтооход бэрхшээлтэйболдог.  Хэрвээ дотор дулаалганд эрдэс хөвөн хавтан ашиглаж байгаа бол эрүүл ахуйн болон уур тусгаарлах үүднээс полиэтилен плёнкоор нэлэнхүйд нь бүрэх хэрэгтэй.
Дотор талд дулаалга хийхдээ дулаалгын материалыг чийгнээс хамгаалах мөн хөлрөлт, цанталтаас сэргийлэх зорилгоор дулаалгын дотогш харсан талд уур тусгаарлагч хийж өгнө. Ингэхдээ голдуу 0.2 мм-ээс багагүй зузаантай полиэтилен төрлийн материал ашигладаг. Дотор дулаалгыг 5см-ийн зузаан хөөсөнцөр буюу полистирол хавтан эсвэл эрдэс хөвөн хавтангаар хийж болно. Дулаалгын хавтангаа хананд бэхэлсэн 5см-ийн брусныхооронд хийж ховилтой банз эсвэл фанераар бүрнэ.Өнгөлгөө бүрээсийг ДСП хавтан, ислэг хавтан, гипс-картон хавтан зэрэг ямар ч материалаар хийж болно.
Мөн дотор талын дулаалгыг хатуу полистирол аравчтай гипс-картонон хавтанг дотор талаас нь наах байдлаар хийх хялбар арга бас бий. Энэ ажлыг өөрөө хийвэл хямд төсөр болно.

Зоорийн давхрын дулаалга
Зоорийг муу дулаалсан эсвэл дулаалаагүйгээс болж шалаар багагүй дулаан алдагддаг. Иймээс зоорийн давхрын ханыг гадна ханын адил дулаалах хэрэгтэй. Хүйтэн зоорийн давхартай бол нэгдүгээр давхрын дулааны алдагдлыг багасгахын тулд зоорийн хучилтыг доороос нь дулаалахад хангалттай. Ингэхийн тулд 5см-ээс багагүй зузаантай хатуу хөөсөнцөр хавтанг зориулалтын цавуугаар (плитаны цавуу) нааж тогтооно.
Хэрэв таны байшин зоорийн давхаргүй бол шалаа дулаалахын тулд дээрээс нь нэмж дулаалан давхар шаллах нь арай хялбар байх болно. Ингэж хийх тохиолдолд хаалганы самбаруудыг доороос нь тайрч хасах ажил гардгийг анхаараарай.


Нэмэлт тайлбар
Дулаалгыг мэргэжлийн үүднээс тайлбарлавал барилгын дотор болон гадна агаарын дулаан солилцоог бууруулах явдал юм. Дулаан солилцоо нь дамжуулалт, конвекц, цацрагийн гэсэн 3 байдлаар явагддаг.
Дамжуулалт нь: материалын дулаан дамжуулалтын коэффицентээр илэрхийлдэг. Материалын дулаан дамжуулалтын коэффицент гэдэг нь  тухайн материал дулаан хэр сайн дамжуулдгийг илэрхийлдэг коэффицент юм. Тухайлбал хөөсөнцөрийнх 0.04 бол тоосгоных 0.7 Вт/м оС байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөнцрөөс 15 гаруй дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдий хэмжээгээр алддаг гэсэн үг.
Конвекц нь: Агаар болон шингэний хөдөлгөөний үр дүнд буй болох ба халуун агаар хөөрч хүйтэн агаар суух байдлаар шилжих хөдөлгөөний эргэлтийн гогцоог үүсгэдэг. Дулаалгын уламжлалт цуллаг материалууд нь дамжуулалт ба конвекцийн нөлөөгөөр зөөгдөж буй дулааны урсгалыг сааруулах бөгөөд ингэж сааруулж байгаа үйлчлэлийн үр нөлөөг (R- хэмжигдэхүүн) –ээр илэрхийлдэг. R- хаших бүтээцийн (хана, хучилт, цонх, шал г.м) дулаан шилжүүлэлтийн эсэргүүцэл. Энэ коэффицент өндөр байх тусам тухайн хийцээр алдах дулааны хэмжээ бага байна. Тухайлбал ердийн 64см тоосгон ханын R=0.98 м2 ОС/Вт байхад түүн дээр 12 см хөөсөнцөр хавтангаар нэмж дулаалахад R=3.4 м2 ОС/Вт болж түүгээр алдагдах дулааны хэмжээ 3.5 дахин буурна. Түүний урвуу хэмжигдэхүүнийг К коэффицент буюу дулаан шилжүүлэлтийн коэффицент гэнэ.
Цацраг нь : Дулааны эх үүсвэрээс ялгарсан цацраг нь агаар юмуу хоосон орон зайгаар (вакуум) хүйтэн гадарга руу 299,274 км/секундийн хурдтайгаар шилждэг бөгөөд ингэхдээ  биетийн гадаргыг мөргөх агшинд л дулаан гэдэг нь мэдэгдэнэ. Дулаалгын уламжлалтматериал энэ дулааны цацрагийг зогсоож чадалгүй нэвтрүүлдэг. Гэрлийн ойлтсайтай мөнгөлөг цаасан хальсийг цацрагийн дулааныг тусгаарлахад хэрэглэнэ.

Эх сурвалж: Barilga.mn

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал