Нандин Ухаан
Амралт, сувилал
“Нандин Ухаан” эмнэлэг сувилал нь дотор, мэдрэл, уламжлалт, нөхөн сэргээх, нүдний чиглэлээр амбулаторийн үзлэг оношлогооноос гадна хэвтүүлэн эмчилэн сувилж байна. Мөн клиник биохимийн лабораторийн бүх төрлийн шинжилгээнүүд, рентген оношлогоо, зүрхний бичлэг, эхо оношлогоо, нүдний уг дурандах зэрэг оношлогоонуудыг хийж байна.
Манай эмнэлэг сувилалын эмчилгээний онцлог нь орчин үеийн эмийн болон уламжлалт эмийн бус эмчилгээнүүдийг хавсруулан хийдэг бөгөөд эмийн бус эмчилгээнд бариа засал, зүү, төөнүүр, физик эмчилгээ, хүзүү нурууны татлага, биеийн тамир эмчилгээ зэрэг эмчилгээнүүдийг хийж үйлчилж байна.
Хаяг: Цамбагарав автобусны буудлаас хойш, 1-р хорооллын хойд зам дагуу, 12-р байрны баруун талд “Нандин Ухаан” эмнэлэг сувилал