Мөнх Хааны Отог

Мөнх Хааны Отог жуулчны бааз

Мөнх Хааны Отог жуулчны бааз, рашаан сувилал нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 60км, Хөвсгөл далай орох замд Алаг-Эрдэнэ сумын Эгийн голын дэнж дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулын ойн цоорхойд үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл “Цагаан уул” цэцэгсийн дунд оршдог.

Мөн манай баазаас 22км-т Монголын хамгийн өндөр буган хөшөө, 18км-т дэлхийн энергийн төв 50:100 огтлолтол бий.

ДАВУУ ТАЛ:
Манай амралт, сувилалаас 100м-т  “Эко” хүүхдийн зуслан байрладаг тул та хүүхдээ амраангаа манай баазад амрах боломжтой юм.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Та бүхэн манай баазад ирснээр байгалийн үзэсгэлэнт газруудаар морьтой болон явганаар аялж, Эгийн голоор загасчилан, нутгийн малчин айлын аж амьдралтай танилцан, гүүний айраг, саамаа тааваараа ууж, амралтаа тав тухтай өнгөрүүлэх боломжтой. Үүнд:

  • Ходоодны рашаан
  • Саун, душ
  • Массаж
  • 20-30 хүн хүлээн авах тав тухтай гэр буудал
  • 20 хүн хүлээн авах зочид буудал
  • Боловсон 00

Та бүхэн гэр бүлээрээ болон хамт олонтойгоо амт чанартай хоолоор дайлуулж амрахын зэрэгцээ караокед дуулан, диско болон нийтийн бүжиг бүжиглэж цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлээрэй.

Бид танд Хөвсгөл далайн загасаар хийсэн шөл, хуушуур зэргээс гадна үндэсний болон европ зоогоор үйлчилнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!