Эдгээр тохиолдолд хориотой
- Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бассейнд орох
- Биеийн даралт хэвийн бус үед бассейнд орох
- Ил шархтай буюу халдварт өвчинтэй хүн бассейнд орох
- Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн үед орох
- Багшийн зөвшөөрөлгүйгээр бассейны ванн руу орох, ваннаас гарах
- Ванны шатгүй хэсгээс үсрэх, усны гүн рүү шумбах, усан дотор ноцолдох, бие биенийгээ ус руу түлхэх, ус руу биенийгээ дарах
- Амандаа бохьтой буюу юм идэх
- Чанга дуугаар хашгирч орилох бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах
- Бие тавгүйрсэн буюу хэт ядарсан үедээ орох
- Душ болон бассейн дотор гүйж, харайх
- Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр оруулах
- Хичээллэх үед зөвхөн шатаар орох, гарах
Бассейнд ороход шаардагдах хувцас, хэрэгсэл
- Усны малгай
- Нүдний шил
- Плавка, купальник
- Усны шаахай
- Бие арчих алчуур /Ус шингээгч жижиг чийгтэй алчуур/
- Бие угаагч
- Саван, шампунь /дээрх зүйлсийг авч ирээгүй тохиолдолд бассейнд оруулахгүй/
- Эмнэлэгийн үзлэгт хамрагдсан байх /Арьс өнгө/мазок/, цагаан хорхойн шинжилгээ/. Энэ заалт нь нийт үйлчлүүлэгч, суралцагчдад хамаарна.