Хурим хийхэд анхаарах зүйлс болон түүнд зарцуулагдах төсөв

Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа юун түрүүнд баяр хүргэе. Та өөрийн хүслийн хуримаа хэзээ ч харамсахгүйгээр хийхийн тулд танд хэчнээн төгрөгийн төсөв хэрэг болох талаар мөн юуг анхаарах хэрэгтэй зэргийг хамтдаа сонирхоцгооё.

ХУРИМАА ХИЙХЭЭР БОЛЛОО. ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?


1. ҮЗЭГ ЦААС

Та салфетканы өнгөнөөс эхлээд даашинзын загвараа хүртэл бодох хэрэгтэй. Тиймээс аав, ээж, ах, дүү гээд бусдын хүслийг үл харгалзан өөрсдийнхөө мөрөөдөж байгаа хуримаа бич. Энэ хэсэг бол хамгийн чухал шүү.

2. ЗОЧДЫН ТООГ ГАРГАХ

Ойр дотныхоо хүрээнд хиймээр байна уу эсвэл таньдаг бүх хүмүүсээ цуглуулсан нижгэр хурим хиймээр байна уу. Жагсаалт гаргаад урих хүмүүсийнхээ тоог гаргаарай.

3. ХААНА ХИЙХЭЭ ШИЙДЭХ

Ресторанд, гэрлэх ёслолын ордон, монгол гэрт, гадаа задгай талбайд гэх мэт зочид хаана найрлах газрыг сонгох.

4. ЭНТЕРТАЙНМЕНТ

Зочдын тоогоо гаргачихлаа, хаана хийхээ шийдчихлээ. Харин одоо хуримын урилга, үсчин, нүүр будаг, хөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач гэх мэт бүгдийг шийдэж захиалгаа баталгаажуулах.

5. ХУРИМЫН ХУВЦАС

Хуримын өдрийн тансаг костюм, үлгэрийн цагаан даашинз. Худалдаж авах уу , прокатлахуу эртхэн шийдэх хэрэгтэй. Цаг нь тулаад ирэхээр эмэгтэйчүүдэд сонголт хийхэд маш хэцүү болдог.

6. ЗАРДАЛ 

Зардлын хэсэг дээр сануулж хэлэх нэг зүйл байна. Урьсан зочид руугаа 3 хоногийн өмнө ” Та хуримд минь ирнэ биз дээ?” гэж эелдгээр асуух. Тэгэхгүй бол 200 хүний ширээтэй 80 зочинтой хурим дээр болох вий.

Одоо нийт гарах зардлаа тооцоолцгооё

1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:
Хуримын ёслолын захиалга өгөхдөө
-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг.
2. Ресторанд орох зардал
✔️Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
✔️Хуримын меню /1хүний/ 100,000*150=15,000,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
✔️Ус 700 * 150= 105,000
✔️Ундаа 1000* 150= 150,000
✔️Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 30,000=1,800,000
✔️Нэг ширээнд 70.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 1,050,000
4. Зурагчин=500,000
5. Хамтлаг дуучид= 5,000,000
5. Бусад зардал= 4,000,000
Нийт зардал=30,081,000 төгрөг / Мэдээж энэ бол ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай!/

Хурим хийхэд тохиромжтой рестораны жагсаалт

 

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал