Хайрын хурим салон
Хайрын Хурим салон нь Монголын хуримын хувцас үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан 13 жилийн туршлага дээрээ суурилан хуримын бэлэн хувцасны худалдаа эрхлэх шинэ сувгийг харилцагчдынхаа өмнө нээж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Хурим зохион байгуулах уу, арай хямд даашинз байхгүй юу, түрээслэж болох уу гэх мэт биднийг зорин ирсэн харилцагчдынхаа эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн хангахын төлөө бид хуримын хувцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч гадны үйлдвэрүүдээс боломжийн үнэтэй, загварлаг даашинзуудыг нийлүүлж эхлээд байна. Эхний ээлжинд дэлхий дээрх хамгийн хямд ажиллах хүчний зардлаар загварлаг даашинз үйлдвэрлэж буй урд хөршөөс Хайрын Хурим салоны дизайнерууд сонголт хийн бэлэн загварууд авчирсан болно. Цаашлаад бид Америк, Европоос тансаг зэрэглэлийн бэлэн хуримын даашинзуудыг импортлох болно мөн экспортлох болно. Европ руу хуримын даашинз экспортлох ажлууд маань ахицтай явж байгаа гэдгийг мөн дуулгахад таатай байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Парк Плейс /Mongolian properties/ 4-р давхарт