Эрээн нуур жуулчны бааз
Эрээн нуур жуулчны бааз
Эрээн нуур жуулчны бааз Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.
Аяллын хөтөлбөрт нэмэх зүйлс:
- Эрээн нуурын орчмын үзэсгэлэнт газраар байгалийн аяллыг явган, морь, тэмээгээр хийлгэх
- Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
- Монгол үндэсний хоол, хүнс амтлах
- Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
- Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
- Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
- Элсний волейбол, теннис, биллиард, сагсны талбайтай.
Хаяг: Говь-Алтай аймаг, Жаргалан сум, Их Монгол элсний өмнөд хэсэг, Эрээн нуурын эрэг дээр
