Говь Суварга жуулчны бааз
Говь Суварга жуулчны бааз
Говь Суварга Жуулчны Бааз нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээх байгалын үзэсгэлэнт газрыг түшиглэн 2003 онд байгуулагдсан. Их говийн үзэсгэлэнт, гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар ханан хавцал уран сүмбэр шавар довцог. 70 метр үргэлжилсэн Хэвтээ Босоогийн агуй Дэл уулын үзэсгэлэн төгөлдөр хадан хавцал хадан зургийн галерей хүрэл зэвсгийн үед холбогдох олон сүг зургийн баялаг сан хөмрөгийг үзэж сонирхох боломжтой. Говь нутгийн өвөрмөц сонин тогтоц болон ховор ан амьтад болох аргаль, янгир, зээр, хар сүүлт, хулан, үнэг, чоно зэрэг амьтад ховор эмийн ургамалыг үзэж харах боломжтой.
Бааз орчмын аялал:
- Их говийн үзэсгэлэн , гайхамшигт үлгэрийн орон гэмээр шавар товцог, эрт галавын далайн эрэг, ирмэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав
- 3000-5000 жилийн тэртээх 2000 гаруй метр үргэлжлэх хадан дэлийг дагуулан зурсан эртний бодит амьдралын сүг зургууд
- Нарийн өндөр хадан хавцлаас дээш гарч шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газрыг үзэх
- Байгалийн хосгүй бүтээл болох эртний амьтдын олдвортой газар
- 70 гаруй метр үргэлжлэх хэвтээ, босоогийн шавар агуй
Хаяг: Мандалговиос 156 км-т Өлзийт сумын нутагт Цагаан суваргын баруун талд байрлана.