Солонгос хоолны ресторанууд

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Солонгос Хоол Хүргэлт
24 цагаар ажиллаж байна.
– 3-4 хүн Жэюүг 69,900₮ /будаа 2 хачиртай/
– 3-4 хүн Тагтуритан 69,900₮ /Будаа хачиртай/
Чир дагалдана.
☎️ Утас: 7730-0352

  1. СОРАБОЛ ресторан
    Дэлхийн №1 солонгос хоолны сүлжээ ресторан анх удаа Монголд!
    Тус ресторан нь 2014  онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нээгдээд удаагүй хэдий ч хэдийнэ олон үйлчлүүлэгчидтэй болж чаджээ. Азийн хэд хэдэн оронд үйл ажиллагаагаа явуулж, олонд танигдсан Солонгосын олон жилийн түүхт сүлжээ рестораны Монгол дахь анхны салбар юм. Тав тухтай, алжаал тайлагдах тухтай орчинг бүрдүүлсэн тус ресторан нь  Америкаас оруулж ирдэг мах, Солонгосоос шууд оруулж ирдэг далайн бүтээгдэхүүнээр та бүхэндээ үйлчилж байна.
    Хаяг: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, 1, 2 давхар
    Утас: 7010-0880

  2. BB GRAND ROYAL ресторан
    2011 онд нээгдсэнээсээ хойш 4 жилийн нүүр үзээд байгаа BB grand royal нь 4 давхартай бөгөөд давхар бүртээ өөр өөр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1 давхартаа кофе шоп, 2 давхартаа коктейль лаунж, 3 давхартаа монгол, европ, ази хоолны ресторан, 4 давхартаа караоке чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, амтат зоогноос гадна төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байдаг тус газар нь бүх төрлийн үйлчилгээг  нэг дороос авч, цаг мөнгө хэмнэх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байна.
    Хаяг: СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж, ВВ рояал
    Утас: 8989-1167

  3. ХАНГАН ресторан
    Ханган ресторан нь үйлчлүүлэгчдээ үүд хаалгаа нээснээс хойш 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй жинхэнэ солонгос хоолны ресторан юм. Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах оффисын барилга дотор байрладаг бөгөөд уудам  саруул үйлчилгээний 1 танхим, 3 вип өрөө бүхий тохилог тухтай цэвэрхэн орчин таныг угтах болно. Вип өрөөнд бизнес уулзалт хийх боломжтойгоос гадна гэр бүлээрээ болон амраг хосоороо тухлан сууж хоол зооглоход тохиромжтой. Ядаргаа тайлах ясны шөл манай борлуулалт сайтай хоолны 1 бөгөөд манайд зочлохоороо энэ шөлийг заавал амтлан үзээрэй.
    Хаяг: СБД, 1-р хороо, Бат Трэйд компанийн байрны 2 давхар
    Утас: 11-331100

  4. ОРИГ ресторан
    Ориг солонгос ресторан нь 2014 онд үүд хаалгаа нээгээд удаагүй солонгос хоолны ресторан юм. Тус ресторан нь үйлчилгээний 1 том заал, 2 вип өрөөтэй. Олон жилийн туршлага бүхий мэргэжлийн туршлагатай тогоочийн хийсэн жинхэнэ солонгос хоолыг 25-30 нэр төрлөөр гарган үйлчилж байна. Wi-Fi орчин бүрдсэн бөгөөд хоол зооглонгоо чөлөөтэй хэрэглэх боломжтой.
    Хаяг: БГД, 4-р хороо, Замчдын гудамж 7‐1
    Утас: 9667-0102


  5. НИЙСЛЭЛ ресторан
    Улаанбаатар хотоор овоглосон Нийслэл ресторан нь 2010 онд нээлтэй хийн үйл ажиллагаагаа явуулж буй тус газар нь  зочид буудал дотор байрладаг. Дотроо том биш ч гэсэн цэвэрхэн тав тухтай тохилог орчинд солонгос хоолыг та найз нөхөд, хамт олонтойгоо хүрэлцэн ирж үйлчлүүлээрэй. 15-р хороололд цөөн тооны солонгос хоолны газрын нэг юм.
    Хаяг: БЗД, 5-р хороо, энхтайваны өргөн чөлөө, Иточи 64, Нийслэл зочид буудлын 1 давхарт
    Утас: 11-490737


  6. ШАМУ ресторан
    Манай ресторан нь 2012 оны 12 сард ашиглалтанд орсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи, орчин үеийн шийдэл бүхий хооллох ая тухтай орчинг бүрдүүлсэн билээ. Гахай болон үхрийн махыг гриллдэж шардгаараа онцлогтой манай рестораны найрсаг чадварлаг хамт олон солонгос тогоочийн амт чанартай гарын хоолоор үйлчлэхдээ таатай байх болно. “SHAMU” ресторан нь төрөл бүрийн хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой том зааландаа хүлээн авалтын захиалга байнга авч байна. 120-180 хүн нэг дор хүлэээн авах хүчин чадалтай. Мөн том вип өрөөтэй бөгөөд групп үйлчлүүлэгчид чөлөөтэй ашиглах боломжтой. Манайх олон нэр төрлийн хоолны амт чанараараа олонд хэдийнэ танигдсан.
    Хаяг: БГД, 17-р хороо, Модны 2 төвийн 2 давхар
    Утас: 9199-1888


  7. НАМСАН-1 ресторан
    Тус ресторан нь 2011 онд үүд хаалгаа нээсэн солонгос хоолны ресторан юм. Байршил сайтайн дээр тохилог тухтай цэвэрхэн 1 үйлчилгээний заалтай, гэр бүлээрээ ирж үйлчлүүлэх үйлчлүүлэгчид манай үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг эзэлдэг. Суудал хооронд тусгаарлагч хэрэглэх боломжтой тул хүний нүднээс далд суухыг хүссэн үйлчлүүлэгч үйлчилгээний ажилтанд хандаж болно. Хоол маань порц сайтай, хоолны амтлагчаа бүгдийг солонгосоос шууд оруулж ирдэг.
    Хаяг: БГД, 2-р хороо, 11- байрны 12, Арк зочид буудлын 1 давхар
    Утас: 11-301331


  8. SKA лаунж паб
    Ska лаунж паб нь 2012 онд Ska зочид буудалд үйл ажиллагагаа явуулж эхэлсэн билээ. Цэвэрхэн, тав тухтай орчин, уур амьсгал бүрдсэн үйлчилгээний 2 танхим, 1 вип өрөөтэй. Чимээгүй, тухтай орчинд тайван тухлан суунгаа амт чанар сайтай хоол зооглоорой.
    Хаяг: БГД, 18-р хороо, Ska зочид буудал, 2 давхар
    Утас: 11-326969
  1. ГАННАМ ресторан
    Ганнам ресторан нь 2013 онд үүд хаалгаа нээсэн солонгос ресторан юм. Зочид буудлын 2 давхарт байрладаг бөгөөд үйлчилгээний 1 том заал, 10 хүний багтаамж бүхий 1 вип өрөөтэй. Цэвэрхэн, байгалийн модон өнгө суурь болсон саруул тохилог уур амьсгал бүрдсэн. Оюутны хотхонд ойрхон манай ресторан оюутнуудад хямд төсөр өдрийн хоолоор үйлчилж байна.
    Хаяг: СБД, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 13-2, Мишээл зочид буудлын 2 давхар
    Утас: 9101-47389

  1. ХОНГИЛДОН ресторан
    Тус ресторан нь 2008 онд нээгдсэн жинхэнэ солонгос хоолны ресторан юм. Байгалийн модон интерьер засал бүхий үйлчилгээний өргөн цэлгэр 1 том заалтайгаас гадна 3 вип өрөөтэй. Тус рестораны нэрийг нөгөө алдарт солонгос кино Хонгилдоноос өгчээ.
    Хаяг: БГД, 12-р хороо, 20-р байрны B
    Утас: 11-365192


 

Бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторан, хүлээн авалтын танхимуудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал