“Сүлдэт бамбай” Гэрээт харуул хамгаалалтын байгууллага
“ХАС ОЧИР СҮЛД” ХХК нь 2004 онд сургалт хөгжил, мэдээлэл зөвөлгөө, аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 2007 оны 5 сараас үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Сүлдэт Бамбай” Гэрээт Харуул Хамгаалалтын байгууллагыг Монгол Улсын Гэрээт Харуул Хамгаалалтын тухай хуулийн дагуу стандарт шаардлагыг хангаж, Цагдаагийн Ерөнхий Газраас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч Санхүү аж ахуйн алба, Хүний нөөц, Сургалтын хөгжлийн алба зэрэг бүтэц зохион байгууллалттайгаар 5 объект, 2 машин, 20 гаруй хамгаалагч, 24цагийн шуурхай албатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Манай компани нь тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулан өргөжүүлэн тэлсээр одоогийн байдлаар нийт 280 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дохиолол, хамгаалалт, хяналтын төрөл бүрийн үйлчилгээг 350 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллгаагаа явуулж байгаа ба ажилчдын дийлэнх хэсэг нь тогтвор суурьшилтай буюу хоёр болон түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчинтэйгээр үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн өндөр түвшинд ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн Хууль, түүнд холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, тэдний үйл ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахад оршино.
Манай компани нь үнийн уян хатан бодлогыг баримтлан ажилладаг. Бид танд чанарыг санал болгож байна. Иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг манай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллахыг урьж байна.
БИД ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТААР ТЭРГҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА.
Хаяг: ХУД, 18-р хороо, Хүннү 2222 хороолол 101-р байр 206 тоо