Grand Circus

Үлгэрийн юм шиг сонирхолтой шийдэл, тансаг орчин… Эрээн алаг хувцастай алиалагч, гайхашруулам илбэчин, уран нугараач охидын алмайруулам тоглолт… Энэ бол “Гранд циркус”. Танд яг л бага насны тань мөрөөдөл болсон циркийн тоглолт санагдаж байгаа биз. Тэгвэл “Таван-Эрдэнэ” группийн төслийн багийнхан энэхүү циркийн гайхалтай тоглолтыг орчин үеийн хэв шинжтэй хослуулан нэгэн сонирхолтой, тав тухай орчныг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, та амтат хоол зооглон, дарс коктейл шимэнгээ циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт үзэж сонирхох боломжтой. Гайхалтай байгаа биз.

Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмж циркийн урлагийг сурталчлах зорилгоор энэхүү уур амьсгалыг мэдрүүлсэн гайхалтай орчинг бүрдүүлсэн энэ хамт олон долоо хоног бүр таны сонорыг мялаах, таныг гайхшруулах дахин давтагдашгүй шоу үзүүлбэрүүдийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа юм байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!