Hard Rock

Дэлхий даяар 120 гаруй салбартай Хард Рок кафе өнгөрсөн жилийн сүүлээр Улаанбаатар хотноо нээгдсэн. Хард Рокийн үнэнч фенүүд очсон улс оронд дахь салбараар нь заавал зочилдог уламжлалтай бөгөөд Ази тивийн Монгол орны амьд хөгжимийн хамтлагуудын уран бүтээлтэй ч танилцах боломжтой болсон. Улаанбаатарын залуусын хувьд ч очих дуртай газруудын нэг болсон бөгөөд Монголын нэр бүхий хамтлагууд байнга тоглолттой байдаг тул цоглог, эрч хүчтэй залуусын цуглах газар нэгэнт болжээ. Нэг давхарт үүдэнд байрлах Хард Рок Улаанбаатарын нэрийн барааны дэлгүүрээс өөртөө таалагдсан бараагаа авч цуглуулгаа нэмээрэй.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Наран их дэлгүүр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!