Тахианы махтай хоолны жор

/Тахианы махтай хоолны жор/

  1. Шаржигнуур тахиа 

Орц:

  1. Тахиан цээж мах 250гр,
  2. Гурил 200гр,
  3. Лезон Сухар 
  4. Наранцэцгийн тос /шархад хэрэглэгдэнэ/ 
  5. Давс Перц
  6. Өндөг 1ш 
  7. Сүү 100гр

Хийх арга: 

Эхлээд лезоны найрлагыг заая: За аяганд 100гр сүү, 1 ширхэг түүхий өндгийг дээрээс нь хийгээд 4 чимх давс 2 чимх перц хийгээд сайтар хутгана лезон маань боллоо.
Одоо тахиан махаа зузаавтар урт хэрчинэ…

Ингэж хэрчсэн махаа гуриландаа өнхрүүлж бүрээд лезондоо дүрж сухаранд бас өнхрүүлж сайтар бүрнэ.
За одоо та хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна, шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй илүү амттай болно.
Тахиа маань шарагдаад болоод ирэхээрээ биетэй болдог ба хазахаар шаржигнасан дуутай байна. За ингээд таны тахиа боллоо.

 

  1. Тагтуритан:

Орц:

  1. Тахиа (1 ш)
  2. Төмс (3 ш)
  3. Лууван (1 том) 
  4. Бөөрөнхий сонгиино (1 ш)
  5. Ногоон сонгино (1 ш)
  6. Сармис (2 хумс) бяцална
  7. Элсэн чихэр (3 ц/х)
  8. Гүчү Жан 
  9. Улаан перц 

Хийх арга: 

— Тахианы махаа том том цавчиж хэрч.
— Төмс луувангаа  ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалга.
— Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан       перец багахан давс хийгээд дахин буцалга.
— Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно.
— Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэм.
— Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно.
— Хоолныхоо хачиранд будаа агшаагаарай. Будаа агшаадхдаа будаагаа угаагаад тохирсон хэмжээний усыг хийгээд бага зэрэг давс, наранцэцэгийн тос хутгаад агшаагаарай амттай болох болно. 

/Тахианы махтай хоолны жор/

  1. Тахианы махан ороомог 

Орц:

Нимгэн хэрчсэн тахианы мах-16 ширхэг

  1. Байцааны навч-8 ширхэг
  2. Согино-1 ширхэг
  3. Сармис-1 хумс
  4. Алим-1 ширхэг
  5. Мөөг-100 гр
  6. Цөцгийн тос 1 хоолны халбага
  7. нунтаг хар перец-2 хоолны халбага
  8. Гич-2 хоолны халбага
  9. Ургамлын тос-2 хоолны халбага
  10. Карри-1 хоолны халбага
  11. Томатны паст шөл-250  мл
  12. Цөцгий 200 мл

Хийх арга:

— Тахианы махыг хөнгөхөн давтана.
— Байцааг угаагаад урт нарийнхан хэрчинэ.нарийхан хэрчинэ.
— Сонгино, сармисыг хальслаад жижиглэн хэрчинэ.
— Алимыг угаагаад хальсалж үртэй голыг нь салгаж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
Мөөгийг мөн жижиглэн хэрчинэ. Сонгино, сармисыг тосонд бага зэрэг хуураад алим байцаагаа нэмж 1-2минут хамтад нь хуураад давс, перецээр амталж шанз бэлэн болно.
— Тахианы махны хэрчим бүрт нь гич түрхэж, дээр нь бэлтгэсэн шанзаа тавиад рулет болгон хуйлж утсаар уяж бэхлээд дээгүүр нь давс, перец цацаж халаасан ургамлын тосонд шарах бөгөөд хэсэг шартсаны дараа дээгүүр нь карри цацаж шөл нэмээд таглаж 45минут жигнэнэ.
— Рулетыг савнаас гаргаж хөргөөд бэхэлсэн утсыг нь тайлж авна.
— Рулет жигнэсэн шөлөн дээр цөцгий нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь буцалгаад давс, перецээр амтална.
— Рулетыг таваглаад сүмсээ дусааж, хачирт агшаасан будаа дагуулж болно.

 

  1. Нимбэгтэй шарсан тахианы мах 

Орц: 

  1. Тахианы мөч  6-7 ш 
  2. Нимбэг 1 ш 
  3. Тахианы амтлагч
  4. Давс-тохирох хэмжээгээр 
  5. 2-3 халбага ургамалын тос

Хийх арга: 

— 2-3 халбага ургамалын тосонд нэг нимбэгийн шүүсээ шахаж холиод тахианы амтлагч , давсаа тааруулан хийнэ.
— Энэ сүмсээрээ тахианы мөчнүүдээ амтлаад 2-3 цаг тавина.
— Мөчнийхөө махыг хуруугаараа сайн базаж , зарим хэсэгт нь бүр “цоо цоо хатгаж” өгвөл амт нь дотогшоо махандаа сайн шингэнэ.
— Төмсөө томхон хэрчиж давс цацаад маш бага ургамалын тос шүршиж тахианы махтайгаа цуг тарааж тавина. / Эсвэл хэт зөөлөн болгохгүй гэвэл тахианы махаа тавьснаас 10-15 минутын дараа духовондоо хийж болно .
— Тахианы мөчийг би ихэвчлэн 200 хэмд 40 минут шардаг , доторх нь гүйцэд зөөлөртөл , гэхдээ бас хэт хуурай аргуун болохгүй яг таараад байдаг юм .
— Нимбэгний шүүстэй болохоор нэг их тослог биш, маш гоё амттай болсон .

/Тахианы махтай хоолны жор/

  1. Тахианы махан амтат салат

Орц:

  1. 4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах
  2. 1/2 аяга майоннез
  3. 1 хоолны халбага гоньдны амтлагч
  4. 1 хоолны халбага лемоны шүүс
  5. 1 хоолны халбага зөгийн бал
  6. 1 цайны халбага сармисны нунтаг
  7. 1 цайны халбага сонгиноны нунтаг
  8. 1 цайны халбага базиликны нунтаг
  9. 3 ширхэг хатуу чанасан өндөг
  10. Давс, перец

Хийх арга: 

–Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/ Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө.
–Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.
–Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.
–Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.
–Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.
— Салатаа бага зэрэг хөргөөд л боллоо.
— Тахианы махаа шарж байх зуураа гоймонгоо чанаад халуунаар нь бага зэрэг масло , давс , укроп юмуу путршка хийгээд хтгачихвал бараг дангаар нь идсэн ч болохоор гоё болдог. 

  1. Тахианы махтай зутан шөл 

Орц: 

  1. Тал баглаа Оргио тахианы цээж мах 
  2. Цөцгийн тос нэг хоолний халбага
  3. Нэг ширхэг сонгино 
  4. Гурил 3 хоолний халбага
  5. Ус 
  6. Хоёр аяга сүү
  7. нэг хумс сармис
  8. давс хар перец

Хийх арга:

Цөцгийн тосоо хоолны саванд хийж хайлуул. Сонгиноо шаргал болтол нь хуурна. Хэрчиж бэлтгэсэн тахианы махаа хийн 10-15 минут хуурна. Гурилаа хийн нэг минут хутган хуурна. Сүү,усаа бага багаар нэмэнгээ буцлах хүртэл нь хутгана. 5 минут шөлийг бага зэрэг өтгөртөл чанана. Давс, перецээрээ амтлаж өгнө. Ингээд татсан сармисаа хийн бага зэрэг буцалгана.

  1. Чихэрлэг соустай тахиа

Орц: 

  1. Тахианы гуя -850гр 
  2. Гурил-30гр
  3. Крахмал-20гр
  4. Давс-өөрөө тааруулад
  5. Өндөг-1ш
  6. Өөрөө хүссэн амтлагчаа нэмж болно. 
  7. Соус:
  8. Элсэн чихэр-3а.х
  9. Зөгийн бал-3а.х
  10. Кэтчуп-6а.х
  11. Күчүжан-3а.х
  12. Гүзээлзгэнийн вариан-3а.х
  13. Гүнждийн үр

Хийх арга:

Тахианы гуяаа шулаад давс болон перец өөрийн хүссэн амтлагчаараа амтлаад гурил , крахмал, өндгөө дээрээс нь хийж базаад сайн халсан тосонд 15 минут шарна. Хайруулын тавганд жаахан тос хийж халаагаад дээрээс нь соусныхаа материалуудыг хийж халаана. Тахианы мах болон соусаа холиод бэлэн болно.

 

  1. Перц, яншуйгаар бүрсэн тахианы цээж мах

Орц:  

  1. Арьсгүй, ясгүй 4 тахианы цээж мах 
  2. 3 хумс сармис
  3. 1 жижиг улаан чинжүү, 
  4. Яншуй
  5. 2 амны халбага 
  6. Оливийн тос

Хийх арга:

Шарах шүүгээгээ 200°С хүртэл халаагаад тахиагаа саванд хийж дээр нь амтлагч болон жижиглэсэн ногоогоо нэмнэ. Улаан чинжүүгээ том зүсээд сармис болон яншуйгаа блендерт хийж маш жижиг болтол нь жижиглэнэ. Дээр нь тосоо нэмээд хутгана. Ногооны сүмсээрээ тахианы махаа арчаад мах жигнэх савандаа 2 амны халбага ус нэмнэ. Тахиагаа шарах шүүгээнд таггүй 25 минут жигнэнэ. Энэ жор нь үнэхээр амттайгаас гадна калори багатайгаараа давуу талтай. Баярын ширээний зоогоо чимэглэх чимэглэлээ нэгэн зэрэг бэлдэхийг хүсвэл тахианы махан дээрээ төмс, хулуу, хаш зэрэг ногоонууд нэмж тавиарай. 

 

  1. Ууттай тахианы цээж мах

Орц: 

  1. Ясгүй 2 тахианы цээж мах
  2. 4 хумс сармис
  3. 1,5 цайны халбага сармистай халуун ногоотой сүмс
  4. 1 цайны халбага европ чихэрлэг гич болон ургамлын тос
  5. Тахиа амтлагч
  6. Нунтаг хар перц, давс

Хийх арга: 

Гичээ халуун ногоотой сүмс, амтлагч, тос, перцтэй холиод бэлэн болсон холимгоороо тахианы махаа арчина. Дээр нь хэрчсэн сармис нэмээд 2 цаг амраана. Тахиагаа жигнэх уутандаа хийгээд шарах шүүгээнд 40 минут (190-200 градусын температурт) жигнээд цаг дуусах дөхмөгц уутаа задлаад температураа нэмнэ. Тахиагаа дахин 10 минут бор шаргал өнгөтэй болтол жигнээрэй.

  1. Цөцгийнд жигнэсэн тахианы цээж мах

Орц: 

  1. 400 гр тахианы цээж мах
  2. 8 лаврын навч
  3. 5 амны халбага цөцгий
  4. 3 хумс сармис
  5. “хмели-сунели” амтлагч
  6. Холимог перц, давс

Хийх арга: 

Тахианы мах жигнэх савны ёроолд тугалган цаас дэвс. Давс, перцтэй амтлагчаа хооронд нь холиод тахианы махаа арчина. Дараа нь иртэй хутгаар тахианы махаа цоолж нүх гаргаад дотор нь хэрчсэн сармисаа хийнэ. Тахиагаа бүх талаас нь цөцгийгөөр арчина. Лаврын навчаа хугалаад тахианы махыг тойруулан тавьж 150 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийгээд 30 минут жигнэнэ. Дараа нь температурыг 200 градус хүртэл ихэсгээд махаа болтол нь жигнэнэ.

 

  1. Тугалган цаасанд жигнэсэн тахианы цээж мах

Орц: 

  1. 2-3 хумс сармис
  2. 1 тахианы цээж мах 
  3. Оливийн тос
  4. Хар перц, давс

Хийх арга:  

Тосоо перц, давстай холиод жижиглэсэн сармис нэмнэ. Мөн 1-2 ширхэг лаврын навч нэмж болно. Эдгээрийг нэгэн жигд болтол нухаж холино. Цээж махны дундуур зүсэлт хийгээрэй. Ингэснээр мах илүү сайн жигнэгдэх болно. Бэлтгэсэн холимгоороо махаа арчиж таглаад хөргөгчинд 1 цаг амраана. Сонгиноо арилгаад нимгэн цагирган хэрчинэ. Тугалган цаасаа хоёр давхарга тавиад бага зэрэг тослоод дээр нь сонгиноо тавина. Дараа нь цээж махаа дээр нь тавьж тугалган цаасаар сайтар бооно. 190-200 градус халаасан шарах шүүгээндээ 35-40 минут жигнээрэй. 

  1. Зөгийн балны сүмстэй тахианы цээж мах

Орц: 

  1. 2 тахианы цээж мах, 
  2. сүмсэнд – 1 амны халбага зөгийн бал болон (хар өнгөтэй) шар буурцагны сүмс, 0,5 нимбэг (шүүс), ногоо.

Хийх арга: 

Нимбэгний шүүсийг зөгийн бал, шар буурцагны сүмстэй холиод холимгоороо махаа арчина. 5-10 минут амраана. Мах жигнэх савандаа “дэр” болгох зорилгоор ногоонуудаа хийнэ. Тахианы махны арьсыг дээш харуулж тавиад сүмсээ дээр нь асгана. Тахианы цээж махны дунд илүү үлдсэн нимбэгний хэсгийг тавина. Тахиагаа 30-35 минут 190 градуст болгоно. Тахианы махыг зөгийн баланд өөр аргаар жигнэж болно: махаа яснаас нь салгаад цохино. 300 мл хагас чихэрлэг цагаан дарсан дээр цагирган хэрчсэн сонгино, амтлагч, лаврын навч нэмсэн сүмсэнд махаа хийж 2 цаг амраана. Дараа нь савандаа хийгээд сүмсээ асгаж зөгийн балаар тахиагаа арчина. 180-200 градуст тал бүрээс нь 15-20 минут жигнэнэ. 

 

  1. Давхраат зуурмагтай тахианы цээж мах

Орц: 

  1. 500 гр давхраат зуурмаг 
  2. 200 гр мөөг
  3. 30-40 гр хатуу бяслаг 
  4. 4 хагас тахианы цээжний мах 
  5. 2 сонгино
  6. 1 өндөгний шар
  7. Укроп
  8. Яншуй 
  9. Тос
  10. Перц, давс

Хийх арга: 

Цээж махаа цохиод перц, давсаар арчина. Тосон дээр тал талаас нь 1-2 минут хүчтэй гал дээр шарна. Сонгиноо жижиг хэрчээд тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурч шарна. Дээр нь мөөг нэмж шингэн уурштал шараарай. Укроп, яншуйгаа жижиглээд жижиг үрүүл дээр бяслагаа үрээд мөөг, сонгино дээрээ нэмж перц, давсаар амтална. Гэссэн зуурмагаа гурил цацсан гамбанз дээр илдээд 4 дөрвөлжинд хуваана. Дөрвөлжин бүрийн голд нь мөөгтэй холимгоо тавиад дээр нь тал тахианы махаа тавина. Зуурмагны үзүүрүүдийг хооронд нь холбоно. Дээд талын үзүүрийг усаар норговол илүү сайн наалдах болно. Саванд илгэн цаас дэвсэж ус цацна. Зуурмагтай махаа савандаа хийгээд өндөгний шараа зуурмагтаа түрхэж 200 градусын температурт 20 минут жигнэнэ.

 

  1. Гүржийн Чихиртма тахианы шөл

  1. Орц: 
  2. 1 том тахиа 
  3. 250 гр сонгино 
  4. 5 өндөгний шар 
  5. 50 мл виноны уксус 
  6. 100 гр хайлуулсан масло 
  7. Давс, лаврын навч, бөөрөнхий хар перец 
  8. Шөлөндөө хүссэн хэмжээгээрээ төмс, ногоо бэлтгэнэ 

Хийх арга: 

Тахиагаа дундуур нь хуваагаад шөл гаргана. Хагас цагийн дараа, бэлэн болохын өмнө том хэрчсэн төмс ногоогоо хийнэ. Болсон тахиагаа шөлнөөсөө гаргаад жижиглэж хэрчинэ. Жижиглэн хэрчсэн сонгиноо халаасан тосон дээрээ шараад, шөлөндөө сонгино, тахиагаа хийж 5 -10 минут буцалгана. Өндөгний шараа давс уксустай холиод хөөсөртөл нь хутгана. Өндгөн дээрээ 3-4 шанага шөл бага багаар хийж холиод шөлөө гал дээрээс авч өндөгний хольцоо дээрээс нь нэмээд сайтар хутгана.

/Тахианы махтай хоолны жор/

  1. Тахианы махтай ороомгон боов

Орц: 

  1. 2 тахианы цээж мах 
  2. 1/2 сонгино 
  3. 350 гр давхраат зуурмаг 
  4. Яншуй Бага зэрэг гурил 
  5. 1 тахианы өндөг 
  6. Перец 

Хийх арга: 

Шарах шүүгээг 200 градус хүртэл халаана. Сонгиноо нарийн цагираг хэлбэртэй, яншуйгаа жижиглэн хэрчээд, өндгөө задалж хутгана. Блендерт тахиагаа жижиглээд сонгино яншуйтайгаа хольж давс, перецээр амтлаарай. Зуурмагаа 2 тэнцүү эгнээ нарийхан хуваана. Тахианы хольцоо хуваагаад 2 зуурмаг дээрээ тэнцүү тавина. Зуурмагаа рулет шиг ороохдоо зуурмагны нэг үзүүр дээр өндөг түрхэж наалдуулна. Ороомогныхоо дээр өндгөө түрхэнэ, ингэснээр алтлаг гадаргуутай болно. Ороомгоо жижиг зүсээд 20 минут шарна.

  1. Цагаан гаа, зөгийн балаар амталсан шарсан тахиа

Орц: 

  1. 1 кг тахианы гуя 
  2. 3 хумс сармис 
  3. 60 мл цуу 
  4. 1 хоолны халбага үрсэн цагаан гаа 
  5. 2 цайны халбага зөгийн бал 
  6. 1 сонгино 
  7. 1 гүнждийн үртэй шарсан ногоон сонгино 

Хийх арга: 

Хэрчсэн тахианы цээж махаа түгжээтэй уутанд хийгээд дээрээс нь цуу, сармис, цагаан гаа, зөгийн бал нэмнэ. Сайтар холиод хөргөгчинд 4 цаг царцаана. Грилиэ халаана. Тахиагаа ойролцоогоор 3 минут 2 талаар нь бэлэн болтол нь шарна. Бэлэн болсон тахиагаа 5 минут амраана. Сонгиноо гриль дээр 1 минут шарна. Сонгиноо тахиатайгаа холиод гүнждийн үр болон ногоон сонгиноор чимэглээрэй.

/Тахианы махтай хоолны жор/

  1. Халуун ногоотой тахианы мах

Орц:

  1. Ургамлын тос- 2 халбага
  2. Сонгино- тал
  3. Сармис- 3 хумс
  4. Тахианы цээж мах- 200 гр
  5. Элсэн чихэр- 2 халбага
  6. Соё соус- 2 халбага
  7. Халуун ногоотой соус- 1 халбага
  8. Ус- 1 халбага
  9. Эрдэнэшишийн цардуул- 1/2 халбага
  10. Давс- 1/8 халбага
  11. Базилик- 1/3 аяга

Хийх арга:

Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, хэрчсэн сонгино болон сармисаа нэмж хуурна. Ойролцоогоор 30 секунд орчим хуурах бөгөөд дээр нь хэрчсэн тахианы махаа ч мөн нэмэх юм. Дараа нь элсэн чихэр, соё соус, халуун ногоотой соус, ус, эрдэнэшишийн цардуул төдийгүй давсаа хийж хоолоо амтална. Хамгийн сүүлд хэрчсэн базиликээ нэмэх бөгөөд ойролцоогоор 15 минутын дараа таны амтат хоол бэлэн болсон байх болно. 

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Тахиа, шувууны махыг гэдэс, дотроос нь  цэвэрлэж бүхлээр чанах буюу шарж болгоод хөргөөсний дараа мөчлөн эвдэж хувилна. Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчих буюу нимбэгний шүүс шүршвэл сайхан амт, өнгөтэй болно.

Тахиа, шувууг шарах шүүгээнд бүхлээр нь шарах тохиолдолд тэвшин дээр нуруугаар нь доош харуулж тавиад  шарах явцад гарсан тос, шүүснээс нь үе үе дусааж шарвал шүүслэг, сайхан амттай болдог. Шарах явцад шувуу гадна талаасаа хайрагдаж дотроо түүхийрэх маягтай болбол тосолсон мөнгөлөг цаасаар хучаад шаралтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Бүхлээр нь шарсан, чанаж болгосон тахиа, шувууны махны гүйцэд болсон эсэхийг модон сэрээ, эсвэл тогоочийн гэж нэрлэдэг зүүгээр хатгаж мэддэг. Сэрээ, зүүний үзүүр маханд төвөггүй орж тунгалаг шүүс гарч байвал мах шүүслэг, зөөлөн, бас гүйцэд болсны шинж.

/Тахианы махтай хоолны жор/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал