Авто машинаа даатгуулахын давуу талууд

Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062

Жолооч та яагаад машинаа яагаад даатгуулах хэрэгтэй вэ?, Даатгуулахын давуу талууд

Ерөнхийдөө тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулах хэрэгтэй боловч автомашинаа даатгуулах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй байдаг билээ. Жолооч өөрийн учруулсан буруутай, буруугүй хохирлын тохиолдолд учирсан хохирлыг төлүүлэх эрхтэй боловч өөрийн санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас автомашинаа гэмтээсэн бол автомашины даатгал хэрэгтэй болдог. Мөн автомашины даатгал нь зөвхөн зам тээврийн ослоос гадна автомашин зогсоолд байх, байрлуулах үед мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох эрсдэлүүд, галын, байгалийн, хулгай дээрмийн зэрэг олон эрсдэлүүдээс хамгаалах үйлчилгээтэй билээ.

Сайн дурын үндсэн дээр аливаа шийдвэр гаргахад бидэнд үндэслэлтэй, тодорхой шалтгаанууд тусалдаг. Танд автомашинаа даатгуулах эсэх шийдвэр гаргахад туслах зорилгоор автомашинаа даатгуулах 3 үндсэн шалтгааныг танилцуулж байна.

Улаанбаатар хотын замын ачаалал

Замын цагдаагийн газрын 2018 оны статистикийн дагуу Улаанбаатар хотод автомашин зам тээврийн осолд өртөх магадлал жилд 6% байна. Энэ нь зөвхөн Замын цагдаагийн газарт бүртгэлтэй ослууд бөгөөд цагдаад дуудлага өгөөгүй, бүртгэгдээгүй ослуудыг авч үзвэл тус магадал нь нэмэгдэнэ.

Автомашины засвар тийм ч хямд биш

Автомашины бага зэргийн зураас, гэмтлийг засварлахад машины үнэлгээнээс хамаараад багадаа л 50,000₮-с хэдэн зуун мянган төгрөг төлөх шаардлагатай болдог. Жишээ нь Toyota Prius 30 машины 1 детальд учирсан гэмтлийг засварлуулахад 100,000₮, урд гууперыг солиулахад 300,000₮, Toyota Land 200 машины салхины шилийг солиулахад 3250’000₮ шаардагддаг байна.

Санхүүгийн дарамт болохуйц том хохирол

Замын хөдөлгөөнд оролцохдоо урдах машинаа мөргөх, эгнээ байр эзлэхдээ хажуугийн машинаа шүргэх гээд харьцангуй хохирол багатай осол түгээмэл бөгөөд санхүүгийн хүндрэл их, бага хэмжээгээр учруулдаг. Тиймээс жолооч танд санхүүгийн дарамт үүсгэхүйц томоохон хохирол учрах боломжтой тул үүнийг сайн харгалзан авч үзэх хэрэгтэй.

Харин одоо бид таньд дээрхи эрсдэлүүдээс сэргийлэн даатгуулах нь ямар давуу талтай болохыг жишээгээр тайлбарлая. Ерөнхийдөө зам тээврийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн даатгал байдаг ба “Жолоочийн хариуцлагын албан даатгал” , “Авто тээврийн хэрэгслийн даатгал” гэх 2 төрлийн даатгал байдаг. Та жолоо барьж яваад бусдын амь нас, эрүүл мэндэд мэдэгдэхүйц хохирол учрууллаа гэж бодоход Номин даатгал”ын зүгээс таны буруутай, буруугүйгээс үл хамааран хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлбөр өгөх ба 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөнд учирсан хохиролд олгодог.

Даатгуулахын хамгийн том давуу талууд:

  1. Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулж болзошгүй хохирлоос сэргийлэх
  2. Бусдын эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлоос сэргийлэх
  3. Жолоо шилжүүлсэн үед гарах төрөл бүрийн эрсдэлүүдээс хамгаалах
  4. Техникийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй үед учирч болох эрсдэлээс хамгаалах
  5. Замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн хохирлоос хамгаалах
  6. Автомашины бүрэн болон бүрэн бус эд ангийн хулгайгаас сэргийлэх гээд олон төрлийн эрсдэлээс сэргийлэх билээ.

Эцэст нь та өөрийн жолоочийн хариуцлага болон авто машинаа даатгуулах хамгийн гол давуу тал бол САНХҮҮГИЙН ХОХИРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ЦАГ ХУГАЦАА” -г алдахаас сэргийлэх явдал юм шүү!

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал