BASALTWOOL брэндийн чулуун хөвөн нь базальт чулууг өндөр температурт (үйлдвэрлэлийн явцад базальт чулууг 1600°С орчимд хайлуулж) түүний бүтцэд байдаг шөрмөслөгийг хөвөнгийн хэлбэрт шилжүүлэн Монгол хүн Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

20-р зууны эхэнд Хавайн арлын Килуа галт ууланд судалгаа хийж байсан Америкийн залуу эрдэмтэд байгальд буй чулуун хөвөнг анх нээж түүний дулаан болон дуу чимээ тусгаарлах өндөр чадвар, ус нэвтрүүлдэггүй, галд шатдаггүй зэрэг давуу талуудыг олж мэдэн ( rockwool) үйлдвэрлэлд нэвтрүүлснээс хойш хүн төрөлхтөн 100 гаруй жил чулуун хөвөнг хэрэглэсээр ирлээ.

Basaltwool брэндийн чулуун хөвөнгийн шөрмөслөг (сэмэрдэс) нь эрс тэс өөрчлөлтөд тэсвэртэй байдаг бөгөөд 1100°С халууныг ч тэсвэрлэж чаддаг нь галын аюул учирсан үед онцгой ач холбогдолтой хамгаалалт болдог. Энэхүү шинж чанар нь дулаан дамжуулалт үлэмж бага байх чадвартай хосолсноор бусад төрлийн материалиар орлох боломжгүй онцлогтой болгодог байна.

Өнөө үед чулуун хөвөн бүтээгдэхүүний галын аюулгүй байдлыг хангах өндөр ач холбогдол, дулаан тусгаарлах өндөр чадамж, дуу чимээ тусгаарлах, шингээх, ус чийгнээс тусгаарлах зэрэг онцгой шинж чанаруудыг ашиглаж барилга, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, усан онгоц, төмөр зам, онгоц, цэрэг дайны техник, механизм, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн ашиглаж байна.

ДУНДАЖ ҮНИЙН САНАЛ:

 

Mongol Basalt JSC
Хаяг: Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Фламинго Тауэр, Улаанбаатар 14210, Монгол Улс
Үйлдвэрийн Борлуулалт: 75114444
Мишээл Мега Молл SHOWROOM: 77006768

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал