“ДүДү хүүхдийн музей”
Хүүхдийн тоглоомын төв
Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дүдү Хүүхдийн Музей” нь сансрын нисэгч, гал сөнөөгч, эмч гэх мэт олон ажил мэргэжлийн дүрд хувиран, тоглонгоо суралцах боломжийг багачуудад олгодог. Тоглонгоо суралцана гэдэг том давуу тал. Аристотель “Шинжлэх ухаан гайхашрахаас эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Энэхүү музейд орж ирсэн хүүхдүүд гайхширч, гайхширснаараа янз бүрийн асуултууд тавьж эхэлдэг. Тэр гайхширсан зүйл нь ид шид биш, шинжлэх ухаан юм. Эндээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юунд сонирхолтой, ямар авьяастай зэргийг мэдэж, цааш улам хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Хаяг: Сансар салбарын E-mart