Дөл Тур
Дөл Тур жуулчны бааз
Дөл Тур жуулчны бааз нь 120 хүний суудалтай ресторан, хурал, зөвлөгөөн, сургалт, урлаг соёлын арга хэмжээ явуулах, 150 хүний суудал бүхий заал танхимтай, зочдыг дараах сонголтоор байрлуулна. Нуурын хөвөөнд ойрхон 2-5 ортой гэрүүд дотороо гал зуух 00 ариун цэврийн өрөөнүүдтэй тохилог сууц, гэр бүлийн өрөө, ой дотор гурван ортой хөнгөн орон сууц зэргээс сонгох боломжтой.
Амрагчдад теннис, биллиард, сагс, гар бөмбөг, цагираг, шагай, шатрын тэмцээн наадам зохиох, галын наадам, хорхог, шорлогийн зориулалттай байр төхөөрөмж, нуурын хөвөөгөөр хүүхдийн тоглоомын талбай дүүжин сандалууд, сүүдрэвч зэрэг аялагчдийн амарч алжаалаа тайлах тохитой орчинг бүрдүүлсэн.
Аялал үзвэр үйлчилгээ
- Нуураар аялах
Моторт завиар Хүсэлийн хад, Хадан хүйг, Модон хүйс аялал (6-р сард шувуу үзэх), Хар усны рашаан, Өнгөлөг нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулна. - Машинаар аялах
Цаа буга, цаатан иргэдийн өвөрмөц содон ахуй амьдрал, аж төрөх ёс, Дархад цаатан бөөгийн зан үйлтэй танилцана. - Морь унаж аялах
Алсын морин аялалаар Дархадын хотгор, Баруун зүүн тайгаар аялуулна. - Явган аялал
Баазын орчинд Сантын овоонд гарч хүндэтгэл үзүүлэх, Доод модот булангийн хошуу, нуурын нэргүй арал дээр гарах, усанд сэлэх гэх мэт. - Бусад үйлчилгээ
Жил бүрийн 3-р сарын эхний 10 хоногт Мөсний баяр, 7-р сард Цаатан фестивал, аймаг сумын баяр наадам болно.