Саран Хад
Саран Хад амралтын газар
Ажиллахаа больсон тул та ЭНД ДАРЖ өөр амралтын газар сонгоно уу!!!
Саран Хад амралтын газар нь Дархан цаазат “Богт Хан” уулын “Төрхурах” аманд байрладаг. Энэхүү түүхийн дурсгалт газар XII зууны эцэс XIII зууны эхэн үед Хэрэйдийн ханлиг улсын Тоорил хан “Богд Хан” уулийг тахиж байсан мэдээ бий. Ингэж уул, ус тахих нь дээд их тэнгэр, лус, савдаг, өвөг дээдсийнхээ сүнсийг онголон тахиж, эрхэмлэн хүндэтгэж ирсэн Монгол бөөгийн шашны эртнээс нааш уламжилсан уламжлал, зан үйл билээ. Энэ уламжлал шарын шашинд уламжлагдан 1778 оноос Богд хан уулыг дархан цаазтай уул болгож, түүний эзэн савдгийг жил бүр хүндэтгэн тахидаг болжээ. Шажинхурахын амны дунд хирд, Саран цохио өөд өгсөх богинохон амны адагт нэгэн сайхан дэнж дээр олон тооны дөрвөлжин булш байдаг. Энэ аманд шагай харваачид жил бүр цугларч шагай харвадаг уламжлалтай байжээ.
Хүчин чадал: 5 ортой гэр-6ш, 2 ортой өрөө-4ш, 3 ортой өрөө-6ш
Үнэ:5 ортой гэр-60,000₮, 2 ортой өрөө-60,000₮, 3 ортой өрөө-80,000₮
Өдрийн 3 хоол хоног-30,000₮ /ажлын өдөр/, 45,000₮ /амралтын өдөр/
Байршил: Богд Уулын Төрхурахын аманд, Улаанбаатар хотоос 27 км