Сэлэнгэ

Амралтын газар

Сэлэнгэ амралтын газар

Сэлэнгэ амралтын газар нь 3 үндсэн байртай бөгөөд тохилог энгийн өрөө болон бусад үйлчилгээнүүд болох ази европ саун, массаж, бассейн,спорт заал, эмнэлэг, биеийн тамирын гадна талбай, караоке, боллъярд, талбайн теннисээр үйлчилж байна.
Амрагч үйлчлүүлэгчдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, цанын спортоор хичээллэх боломжийг хангах зорилгоор нийт 400 метр урттай уулын цанын зам болон 400 хүний суудалтай иж бүрэн спорт заалаар үйлчилнэ.

Манайх амралтын баазын 1 хүн 1 ор хоног нь 55.000-65.000 төг. Манай амралтын бааз байгаль орчинд ээлтэй цахилгаан халаагуурын тусламжтайгаар өвлийн улиралд таны тав тухыг сайн хангана. Та бүхэн хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө ирж тав тухтай амрахыг урьж байна.

Манай үйл ажиллагаа:

· Байр буудал /дотроо жорлон душтэй, 2 ортой, 3 ортой/

· Энгийн өрөө /5 ортой/

· Зоогийн газар /өглөө, өдөр, оройн хоол/

· 24 цагийн харуул

· Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Захиалгат үйлчилгээ:

· Саун, массаж

· Хүлээн авалт, үдэшлэг /тухай үед тохирох /

· Сургалтын заал

· Спорт заал /Сагс, волейбол, ширээний теннис, бадминтон/

· Хөл бөмбөгийн талбай

· Уулын цана, чарга, тэшүүр

· Караоке

· Бааз дотроо морь, тэмээ унах

Сийлбэртэй монгол гэрт зочилж хаан, хатны хувцас өмсөж зураг авахуулах.

Сэлэнгэ аймаг, Хаялгантаас урагш 8км

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!