Трамполин Парк

Парк

Трамполин Парк 

Монголын анхны Трамполин Парк тоглоомын төв нь бүх насны хүмүүст зориулсан ба үндсэн 4-н төрлийн хэсгээс бүрдэх юм.
1. #SlamDunk – Сагсан бөмбөгийн хорхойтнуудад зориулсан хэсэгт 5 метр хүртэл өндөрт үсрэн цагираган дээр тохолт хийх боломжтой бөгөөд 2 талдаа хуваагдан тэмцээн зохиож болох юм. Сагсан бөмбөгийн хорхойтнуудад энэ бол мөрөөдөл юм.
2. #DodgeBall – Эсрэг талын хүнээ өндөрт үсрэнгээ бөмбөгөөр онож тоглох мэдрэмж юутай ч харьцуулашгүй мэдрэмж юм.
3. #ClimbingWall – Та өндөрт авирах дуртай юу? Зүгээр ч нэг авирах биш өндрөөс чөлөөт уналт хийх нь бүр ч таатай байх болно.
4. #FreeJump – Та хүссэнээрээ үсэр.

Трамполин Паркад зүгээр нэг тоглож зугаацахаас гадна биеэ чийрэгжүүлэх зорилгоор Фитнессийн үйл ажиллагаа явуулах юм. 

Насны хязгаар байхгүй. 8-аас доош насны хүүхдийг харгалзах хүний хамтаар тоглуулна.

Хаяг: ХУД, Зайсан, Zaisan Hill цогцолбор, 3 давхарт

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!