Хөвсгөл Сант
Хөвсгөл Сант жуулчны бааз
Хөвсгөл Сант жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 870 км, Мөрөн хотоос 102 км, Хатгал тосгоноос З километрт “Хүзүүвчийн шил” –ийн нутагт орших байгалийн үзэсгэлэн цогцолсон хэсэг болох шингэс, хус, хуш зэрэг модот ойн захаас Хөвсгөл нуурын эрэг дагуу оршдог. Энэ баялаг нутаг орчимд 40-50 төрлийн эмийн болон цайны ургамал элбэг тархсан төдийгүй эх орны минь бахархал болсон Хөвсгөл далай нь Азийн тивийн хамгийн гүн болох 262 метр гүн бөгөөд усны нөөцөөр Азид 2 дугаарт дэлхийд 14 дүгээрт ордог, дэлхийн цэнгэг усны 2%-ийг эзэлдэг, далайн түвшнээс дээш 1645 метрт орших үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эргээс ердөө л 200 метр зайтай.
Байрлах сууц
- Люкс гэр
2-3 ортой, олон улсын суваг гарах телевизор, минибар бүхий бүрэн сийлбэртэй люкс ззрэглэлийн 10-н Монгол гэр. - Энгийн гэр
5-6 ортой энгийн 4 -н Монгол гэр - Байшин
1 –р давхартаа 00 душ бүхий ариун цэврийн өрөө, амралтын өрөө, телевизор, камин зуухтай, 2-р давхартаа тагттай унталгын өрөө бүхийгэр бүлийн хүмүүсийг хүлээн авахад илүү тохиромжтой 2 давхар 10-н мини хаус
Ресторан
Манай бааз гар урчуудын урласан бүрэм сийлбэртэй 10 ханатай, гар хийцийн тохилог тавилгатай гол гэр ресторан болон түүний 2 талд байрлуулсан нэмэлт /VIP/ гэр ресторандаа нэг дор 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай.