Гоюул Хүрээ жуулчны бааз

Гоюул Хүрээ жуулчны бааз

Хөвсгөл аймгийн Их уул сумын төвөөс чанх баруун тийш засмал замаар 7км-т Шивээ багийн нутагт Уртрагын 49° 27’29’, өргөрөгийн 101° 22’36’-д далайн түвшинээс 1101 метрт төв замаас урагш 1 км зайд Сэлэнгэ мөрний хойд дэнж дээр байрлана. Урд талд нь Гурван Гасан уул сүндэрлэж, эргэн тойрон сэтгэл татам байгальтай.

Боломжит үйлчилгээ:

  • Нутгийн малчдын цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн болон шинэхэн мах, махан бүтээгдэхүүнээр үйлчилнэ.
  • Урьдчилж мэдэгдсэн тохиолдолд малчин айлд зочилох боломжтой.
  • Галын наадам зохиож, захиалгын дагуу хорхог, шорлог хийх.
  • Монгол хоол хэрхэн хийх тухай хичээл заах.
  • 7 ба 8-р сард тус бүр 1 удаа нутгийн бөө мөргөлтөн уул ус, галын тахилгыг ёсчлон үйлдэхэд оролцох

 

Хаяг: Хөвсгөл аймаг, Их уул сум, Шивээ баг, Сэлэнгэ мөрний хойд дэнж дээр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!