Очир анагаач эрэгтэйчүүдийн эмнэлэг

Эрэгтэйчүүдийн эмнэлэг
 Бэлгийн сулрал буюу хөвчрөлийн дутагдал гэж юу вэ ?
 ‍⚕️Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал гэдгээр бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог бэлэг эрхтний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилт -ын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг буруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн төвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг.
 ‍⚕️Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан буюу хоёрдогч, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан буюу анхдагч гэж хоёр ангилдаг.
Нас ахихын хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.
 ‍♂️Шалтгаан:
Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсэд байдаг гэж үзжээ. Үүнд:
✅Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах гэх мэт.
✅Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцгийн эрхтэнд хийгдсэн хагалгаа
✅Артерийн судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин
✅Венийн судасны. бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлах механизм гэмтэх
✅Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх гэх мэт
 Хаяг: Баянгол дүүрэг, 10-р хороолол, Хаан банкны замын урд талд ОЧИР АНАГААГЧ ЭМНЭЛЭГ

Хаяг: 10-р хороолол, Хаан банкны замын урд талд ОЧИР АНАГААГЧ ЭМНЭЛЭГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!