Чингүн хат
“ЧИНГҮН ХАТ” ХХК нь 2014 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Бидний зорилго бол үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэж, ХАБЭА-н стандартуудыг баримтлан хэрэгжүүлж ажиллах бөгөөд Монгол улсынхаа хөгжил дэвшилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. 2017 оноос барилгын бүтээн байгуулалтын ажилд оролцон олон салбарын байгууллага хувь хүнтэй хамтран ажиллаж, энэ хугацаанд 1-16 давхрын барилгын бүрэн цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтэц, мөн иж бүрэн цутгамал хийцийг бүтээлцэн барилгын стандартыг хэрэгжүүлэн чанартай бүтээн байгуулалтыг бий болгон амжилттай ажиллаж байна. Бидний ажил нийслэлд төдийгүй орон нутгийн өнгө үзэмж, хөгжил дэвшилд хувь нэмэн сүндэрлэсээр байна.
Барилгын дотоод интерер засвар зураг, гадна зам талбай цутгалт гэх мэт бүх төрлийн барилга, зам талбайн ажил хийнэ. Айл өрх, албан байгууллагуудтай хамтарч ажиллана.
Бидний үнэт зүйлс:
- Шинэлэг, шилдэг санаа
- Чанартай гүйцэтгэл, бүтээн байгуулалт
- Ёс зүй, сахилга баттай хамт олон
- Аюулгүй ажиллагаа
- Дэвшилтэд технологи
Утас: 7730-0568