ЮУ БИ ЛАБ
“ЮУ БИ ЛАБ” ХХК нь Гадаад худалдаа, худалдаа зуучлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оноос Клиник хими, иммунологи, биохимийн чиглэлээр гурван салбар лабораторийг байгуулан аж ахуй нэгж, албан байгууллага, ар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.
Facebook хаяг: ЮУ БИ ЛАБ эмнэлзүйн нэгдсэн лаборатори
Эмнэлзүйн лабораториуд нь Итали /Hospitex/, АНУ /STATFAX/, БНСУ /Ichrome/ , ХБНГУ/edan/, БНХАУ/vondfa, ICUBIO/-ын чанарын шаардлагыг ханган олон улсын ISO 9001:2000 гэрчилгээ, итали улсын үндэсний CISQ ISO 9001:2000 гэрчилгээгээр бүх бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа баталгаажуулсан баталгаатай сүүлийн үеийн мэдрэг чанар өндөртэй оношлуур, аппарат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Манай эмнэлзүйн лаборатори нь лавлагаа лаборатороос Монгол улсын хэмжээнд зохион байгуулдаг ЧАНАРЫН ГАДААД ХЯНАЛТАД хамрагдаж тогтмол сайн үнэлгээ авч ажиллаж байна.
Эмнэлзүйн нэгдсэн лабораториудад Анагаах ухааны магистр, Тэргүүлэх, ахлах зэрэгтэй лабораторийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн аж ахуй нэгж, албан байгууллагын ажлын онцлогт тохируулан багц боловсруулан гаргаж АЖИЛЧДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООГ сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан II болон III шатлалын нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн чадварлаг багтайгаараа зохион байгуулан ажиллаж байна.
Хаяг: Чингисийн музейн хойно "ЦЭЦЭЭ ГҮН ТӨВ"-ийн 2 давхар 205 тоот