Absolute School of English

Абсолют англи хэлний сургалтын төв нь Монгол Улсад 24 жилийн турш тогтвортой  үйл ажиллагаа явуулж буй, салбарынхаа тэргүүлэгч, ууган сургалтын байгууллагуудын нэг  юм. IELTS, TOEFL, SAT зэрэг олон улсын шалгалтад амжилттай бэлтгэх үр дүнтэй  хөтөлбөрүүд, хамгийн олон гадаад багш, жишигт нийцсэн Mock Test, интерактив сургалтын  орчноороо Absolute сургалтын төв олон мянган сурагчдын сонголт болсоор байна. 

Онцлох давуу талууд: 

Ухаалаг сургалтын аппликейшн. Сурагчид видео хичээлээ дахин үзэх, сорилго өгч  чадвараа бататгах, сургалтын явц болон ангийн мэдээллээ хянах боломжтой  аппликейшнтэй. 

Монгол сурагчдад зориулсан сурах бичиг. 24 жилийн туршлагад үндэслэн  бүтээсэн, дүрмийн тайлбар сайтай, хэрэглээнд суурилсан бодит дасгалтай сурах  бичиг ашигладаг. 

Үнэгүй клубийн үйл ажиллагаа. Ярих, бичих, сонсох, шинэ үг цээжлэх зэрэг  чадваруудаа хөгжүүлэх төрөл бүрийн клубт сурагчид үнэ төлбөргүй хамрагдана. GAP Year хөтөлбөр. Их, дээд сургуульд элсэхээс өмнөх чөлөөт жилийн хугацааг үр  

дүнтэй өнгөрүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөрийг жил бүр үнэ төлбөргүй  хэрэгжүүлдэг. 

Гадаад сургуульд бэлтгэх мэргэжлийн тусламж. Гадаад харилцааны менежер  болон “Absolute Mentors” апп-аар дамжуулан эсээ бичих, өргөдөл илгээх зөвлөгөө  үнэ төлбөргүй өгдөг.

Сургалтын таатай орчин. Сурагчид хичээлээ давтах, кино үзэх, найзтайгаа хамт  суралцах боломжтой тав тухтай номын сан, Student Development Center орчныг  ашиглах боломжтой. 

Хаяг: Тусгаар тогтнолын ордны 108 тоот 

Утас: 7710-8288, 7711-8288 

Веб хуудас: https://absolute.mn/mn 

Сошиал хаяг: Absolute School of English

Хаяг: Тусгаар тогтнолын ордны 108 тоот 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!