Алтаргана

Жуулчны бааз

Хэнтий аймгийн Дадал суманд байрлах “Алтаргана” жуулчны бааз байнга захиалга авч байна. Та бүхэн Монголын нууц товчоонд байдаг Чингис хааны түүхэн дурсгалт газруудаар аялаж, морь унах, галын наадам, урлагын концерт үзэж, тав тухтай байранд байрлаж нутгийн брэнд бүтээгдэхүүнийг өглөөний цайндаа ууж, мэргэжлийн тогоочийн амтат хоолыг зооглоорой! Та бүхнийг урьж байна!

“Алтаргана” жуулчны баазын аяллын хөтөлбөрүүд
болон үйлчилгээнүүд
Манай жуулчны бааз нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан нутаг орноо сурталчлах, нутгийн иргэдийн амьдрал, аж ахуйд туслах, байгалд ээлтэй зөв зохистой аялал жуулчлалыг дэлгэрүүлэх зорилгоор газарзүйн байршил, боловсон хүчнээ ашиглан дараах аяллын хөтөлбөрүүдийг амрагч та бүхэндээ танилцуулж байна.
• Түүхэн аялал
• Загасчлах аялал
• Шувуу ажиглах аялал
• Нутгын айлаар зочилох аялал
• Явган аялал
• Нүүдэл хийх аялал
• “Органик хүнс” аялал
• “Нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх” булан
• Морин аялал

Үйлчилгээ
• Хөтөч тайлбарлагчаар үйлчлүүлэх
• Хорхог, боодог хийж үйлчлэх
• Галын наадам зохион байгуулах
• Урлагын тоглолтоор үйлчлэх
• Уралдаан, тэмцээн
• Хувцас угаах
• Машин угаах

МАНАЙ БААЗАД ХҮРЭХ ЗАМ
– УБ хотоос Цонжин болдог хүртэл 54 км
– Цонжин болдогоос Хэнтий аймгийн төв Чингис хот хүртэл 276 км хатуу хучилттай замаар
– Чингис хотоос Баян-Адрага сум хүртэл 160 км сайжруулсан шороон замаар
Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт Хүннү гүрний үеийн Их хаадын дурсгалт газар “Дуурлиг нарс”, Чингис хаан Тэмүүжин, Гүр хаан Жамуха нарын хамгийн том тулаан болсон түүхт газар “Хүйтний хөндий”, Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамба хутагтын их хатан Дондогдулам, бага хатан Гэнэнпил нарын төрж өссөн түүхт газруудтай танилцаж болно.
– Баян-Адрага сумаас Дадал сум хүртэл 120 км шороон замаар
Бидэнтэй харилцах:
Баянзүрх дүүрэг, 2-р хороо, “Ундарга” цогцолборын 2 давхарт
[:en]Хэнтий аймгийн Дадал суманд байрлах “Алтаргана” жуулчны бааз байнга захиалга авч байна. Та бүхэн Монголын нууц товчоонд байдаг Чингис хааны түүхэн дурсгалт газруудаар аялаж, морь унах, галын наадам, урлагын концерт үзэж, тав тухтай байранд байрлаж нутгийн брэнд бүтээгдэхүүнийг өглөөний цайндаа ууж, мэргэжлийн тогоочийн амтат хоолыг зооглоорой! Та бүхнийг урьж байна!

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!