Besta үл хөдлөх хөрөнгө зууч
Компаний тухай
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын БЭСТА АГЕНТЛАГААС эрхлэн явуулдаг энэхүү вэбсайтад тухлан саатаад буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Тус агентлаг нь Японд төвтэй Бэкфорс Инк. компанийн бизнес үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбар өндөр хөгжсөн Япон болон Их Британи улсын үйлчилгээний чанар, моделийг ашиглан үйлчлүүлэгчдэд хамгийн ойр, хамгийн зөв арга барилаар урт хугацаанд бүрэн итгэлийг олохыг зорин ажиллаж байна. Бид таны хүсэл шаардлагад нийцсэн боломжийн үнээр, урьдчилгаа төлбөр авахгүйгээр таны үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх иргэд байгуулагуудын дунд гүүр нь болж өгөхийн төлөө бүх талаар хичээн ажиллах болно. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөөг та манайхаас үнэгүй авах боломжтой.
Үл хөдлөх хөрөнгө сонгох, үнэлэх, гэрээ байгуулах гэдэг нь өөрөө ихээхэн мөнгө хөдөлдөг, чухал хариуцлагатай транзакц юм. Орон сууцны байр гэхэд хүн амьдралдаа тэр бүр олон удаа худалдан аваад байхгүй бөгөөд, нэг насаар амьдрах байрыг ганц л удаа сонгож авна гэдэг маань тэр хүний болоод гэр бүлийнхнийх нь хувьд ямар чухал хариуцлагатай зүйл болох нь илэрхий. Тиймээс энэ талбарт тал бүрийн мэдээлэл цуглуулан үйлчлүүлэгчдэдээ түгээж, өдөр тутам зах зээлтэйгээ тулан ажиллаж буй үнэнч итгэлтэй мэргэжлийн байгууллага, зуучлалын компанийг түшиж, туслалцаа авах нь ихэнх тохиолдолд хамгийн оновчтой шийдвэр болдог. Ингэснээр цаг алдахгүйгээс гадна, хамгийн оптимал зөв сонголтоо хийх боломж бүрдэж, элдэв эрсдлээс бүх талаар урьдчилан хамгаалах ач холбогдолтой байдаг билээ.
Бид “Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлачдын Нэгдсэн Холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулагч, УЗ-ийн гишүүн бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг үйлчлүүлэгч, иргэдэд улам хүртээлтэй, ашигтай байх зөв гольдролд нь оруулахаар мэргэжил нэгт бусад зуучлалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ҮНЭ ТАРИФ БАЙР, ГАЗРЫН ЭЗДЭД ЗУУЧЛАГЧДАД
Бид хамгийн богино хугацаанд, зах зээлийн хамгийн тохиромжтой үнийн дүнгээр хоёр талыг уулзуулан холбож өгч, дараа гарч болох эрсдлүүдээс хамгаалахын тулд холбогдох мэдээллүүдийг нухацтай нягталсны үндсэн дээр найдвартай гэрээ байгуулахад мэргэжлийн байгууллагын хувьд бүх хүч, сэтгэлээ тавин үйлчилж байна.
Зар сурталчилгааг өөрийн вэбсайт болон өдөр тутмын сонин, зарын сонин дээр явуулахаас гадна, өөрсдийн харьцдаг тогтмол үйлчлүүлэгчдийнхээ сүлжээгээр мэдээлэл дамжуулж оновчтой байдлаар хүргэж байна. Мөн онлайн харилцааны арга хэрэгслүүдийг (Twitter, SNS сайтууд г.м.) ч ашиглаж байгаа билээ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ҮНЭ ТАРИФ
-Орон сууц, оффис, хаус, хашаа байшин, зуслан, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн ХУДАЛДАА зуучлал
-Орон сууц, оффис, хаус, хашаа байшин, зуслан, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн ТҮРЭЭС зуучлал
-Байрны ЗАСВАР үйлчилгээ, ИНТЕРЬЕР дизайнчлал зэрэг бусад үйлчилгээг найдвартай гүйцэтгэх компанийг холбож өгөх
-Үл хөдлөх хөрөнгийн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН зуучлал
-Айл өрх, албан байгууллагыг НҮҮЛГЭХ гүйцэтгэгч компанийг олж зуучлах
-Хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой ХЯНАЛТ, АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай үйлчилгээний хөлс:
1.Худалдааны зуучлал
Орон сууц / Хаус худалдагч талаас: | Үнийн дүнгийн 1.5% |
Оффис / Ажлын байр худалдагч талаас: | Үнийн дүнгийн 2% |
2.Түрээсийн зуучлал
Түрээслүүлэгч талаас |
6 сараас дээш | Нэг сарын түрээсийн төлбөр |
6 хүртэлх сар | Хагас сарын түрээсийн төлбөр |
3.Бусад үйлчилгээ
Үйлчилгээний агуулга, хамрах хүрээнээс хамаарч уян хатан байдаг учир, тодорхой зүйлийг үйлчлүүлэгчтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр тохиролцоно.
Хаяг: Төмөр замын удирдах газрын ард, Хаан банкны баруун талд