ХӨВСГӨЛ-СОР жуулчны бааз
Манай “Хөвсгөл-Сор” жуулчны бааз нь 2005 оны 6-р сарын 13-нд нээгдэн 8 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Манай бааз нэг ээлжиндээ 50-70 хүн хүлээн авах боломжтой тохилог ресторан, 2-3 хүний ортой /орны өргөн 1.2м х 2м/ 20н тохилог гэр, орчин үеийн шаардлага хангасан боловсон 00, душ, 220в-ийн цахилгаан эх үүсвэр мөн нарны зайн эх үүсвэртэй.
Задгай баар, спортын талбай, караоке, нуурын эргийн амрах талбай, оффис, моторт завь 2, Ландкрузер – 80 жип машин, Галлопер жип машин, шинэ УАЗ фургон машин, Делика зэрэг машин техникээр танд үйлчлэх болно.
Мөн Морин аялал, Авто аялал, Усан аялал, Загасчилах, Цаатан айлаар зочлох аялах боломжтой.