Монгол Шилтгээн
Зочид буудал нь нийслэл Улаанбаатар хотын төвөөс зүүн зүгт 20 км-ийн зайд Баянзүрх уулын бэл, хатан Туул голын хөвөөнд оршино.
“Hotel Mongolia” буюу “Монгол Шилтгээн” цогцолборын барилгын хийц нь эртний сүм хийдийн уран барилгыг санагдуулах ба цогцолборын хаалга, тавилга, модон эдлэлийн хийц нь Монголчуудын гар урлалын гайхамшгийг илэрхийлнэ.
Зочид гийчид буудлын хойд хаалгаар ороход зочин угтах хэсэг угтана. Үүгээр дамжин цааш нэвтэрвэл цогцолбор барилгын цөмд байрлах Их хөлгөн асар нэртэй төв ресторан, түүний эргэн тойронд үндэсний хэв шинжийг агуулсан чулуун гэрүүд, сүм хэлбэрийн зочид буудлын байрнууд байрлана.
Цогцолборын урд хаалгаар цааш нэвтэрвэл Туул голын эрэгт байрлах наран шарлагын хэсэг, галын наадмын талбай, зуны гарден байрлах ба энэ хэсэгт та хөл бөмбөг, элсний волейбол тоглож, эрүүл агаарт наранд биеэ шаран, голын усанд шумбан сэрүүцэх боломжтой.
Баруун хаалгаар нэвтэрвэл зочдыг байрлахад зориулсан үндэсний эсгий гэрүүд, бэсрэг наадмын талбай байрлах ба мөн Чингисийн өргөө хэмээх гэр ресторан сүндэрлэнэ.
Бид зочид үйлчлүүлэгчиддээ:
– Зочид буудал
– Ресторан
– Катеринг үйлчилгээ
– Наран шарлагын байр
– Хурал семинар
– Хурим найр
– Эвент арга хэмжээ зэрэг үндсэн үйлчилгээг болон таны захиалгат бусад үйлчилгээг үзүүлэхдээ таатай байх болно.
Та бүхнийг манай цогцолборт хүрэлцэн ирж амралтаа эрүүл орчин цэнгэгагаарт, хатан Туул голын хөвөөнд ая тухтай өнгөрөөнө гэдэгт итгэж байна.
Ресторан нь аль ч үед нэгэн зэрэг 250 зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны улиралд 500 кв м гаднах талбайд ч зочдын зоогийг зохион байгуулах бүрэн боломжтой. Та бүхний захиалгаар уулзалт, хүлээн авалт, хурим найрны арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахаас гадна та бүхний захилгын дагуу нэмэлт үйлчилгээг санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлж байна.
“Монгол Шилтгээн” цогцолборын ресторанд Монгол,Хятад, Европ олон төрлийн хоолноос сонголт хийх боломжтой ба төрөл бүрийн зөөлөн ундаанаас гадна архи дарс, задгай шар айраг “Ханброй”гоор үйлчлүүлэх боломжтой.