Mongolica
Амралтын газар
Mongolica Амралтын Газар
Mongolica амралтын газар нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг. Олон улсын галт тэрэгний буудлаас 500м, автовокзалаас 200м зайд байрладаг.
Мөн манай зочид буудлын ойролцоо цирк (0,6 mile), их дэлгүүр (1 mile), жуулчдад үйлчлэх төв (0,5 mile), гандан (1 mile), бэлэг дурсгалын дэлгүүрүүд гэх мэт жуулчдын анхаарлыг татсан орчин үеийн болон түүх дурсгалын олон сайхан газрууд байдаг. Зочид буудлын өрөөнүүд нь олон сувгийн кабелийн ТВ болон Wi-Fi интернэттэй, байрлагчдийн ая тухтай байдлыг хангаж ажиллах бүрэн бололцоотой. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Буудлын гадна талд 20-30 машины зогсоолтой.
Mongolica Ресторан & Паб
Ресторан паб нь: Нэг ээлжиндээ 50-200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Европ, Ази, Монгол хоолоор үйлчилнэ. Мөн Snooker billiard болон Sauna – аар үйлчилж байна.
Бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч авна. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна.